Шинэ мэдээ

О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага2017, 12 сар 11. 10:00

Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ

/12-р сарын 13/  -  16 цаг 03 минут

Тусгай хамгалалттай газар нутгийнханд дуулгах сайн мэдээ байна. Байгаль орчныг хамгаалах  чиглэлээр Монгол улсын Засгийн газар бусад  улс орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгаа олон жишээ баримт бий.

Тэдгээрээс одоогийн байдлаар хэрэгжиж байгаа хамгийн үр дүнтэй төслүүдийн нэг бол “Биологийн олон янзын байдлыг хамгаалах,  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”  төсөл юм. Энэхүү төслийг Монгол Улс болон  ХБНГУ-ын Засгийн газар  хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн  хэлэлцээрээр Төрийн хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд саяхан хангай, төв болон зүүн бүсийн 11 аймаг сумдад зориулан жишиг байдлаар  1 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэр бүхий  зээлийн сангийн эх үүсвэрийг үүсгэн байгуулад байна.  Орчны бүсийн зээлийн эргэлтийн сан гэж нэрлэгдээд байгаа энэхүү эх үүсвэрээр дамжуулан тухайн бүс нутгийн иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл олгож, ажлын байр бий болгон иргэдийн амьжиргааг дэмжихээр зорьж байна.

Энэ бол тухайн бүс нутгийнханд олдож буй сайхан боломж төдийгүй, хөдөөд ажилгүйдлийг бууруулахад  бодит үр дүнгээ өгнө хэмээн иргэд талархалтай хандаж байна.

Мөн дээрхи  төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргааг өндөр хурдны интернетэд   холбов. Үүнээс 23 захиргааг  шилэн кабельд,  харин алслагдсан 4 хамгаалалтын захиргааг сансраар интернтэд холбодох боломжийг бүрдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус байгууллагатай 2017-2020 он хүртэл хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтад Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийг дэмжих  зээлийн эргэлтийн сангийн 3 сая амдолларын төслийн санал байгаа юм. Энэ саналыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас санал болгож дэмжүүлжээ.  Энэхүү эргэлтийн сангийн зээлийн хөтөлбөрийг  2019 оноос эхлэн  хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ер нь газар нутгаа аль болох тусгай хамгаалалттай газар бүсэд хамааруулах нь байгалиа унаган төрхөөр нь авч үлдэх нэг боломж юм. Энэ тал дээр БОАЖЯ  нэлээд эрчимтэй ажиллаж байна. Тухайлбал, 2018 онд 22 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг үндсэнд нь хангажээ. Тогтоолын төсөл батлагдвал улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2 хувиар  буюу 3,4 сая га талбайгаар нэмэгдэх боломж бүрдэх юм.  

Энэ ажлын хүрээнд Олон улсын байгууллага болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран богино хэмжээний танилцуулга, баримтат киног “Хүрээлэн” төслийнхнөөр хийлгэжээ.

М.Нэргүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.