Шинэ мэдээ

“Өглөөний гудамж” энэ долоо хоног дуустал ажиллана5 цаг 42 минутын өмнөАНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна8 цаг 54 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ8 цаг 56 минутын өмнөИрэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна9 сар 20. 10:51Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35

Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг

/12-р сарын 8/  -  16 цаг 39 минут

Монголын Жүдо бөхчүүдээс Дэлхийн аварга цолтон дөрвөн хүн байдаг. Тэдний нэг бол Мөнхбатын Уранцэцэг. Бүх жүдочдоос 2 дахь, эмэгтэйг жүдочдоосоо анхдагч нь болсон Урнаа Хонгор нутгийнх. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас Үндэсний бөхийн Улсын Гарьд, чөлөөт бөхийн шилдэг бөх Пунцагын Сүхбат агсан нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явсан бол түүний халааг авсан хүн нь Мөнхбатын Уранцэцэг болж байна.

Түүний эцэг Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөгөөд бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. Нийслэлд хотод шилжин 38-р сургуулийн сурагч болсон Урнаа 2006 онд "Женко" клубын тамирчин болсон юм. Энэ үеэс эхлэн ур чадвар нь өдрөөс өдөрт өсөн 18 насандаа 2008 оны жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэн алтан медаль авсан. Тэрбээр 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болон Ш.Цэвэлмаа багшийнхаа шавь нь болсон билээ. Түүний олон сайхан барилдаануудаас хамгийн гайхалтай барилдаан нь 2013 оны ДАШТ-д тохиож, Аваргын алтан медалийн төлөө Японы бөх Х.Асамиг хоёр минут 18 секундэд гарт нь өчих мэхээр цэвэр ялж Бразилийн тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулсан юм. ДАШТ-ий финалд Япон бөх бараг анх удаагаа өчих мэхээр ялагдсан нь энэ.

М.Уранцэцэг ийн хувьд энэ 2017 он амжилт арвин, медалийн ургац хураасан жил болж байна.  Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо болоход манай тамирчид бахдам амжилт үзүүлсэн. Багаараа 3-р байрт шалгарч, анх удаагаа түүхэндээ 6 медаль авчирч чадсан нь энэ оны онцлох үйл явдал мөн билээ. 

М.Уранцэцэгийн тухайд эхний тойрогтоо хийлсэн ба хоёрдугаар шатанд Румын улсын тамирчин Александра Попыг өчих мэхээр цэвэр ялсан багуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан.

Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Харин медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдал хүлээсэн юм. Ингэснээр Монгол тамирчдаас Дэлхийн аваргын медалийн чанараар /Алт, мөнгөн медаль/ тэргүүлж байна. Түүнээс өөр алт мөнгөн медальтай тамирчин алга. Мөн саяхан өндөрлөсөн Бага Дэлхийн аварга хэмээгддэг Токиогийн Их дуулгад мөнгөн медаль авлаа. Урнаа Токиогоос гуравдахь медалиа авсан бөгөөд 1 алт, 2 мөнгөн медальтай болж байна. 

Мөн Ташкент, Токио, Парис, Гаагад амжилттай барилдан оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртсэн билээ. 

2017 - Монгол Улсын аваргын алт
2017 - Парисын Их дуулгын мөнгө
2017 - Ташкентийн Гран пригийн алт
2017 - Ази тивийн аваргын алт
2017 - Хөх хотын Гран пригийн хүрэл
2017 - Будапештийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын мөнгө
2017 - Гагийн Гран пригийн хүрэл
2017 - Токиогийн Их дуулгын мөнгө

Түүний энэ оны сүүлийн тэмцээн "World Masters". Мөн Дэлхийн чансааг тэргүүлсэн байгаа билээ. Жүдо бөхөөр 11 дэх жилдээ барилдаж буй тэрбээр Дэлхийн АШТ-ээс Алт, Мөнгө, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Токио гранд сламын Алт, 2 мөнгө зэрэг авч болох бүх л медалийг хүртсэн. Одоо түүнд ганцхан ОЛИМП-ийн медаль дутуу.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.