Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан

/12-р сарын 4/  -  10 цаг 33 минут

Үнэмлэхүй ялсан МАН-ын энэ дөрвөн жилд АН-ын засаглалтай ганц аймаг бол Завхан. Төрийн банкны гэгддэг Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилон эрхэлсэн ажилаа ундуй сундуй орхиод арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдэгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан. Нэгэнт ажилаа хүлээлгэн өгсөн, тойроггүй хаягдсан хүнд Завхан аймгийн Засаг даргад санаархахаас өөр зам үлдээгүй. Намдаа гомдолтой, нутагтаа ч шуналтай ирсэн Д.Батсайхан 2020 оны сонгуульд тэнгэр мэт өндөр хүсэл тачаалтайгаар аймгийн Засаг даргын ажилаа эхэлсэн хэрэг. Түүний анхны “зарлал” Завхан аймгийн Загастайн давааны 67 км авто замыг нутгийн зон олны хандиваар засварлана гэсэн явдал. Загастайн даваа өнөөдөр засагдсан уу засагдсан. Гэхдээ Засгийн газар төрийн ажлын үндсэн үүргийнхээ дагуу оройтож шийдвэрлэгдсэн хөрөнгө санхүүгийн асуудлынхаа ард гарангуут л Завхан аймгийн төрийн өмчит АЗЗА-гаар ажлыг дуусгасан. Чухамдаа Ж.Эрдэнгэбатын Засгийн газар буюу тэр дунд Завханаас олонтаа төрийн түгээ болж өнөөдөр ч нутгаараа овоглож явдаг ардын намын лидер эмэгтэй Д.Оюунхорол хөөцөлдөж явж, хөрөнгө санхүүг шийдсэнийг салбарын сайд Д.Ганбат Д.Батсайханыг “зэмлэсэн” албан тоотдоо өгүүлсэн байгаа. УИХ-ын сонгуулийн дүн долдугаар сарын 1-нд гарсан гэж үзвэл наймдугаар сарын 25-нд гэхэд төсвийн тодотголоор МАН Загастайн давааны ажлын санхүүжилтийг шийдэх хүртэлх нүд ирмэм богино хугацааг л АН-ын Д.Батсайхан ашиглаж, худал хийрхэж амжиж байгаа юм шүү дээ. Энэ хооронд тэр ард түмнээс цуглуулсан хууль бус хандиваар замын дэржигнүүрийг л хуссан байсан. Ажил хийсэн болж тоглосон амтат дүрээ тэр дор нь хаяхыг хүсээгүй Д.Батсайхан аймгийн Засаг даргийн ажлын тайландаа ч одоо “Загастайн давааг би зассан, би зассан...” гэж саваагүй мэлхийн үлгэрийг санагдуулам хашгирсаар байна.

Төр төмөр нүүртэй шигээ бас буруу хуудууг харах нүдтэй болохоор худалч Д.Батсайханыг “зэмлэсэн” Д.Ганбат сайдын албан тоот есдүгээр сарын 1-нд гарчээ. Үүнд “Тухайн чиглэлийн автозамд хийсэн ажлын тоо хэмжээ болон төсөвт зөрүү гаран замын чанарт нөлөөлөн захиалагч, гүйцэтгэгч талуудад үл ойлголцол, маргаан үүсэх учир хандивын талаарх хууль бус, төрийн ажлын өмнүүр дур мэдэн орж, нэр сүр хөөцөлдөн захирамжуудаа цуцал... ” гэсэн утга бичжээ. Бичиг хүргэгдсэний маргааш буюу есдүгээр сарын 2-нд Д.Батсайхан “Яамнаас наймдугаар сарын 25-нд ирсэн бичгийн дагуу ажлыг АЗЗА-д шилжүүлэн, дур мэдэн, хууль зөрчин хандив цуглуулан ажил эхлүүлэх захирамжуудаа цуцалсан...” гэж “нүгэлээ наманчилжээ”. Төр ажилаа хийгээгүй бол, хөрөнгө санхүүг нь төсөвийн тодотголоор шийдвэрлэн Загастайн давааг засварлаагүйсэн бол худалч П.Батсайханы дэржигнүүрийг нь хуссан зам хаврын ханзарсан цас, зуны бороонд идэгдээд өдийд яг хуучиндаа очих байсан. Ингэсэнсэн бол харин худалч Д.Батсайханы үнэн нүүрийг ард түмэн үнэн тодоор таних байжээ. Гэтэл өнөөдөр ч төрийн ажлыг өөрөө хийсэн болж дүр эсгээд явахаасаа ичих нүүр түүнд алга.

 Д.Эрдэнэбатын Засгийн газрын нэг ажлын үр дүн болох Тосонцэнгэл Улиастай чиглэлийн замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн нээлтэд сайд Д.Ганбат МNB-гээр хөрөнгө оруулалт, төсөвт төлөвлөгөөг тайлагнаж байхад мань Д.Батсайхан “Завханчууд бид өнгөрсөн жил өөрсдийн хүчээр замаа зассан бол одоо аймгийн төвөө хатуу хучилттай болгож байна...” гээд хээв нэг Засгийн газрын ажилд эзэн суун ярьж зогссон хэвээр байх нь завханчуудийг нүд балай, чих дүлий гэж дорд үзэх, эсвэл төрөлхийн худалч, бүр 2020 оны сонгуульд хэт улайран яарч буйн илрэл. Орон нутгийн сонгуулийн өмнө хийсэн ажилтай, хэлсэн үгтэй харагдах далд санаагаар худал хэлж, хүний хийсэн ажлыг хулгайлж яваа ч хожмын үйл хэрэгтээ чөдөр зангидаж явааг нь хутагт хувилгаадын нутгийнхан мэдрүүлэх биз. АН-ынхны дэргэд дэндүү хүн чанартай, хэлбэр хөөцөлдөж ажилладаггүй, улстөрждөггүй гэгддэг МАН-ынхан ганц “цэнхэр” засаглалтай Завханд Д..Батсайханыг арай л хэтэрхий давраагаад байгаа биш үү?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.234Завхан   • 12 сарын 9. 21 цаг 06 минут

Өнчин хүүд ноён олон гэгчээд МАН ичих хэрэгтэй. Батсайханд Завханчууд дүнгээ тавина.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.