Шинэ мэдээ

Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчидад уриалжээ9 сар 6. 12:39Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга9 сар 5. 10:06Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:52

Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ

/12-р сарын 8/  -  12 цаг 11 минут

Хөрш маань гал тогооны тавилгаа цэвэр модоор үнэтэй хийлгэсэн хэмээн бахархах бардамнахын хоорондуур ярьсан нь нэг бус удаа. Харин нэг өглөө таньдаг сайн мужаан байна уу гэсээр эртлэн орж ирэв. Мөнөөх тавилганых нь нэг хаалга нугасаа аваад унахдаа заадсаараа салчихаж гэнэ. Ингээд мужааны эрэлд хатаж яваа нь энэ аж. Тэгж тэгж хоёр гурав хоногийн дараа хамт ажилладаг хүнийхээ танилаар нь дамжуулан олсон  нэг мужаан ирж ганц хоёрхон цагийн дотор цэмбийтэл засч сэлбэж өгөөд явав. Эвдэрснийг эвлүүлж засах нь мужаан олохоос хавьгүй амар юм байна хэмээн хожим нь тэр ярьж байсан юм даг.

Манайд түр ажлын эрэлт үнэхээр их байдаг. Ажлын байрны багагүй хөдөлгөөн динамик энд л байх шиг анзаарагддаг. Энэ орчлыг зөв гольдролд оруулаад өгвөл ажил эрхлэлтийг дэмжих шинэ хандлага, шийдвэртэй алхмын нэг болно. 

Хамаатны маань цайны газрын хоол халуун байлгагч байсхийгээд л ажиллахаа больчихно. Цахилгаанчны эрэл сурал хэдэн өдрөөр үргэлжлэх нь холгүй. Мэддэг чаддаг нэгэндээ бол ердөө ганцхан цагийн ажил, энд тэндээ утас нь салсан эсвэл тохиргоо нь алдагдсан байх жишээний.  Энэ мэт чадахгүйн зовлон, чаддагийнх нь  эрэлт хэрэгцээ  хэн хүнд байнга л гарч байдаг. Харин тэр бүрд “орос мэргэжилтэн” олдохгүй нь хэцүү. Уг нь бол хаа сайгүй байж л байгаа, нэг хэсэг нь магадгүй хийх юмаа олж ядан холхиж байж ч мэднэ шүү дээ. Энд байгаа эрэлт, тэнд буй нийлүүлэлт хоёр  ингэж бие биеэ олохгүй төөрөлдөж байгаагийн жишээ иймэрхүү янзаар илэрч байгаа юм. Үүнийг  л холбож, холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг байгууллага манайд үгүйлэгдээд байна.

Хүмүүс Хөдөлмөрийн бирж гэж хэлэх байх. Тэр үнэн, гэхдээ тэнд байран суурин ажилтай болох гэсэн хүмүүс л ихэнхдээ ханддаг. Бүртгэл, зуучлал, мэдээлэл, сургалт гээд энэ байгууллагын хувьд чиг үүрэг олон янз, ажлын ачаалал нь чамлахааргүй байж таарна. Гэтэл үүний нөгөө талд түр зуурын эсвэл ажлынхаа хажуугаар цагийн ажил хайсан,  өөрийнхөө хэрэгцээ тааваараа ажил эрхлэх сонирхолтой нэг хэсэг бий. Тийм хүмүүс сайндаа сонины зараар үйлчлүүлэгчээ олдог. Тэднийг  зуучилж зах зээлтэй нь холбож өгдөг механизм эдүгээ Монголд бараг алга. Хотоос холгүй зусландаа мод тарих нүх ухуулах гээд хүн олдохгүй байна гэсээр асууж сураглаад явж байх жишээний. 

Манайд түр ажлын эрэлт үнэхээр их байдаг. Ажлын байрны багагүй хөдөлгөөн динамик энд л байх шиг анзаарагддаг. Энэ орчлыг зөв гольдролд оруулаад өгвөл ажил эрхлэлтийг дэмжих шинэ хандлага, шийдвэртэй алхмын нэг болно. Сайн цахилгаанчин, туршлагатай сантехникч, чадвартай мужаан, дадлагатай сувилагч, ур дүйтэй засварчин ахмадуудын дунд захаасаа аван бий. Тэтгэвэрт гарлаа гээд төр засгийг царайчлахгүйгээр  ажиллах бэлээхэн боломж энэ түр ажлын байранд байх шиг харагдаад байна. Сургалтынхаа төлбөрт  тав арван төгрөг нэмэрлэх гэсэн оюутан залууст  бас сайхан боломж бий болно.  Ер нь ажиглаад байхад түр ажлын эрэлт санаанд оромгүй их байх юм билээ. Мэргэжлийн цэцэрлэгч, хүүхдийн сувилагч, цахилгаанчин, ачигч, орчуулагч, бичээч, цэвэрлэгч, жолооч гэхчлэн асууж сураглаж байгаа нь цөөн биш. 

