Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Уртын дуу шигээ Дагиймаа

/12-р сарын 4/  -  12 цаг 22 минут

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Нямсүрэн өөрийн алтан хамтрагчаа ийн тодорхойлсон. Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Дашийн Дагиймаа холыг харж уужуу боддог, тайван амгалан хийгээд тайзан дээрээ ер бусын түшигтэй, уртын дуу шигээ бүсгүй гэнэ. Үзэгчдийн нүдэнд ч тэгэж л буудаг.

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Нямсүрэн өөрийн алтан хамтрагчаа ийн тодорхойлсон. Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Дашийн Дагиймаа холыг харж уужуу боддог, тайван амгалан хийгээд тайзан дээрээ ер бусын түшигтэй, уртын дуу шигээ бүсгүй гэнэ. Үзэгчдийн нүдэнд ч тэгэж л буудаг.

Д.Дагиймаа хорвоод мэндэлсэн цагаасаа уртын дуугаар бүүвэйлүүлж өссөн хувьтай нэгэн. Түүний нагац ээж нь нутаг усандаа алдартай уртын дууч. Одоо ч Сэлэнгийнхээ төвд найр наадамд уригдсан шигээ уртын сайхан дуугаа хүний сэтгэлд хүртэл уянгалуулан тааваар жаргаж сууна. Дагий тэнтэр тунтар алхаж хөлд орохоосоо ч өмнө уртын дуу “гунгануулан” хэлд орсон гэдэг. Ямартаа л эмээ нь “Миний охин дөнгөж гурван настай байхдаа “Цомбон туурайтай хүрэн”-г бүтнээр нь эвлэгхэн дуулчихдаг байж билээ” гэж ярихав. Аав, ээж, ахан дүүс нь өхөөрдөн найр наадамд дагуулж очоод дуулуулахад хүн бүрийн хайрыг татаж, өвөр дүүрэн чихрээр шагнуулаад ирдэг байж. Ээж, аавынхаа энгэрт элэг бүтэн эрхэлж явсан бяцхан охин гэнэтийн ослоор аавыгаа алдаж амьдрал төгс бишийг дэндүү эрт ухаарсан. Хорвоог аавгүй туулах он жилүүдэд сэтгэл нь жиндэх үе бишгүй л тохиосон биз. Энэ үед уртын дуугаараа тайтгарч, уужуу бодол ухаан суусаар хөгжсөөр явсан.   

Өргөн Сэлэнгийн хөвөөнд төрсөн охин ээж, эмээ, дүүгийн хамт Булган аймаг руу шилжиж, тэнд бага насаа үджээ. Угаас эмээгийнх нь нутаг хойно нөмөртэй байсан биз. Тэгээд ч гаалийн байцаагч ээжийнх нь ажил тэнд гарсан хэрэг. Булган хангай нутагт шинээр шилжиж ирсэн жаахан охин хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд “Хөөрхөн халиун” дуугаар оролцож гутгаар байр эзэлсэн нь авьяасаа албан ёсоор үнэлүүлсэн анхны урам байлаа. Тэр цагаас хойш дууны уралдааны буухиа тасраагүй. Булганы Гаалийн газар татан буугдахад эднийх Эрдэнэтэд шилжин иржээ. Тэр үед Д.Дагиймаа V сургуулийн Н.Рина багштай 4а ангийн сурагч болов. Сурлага сайтай, уртын дууч охиныг багш нь ихэд олзуурхан угтсан нь мэдээж. Дагий анги дээшлэх тусмаа “Уурхайчин” соёлын ордон хавиар дугуйланд хамрагдаж, тоглолтод оролцож, урлагийн Их наадамд бэлтгэж өнждөг болов. Ирээдүйд эдийн засагч болохоор мөрөөдөж явсан охин сургууль төгсөх намраа өөрийн бяцхан тоглолтыг соёлын ордонд тавьсан нь мэргэжил сонголтын чигийг эрс өөрчлөхөд нөлөөлсөн гэдэг. Сургуулийнх нь нийгмийн ажилтан, ах дүү, төрөл садан нь бүгд дуучин болго гэж ээжид нь эрс шийдэмгий зөвлөсөн нь учиртай. 2003 он бол урлагийн салбар уналтад орсон үе. Тиймээс охиноо “мананд төөрүүлчих вий” гэж эх хүний хувьд сэтгэл зовинон тээнэгэлзэж нойр хулжин  хоносон нь хичнээн бол. Зүүрмэглэхдээ охиноо тайз гэрэлтүүлэн дуулж алга ташилтан дунд мэхийн ёсолж буйгаар зүүдлэн сэрээд шийдсэн ч байж мэднэ.

