Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

/12-р сарын 4/  -  12 цаг 30 минут

Аймгийн ХАБЭА-н хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Сургалтад Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ө.Сувдаа, ХАБЭМТөвийн захирал, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн М.Даваабат, тус төвийн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид, хөдөлмөрийн Эрүүл ахуйч О.Болорсүх, “Алтан боломж” сургалтын төвийн багш, зөвлөх инженер Ш.Алтантунгалаг, мөн аймгийн 16 сум, 4 тосгоноос 90 гаруй гишүүд оролцлоо.

Сэлэнгэ аймаг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг ийнхүү 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна.  Энэ удаагийн сургалтын гол зорилго нь ерөөсөө л арга зүйн сургалтыг чухалчилсан хэмээн зөвлөлийн тэргүүн Ө.Сувдаа онцолсон. Тодруулбал, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэрхэн хийх, аж ахуйн нэгж байгууллагын ХАБ-ын ажилтанг орон тооных байх уу, үгүй гэдэгт анхаарал хандууллаа. Үүнтэй холбоотойгоор “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэрхэн хийх, түүний ач холбогдол” сэдвийн хүрээнд ХАБЭМТөвийн хөдөлмөрийн Эрүүл ахуйч О.Болорсүх илтгэл хэлэлцүүлсэн. Түүнчлэн ХАБЭМТөвийн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид ХАБЭА-н үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн ХАБЭА-н зөвлөлүүдийн анхаарах асуудлын талаар илтгэл тавилаа.  

Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дэхь хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар өнгөрсөн 3 дугаар сард уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцүүлгээр Үндэсний 5 дахь хөтөлбөрийн төсөлд тусгагдах 13 заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, 7 заалтыг шинээр нэмж оруулахаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн байна. Үүний үр дүнд аймгаас дэвшүүлсэн санал тодорхой заалт болж “Үндэсний 5 дахь” хөтөлбөрт тусгагдсан аж. 

Сэлэнгэ аймаг нь газар тариалан, модны үйлдвэр, аж ахуйн бүс нутаг учраас үүнтэй холбоотой ХАБЭА-н асуудал илүү хөндөгддөг хэмээн зөвлөлийн гишүүд ярьж байлаа.  Тиймээс иргэдийнхээ аюулгүй ажиллах боломжийг чухалчилж аймгийн ХАБЭА-н хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байна.  Тэр ч бүү хэл жил болгоны сум орон нутгийн шилдэг байгууллагыг шалгаруулахдаа ХАБЭА-н асуудлаар шалгуур тавьдаг болжээ.  Энэ нь аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа ХАБЭА-н асуудалд илүү анхаарахад түлхэц болдог гэлээ.

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах улсын болзолт уралдаанд Сэлэнгэ аймаг жил болгон амжилттай оролцдог байна. Харин энэ хүү уралдааныг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулжээ. Шилдгээр  шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сургалтын үеэр гардуулан өглөө.  

1.Том үйлдвэр, аж ахуйн байгууллагын шилдгээр  Сайхан сумын “Цемент шохой” ХК,

2.Дунд үйлдвэр, аж ахуйн байгууллагын шилдгээр Сүхбаатар сум “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ

3.Жижиг үйлдвэр, аж ахуйн байгууллагын шилдгээр Мандал сум “Сэлэнгэ Зүүнхараа” ОНӨААТҮГ шалгарсан бол шилдэг ХАБЭА-н ажилтнаар Ерөө сумын “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан Г.Содгэрэл, Сүхбаатар сумын “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ ХАБЭА-н ажилтан У.Цэцэгээ нар тус тус шалгарлаа.

Мөн аймаг, сум, тосгодын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 2017 оны 11 дүгээр сард  “Алтан боломж” сургалтын төвд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан ба  мэргэшүүлэх сургалтын сертификатыг ХАБЭМТөвийн захирал, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн М.Даваабат гардуулан өгөв.

Сэлэнгэ аймгийн хувьд өөрсдийнхөө нөөц боломжинд тулгуурлан ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргахаар зорьж байгаа аж. Энэ удаагийн сургалтаар дамжуулж сумдын ХАБЭА-н асуудалд илүү хүрч ажиллахыг төлөвлөжээ. Хамгийн гол нь сургалт хийгээд орхих биш байнга эргэх холбоотой хамтарч ажиллахыг зөвлөлийн тэргүүн Ө.Сувдаа уриаллаа. Үндэсний хэмжээний төв байгууллага болох ХАБЭМТөвийн хувьд энэ удаагийн сургалтад ихээхэн ач холбогдол өгч байгааг М.Даваабат захирал онцолсон. Цаашид салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэдгийг мөн энэ үеэр хэлсэн.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөл ард иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллах нөхцөлд илүү анхаарч байгаа нь сайшаалтай. Тус аймгийн хийж хэрэгжүүлж байгаа гол анхаарал татах ажил бол аймгийн ХАБЭА-н хөтөлбөрийг боловсруулах, аймгийн хэмжээнд эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага болзолт уралдааныг зохион байгуулсан явдал байлаа. Энэ нь бусад аймаг орон нутагт үлгэр жишээ болохуйц санал санаачлага яах аргагүй мөн юм.

-Энэ үеэр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ө.Сувдаагаас зарим асуултад хариулт авлаа.

-Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүд бүгд орон тооны гишүүд мөн үү?

-Ер нь орон тооны бус байгаа.  Сумын ЗДТГ-ын дарга нар  нь сумын зөвлөлийг ахладаг. Түүнд нь мэдээж холбогдох мэргэжилтэн, аж ахуйн нэгж, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл ордог.  Ер нь аль болох орон тооны гишүүдтэй байхыг  хичээж байна. Одоо бол орон тооны гишүүд ч байна, орон тооны бус ч байна. Гэхдээ Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг эрхэлсэн албан хаагч, мэргэжилтэн ажиллаж байгаа нь сайшаалтай.  

-Танай аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах тохиолдол хэр гарч байна вэ?

-Аймгийн хувьд ХАБЭА-н хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа хэдий ч хөдөлмөрийн аюулгүй байдал, алдагдах тохиолдол гарна. Осол гэмтэл, ажлын байрны ахуйн осол гарна. Хамгийн гол нь үүнийг гаргуулахгүй байх, бүгдийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг зорьж байгаа юм.  ХАБЭА-н талаарх мэдлэг, мэдээллээ авчихсан хүн осол гэмтлээс урьдчилан сэргийлж чадна шүү дээ.  

-Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөл хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өмнө нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин миний хувьд 2009 оноос энэ ажлаа хүлээн аваад явж байна. Аймгийн ЗДТГ-ын дарга Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг хариуцна гэсэн чиг үүрэгтэй. Зөвлөл маань олон ажлыг зохион байгуулж үр дүнд хүрч байгаа. Аль болох осол гэмтлийг гаргахгүй байхад анхаарч ажиллаж байна. ХАБЭА-ын гишүүд нь мэдлэг боловсролтой болвол бусаддаа зааж сургах, сумын хэмжээнд сургалт явуулах боломжтой болно гэсэн үүднээс өнөөдрийн сургалтыг явуулж байгаа юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.