Зуун айлын Jobi барилгын материалын дэлгүүрийн үүдэнд сайн дураараа “бирж” байгуулсан хэдэн нөхөд бий. Тэд хана плита цоолдог, засвар тохижилт хийнэ гэсэн хаяг пайзтай. Үйлчлүүлэгчтэй өөрсдөө тохирно. Гэвч мөнөөх үйлчлүүлэгч нь  хөлс мөнгийг нь дутуу өгөх, тохиролцоогүй ажил нэмэх, хэд хоногоор хөдөө авч явах мөртөө байр хоолны мөнгөн дээрээ “луу унжих” гэхчлэн эрх ашиг нь байнга зөрчигддөг хэмээн зовлон ярьж байна билээ. Тэглээ гээд хэнд хандах билээ. Хэрэв биднийг түр ажилд зуучилдаг биржтэй бол тэр байгууллагаараа эрх ашгаа хамгаалуулаад шимтгэл хураамжаа өгөөд явах шиг амар юм алга хэмээн ярьцгааж байсан. Энэ бол зөвхөн үйлчилгээ үзүүлэгчдийн бус, бас хэрэглэгчдийн нэг хүсэл сонирхол мөн. Хэрэв тогтсон нэр, тогтмол хаягтай түр ажлын байрны зуучлах газартай бол үйлчлүүлэгчийн хөл тасрана гэж байхгүй. Мөнөөх “Ажилтай, орлоготой монгол хүн”  байх нэг  боломж нь энэ болно.  Өөрийн чадахгүйгээ чаддаг мэддэг өөр нэгнээр хийлгэчих гэсэн эрэлт бол хэн хүнд л байж таарна.  Угаас амьдрал ийм л байдаг шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл цагийн ажлын биржтэй болсноор  хүн бүр ажил олгогч болж байгаа юм.

Хэрэв биднийг түр ажилд зуучилдаг биржтэй бол тэр байгууллагаараа эрх ашгаа хамгаалуулаад шимтгэл хураамжаа өгөөд явах шиг амар юм алга хэмээн ярьцгааж байсан. Энэ бол зөвхөн үйлчилгээ үзүүлэгчдийн бус, бас хэрэглэгчдийн нэг хүсэл сонирхол мөн.

Тэр жил Хөх хотод явж байхдаа түр ажлын байрны бүр төрөлжсөн төвтэй байсныг нь анзаарсан юм даг. Нэг байшингийн гадаа хөрөө харуул барьсан баахан хүн сууж байна. Хамт яваа өвөрлөгч эрээс асуувал энд түр ажил хийх гэсэн мужаанууд цуглардаг юм. Эндээсээ захиалгаар ажилд хуваарилагдана. Цаахна талд нь  гагнуурчид,  төмрийн дархан нар бас бий хэмээн тайлбарлаж байсан.  Зүйрлэж хэлбэл, манайхны “Тэхийн зогсоол” гэдэгтэй тун төстэй. Ингэж төрөлжсөнөөрөө үйлчлүүлэгчид нь хаанаас ямар мэргэжлийн хүн авахаа андахгүй, төөрч будилаад байхгүй сайн талтай юм шиг санагдсан. Улаанбаатарт ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж.  

Цагийн ажлын бирж бол улс орны эдийн засгийн нэг эд эс болж, хөгжил хөдөлгөөнийг нь эрчимжүүлэх төвөг чирэгдэл  багатай боломж гэж ойлгогддог. Ийм цагийн ажил нь яваандаа хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээг хэвшүүлж тогтоох эхлэл болох магадлалтай.  

Хөдөлмөрийн зах зээл гэдэг өөрөө хувьсамтгай, мэдээлэл нь тогтвортой бус  байдаг.  Харин цагийн ажлын биржийн хувьд бол уян хатан, аяндаа байнгын эрэлт хэрэгцээ болох бүрэн боломжтой гэж төсөөлөгдөж байна.

М.Нэргүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.198Зочин   • 2017, 12 сарын 12. 0 цаг 06 минут

TSAGIIN AJIL BARAG OGLOO YAVAAD OROI IRDEG AJLAAS YALGAGDAHGUI L YUM BILEE

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.