СУИС-ийн уртын дуулаачийн ангид элсэхийн тулд дуулахаас гадна хөгжим тоглох, бүжиглэх, анхаарал шалгах, бүр этюд үзүүлэх ур чадвараа шалгуулж байж тэнцдэг “жаягтай”. Д.Дагиймаагийн хувьд хамгийн хэцүү нь этюд үзүүлэх. Эрдэнэтийн Хүүхэд залуучууын театрын найруулагч, жүжигчин Ц.Баярмагнай мэргэжлийн үүднээс тусалж, түүний сэтгэлд сүүмэлзэх галыг өрдөж бэлтгэсний үр дүнд тэрээр 100-аад хүүхдээс гуравт жагсаж мэргэжлийн сургуульдаа бардам тэнцсэн. Уртын дууны суурийг эмээ нь нялхын сэвлэгтэй байхаас нь зөв тавьсан болохоор оюутан цагийн он жилүүд нэг л мэдэхэд ард хоцорсон гэж ярих. Үнэндээ ангийнхан нь шигшлэг, томолт, шуранхай гээд уртын дууны нарийн техникүүдийг сурах гээд зүдэрч байхад Д.Дагиймаа СУИС-ийнхаа багш нарын “Тэнгэр аялгуу” хамтлагийн гишүүн болчихсон энд тэнд уригдан тоглолт үзүүлж явав. Мөн мэргэжлийн уртын дуучид чансаагаа шалгадаг баруун монголын Бөлтүүш гэж дуучны нэрэмжит олон нугалаа, “хөдөлгөөнтэй” айзам уртын дууны уралдаанд ур чадвараа гайхуулан дэд байр эзэлсэн шигээ үеийнхнээсээ “хол тасарсан амьтан” явсныг нөхөд нь хуучилсан. Зуныхаа амралтаар Өмнөговийн “Гурван тэмээт” жуулчны баазад багш нартайгаа гэрээгээр тоглолт хийж ажиллаад сургалтын төлбөрөө олчихно. Сургууль төгссөн намар “Тэнгэрийн аялгуу” хамтлагийнхантайгаа Япон улсыг тойрч бүтэн сар тоглолт хийж явсан нь одоо ч сэтгэлд нь гэгээн дурсагдана. Уртын дууг Япончууд чин сэтгэлээсээ анир чимээгүй болж сонсдог нь гайхамшигтай санагджээ. Тэр цагаас хойш наран улсыг Дагий таван удаа зорьсон.

Мэргэжлийн диплом өвөртөлснөөс хойш түүний ажлын гараагаа эхэлсэн урлагийн байгууллага нь “Улаанбаатар” чуулга. Өөрөөр хэлбэл Японы аялан тоглолтоос ирсэн даруйдаа шалгалт өгч шууд тэнцсэн газар. Энд тэр гурван жил хэртэй ажиллахдаа олон сайхан уран бүтээлийг өөрийнхөөрөө амилуулж мэргэжлийн хүрээнийхэнд танигдсан. Үндсэн ажлынхаа зэрэгцээ СУИС хамт төгссөн хоёр охинтой “Галбингаа” хамтлаг байгуулан “Монгол нутгийн үзэсгэлэн”-г дуулж дүрсжүүлэн урлагийн томчуудад ихэд тоогдон, тухайн цагтаа ардын дуу сонирхогчдын дунд “од” болон гийж явсан нь саяхан. Гэсэн ч тэр сурагч байхаасаа үерхсэн амраг хань, алаг үр, амьдралаа сонгон Эрдэнэтэд ирсэн. Өөрийнх нь жижигхэн хөлийн мөрийг хадгалсан газар нь, харж бахархан өссөн мөрөөдлийн авшиг шингэсэн хамт олон нь Д.Дагиймааг гараа тосон “өлгийдөн” авсан. Тэр бол “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон хийгээд Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын халуун сэтгэлт уран бүтээлчид юм. Тэр цагаас хойш урлагийн том, жижиг бүхий л тоглолтыг Дагий уртын дуугаараа нээх болсон. Жилийн дараа түүний алтан хамтрагч Н.Нямсүрэн ОХУ-аас дуурийн дуулаачийн сургууль төгсөөд мөн л уурхайчин ханиа даган Эрдэнэтэд ирсэн нь үнэхээр эрдэнэ мэт “олз” байлаа. Тэднийг уран бүтээлч сэтгэл, хөгжих чин хүсэл нэгтгэсэн. Н.Нямсүрэнгийн шаргуу дайчин, аливаад мэргэжлийн байх чанар, Д.Дагиймаагийн уужуу ухаан, аливаад ул суурьтай хандах чадвар дуу шигээ хоршин бие биеэ өнгөлж, тэд өнөөдрийн амжилтанд хүрсэн.

Би “Эрдэнэт” чуулгын дуучин Д.Дагиймаагийн хөрөг нийтлэлийг бичихийн тулд түүний дуулсныг сонсож сэтгэлээ хөглөх санаатай цахим санд орлоо. Үнэндээ ганц хоёр л дуу байхаар төсөөлсөн минь том эндүүрэл байв. “Мөнх хөх гол”, “Цэнхэрлэн харагдах уул”, өнөөх “Морин хуур” наадамд гуравдугаар байр эзлээд Үндэсний телевизээр бүтэн жил цацагдсан “Ийм л сайхан”-аас эхлээд арав гаруй дууг нь ард түмэн байнга үзэж сонсдог юм байна. Тэгэхээр Дагий зөвхөн Эрдэнэтийн бус Монгол түмний дуучин гэдгийг эндээс мэдлээ. Тэрээр “Дуучин хүн тоглолт дөхөх тусам илүү тайван болох учиртай. Хөөрөлд хэт автаад амьсгаа дээшээ гарчих юм бол дуулж чадахгүй болчихно. Тиймээс сайхан тайван байхад амжилт олно” гэж хэлсэн. Энэ бол түүний амьдралдаа баримталдаг хэмнэл. Гэсэн ч зүрх сэтгэлээрээ бадрангуй тэмүүлж, ёстой л асч яваа уран бүтээлч.    

М.ОДГЭРЭЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.