Шинэ мэдээ

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ

/11-р сарын 20/  -  11 цаг 52 минут

МАН-ын Их хурал тун эгзэгтэй цаг үед хуралдаж байна. Нам доторх хурц хямрал, удирдлагууд хоорондын толхилцоон, түүнээс үүдсэн том хуваагдал, товчхондоо их шившигийн дараа цээжиндээ цэртэй ууртай гишүүд нь цуглаж буй нь энэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 65 суудал авсан тэр өдрүүдэд баяр бахдал нь багтаж ядан байсан МАН-д “дайсан” үгүй байв.

Улс төрийн том соёл үзүүлж сөрөг хүчин хүртэл гүн хүндэтгэлтэйгээр мэхийж байлаа. Ялалтын оргилуун дарс ямба хуваарилах ажлаар үргэлжлэх үеэс бага оврын үймээн самуун зохион байгуулах ажиллагаа эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “үр дүнд хүрэх” төлөвлөгөөтэй байсан юм билээ. Учир нь “үймээн дэгдээгчдэд” ялалтын эздийг түлхэн зайлуулах ганц боломж үлдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал амсуулах явдал байсан.

Ингээд түүндээ ч хүрч намын дарга М.Энхболдын өмнөх амжилтыг арчиж ялагдлын эзэн болгов. Үүндээ хүч нэмж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “Ордны хуйвалдаан”-ы аргаар түлхэн унагаснаар түүнийг зайлуулах шалтагийг нэмлээ. Одоо 65 гишүүнтэй бүлгийг хоёр хувааж чадсан тэр “алдарт” сүх, өнөөдрийг хүртэл МАН-ыг бүхэлд нь хоёр хувааж чадаад байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намын даргын тамгыг гардах л дутуу байна. Гэхдээ түүнд өрсөлдөгчид, Намын даргыг сонгох эрх бүхий намын Их хурлын гишүүд түүнээс арай өөрөөр харж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд ил, далд болсон уулзалтуудаас харлаа.

Намын Их хурлын гишүүдийн дийлэнх нь аймгийн Засаг дарга нар болон МАН-аас Төрийн өндөр албанд томилогдон ажиллаж буй билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Намын даргаар сонгогдоход нь дэмжиж саналаа өгөх бичигдээгүй “тэнсэнтэй” гэсэн үг. Харин яг одоогоор буюу өнөө өглөөний байдлаар бол МАН-ын Их хурлын гишүүд аль болох хүчээ нэгтгэж “эрсдэлтэй” нүүр тулъя гэсэн зоригтой болоод байгаа аж.

Тодруулбал, өнгөрсөн гурав хоногт МАН-ын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдвол ямар гээчийн дарамт шахалт, улс төрийн соёлгүй, бүдүүлэг, “ширэнгэн ойн зарчим” дор ажиллаж 2020 оны сонгуультай золгохоор хоног тоолон хүлээх вэ гэдэг тэр бүүдгэр ирээдүйг ярилцаж ийм байдалд хүрэхгүй байх гарцыг тооцоолжээ. Энэ гарц нь Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг улстөрч “шинээр нам байгуулъя, яадгийм” гэсэн зоримог боловч эрдэлтэй шийдвэр бөгөөд удтал ярилцсаны дүнд эрсдэл хийхэд алдах юмгүй гэсэн шийдэлд хүрчээ.

МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход түүнд хууртаж хайрцаглагдаж байсан хүмүүсээс ч цөөнгүй нь энэ зоримог шийдэлд саналаа нэгтгэсэн байна. Шалтгаан нь өнгөрсөн 50 орчим хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлд итгэлд үлдээсэн мөр нь хийж бүтээсэн ажил гэхээсээ илүү ерөөсөө л нам доторх “дажинаа” үргэлжлүүлсээр байсан явдал гэж тэд үзжээ.

УИХ-ын чуулганы танхимд, УИХ-ын дарга, МАН-ын даргыг ч үл тоомсорлон хэрүүл хийж, нэгэн цагт “Хэрэг эрхлэх газрын дарга аа”, “Намын ерөнхий нарийн бичгийн дарга аа” гэж явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг элдвээр дуудаж шоронд хийнэ гэж хүртэл хашхичиж суусан тэр Ерөнхий сайдыг Намын дарга болгож суудлыг нь бэхлэх нь хэр аюултай вэ гэдгийг Намын их хурлын гишүүд “эрх мэдэл өөрсдийнх нь гарт” байгаа энэ гурван өдөр эргэцүүлжээ. Тэр ч байтугай “Ерөөсөө 65-ын бүлэг яагаад хоёр хуваагдав. Хэн хуваав” гэдгийг ч хэлэлцсэн байна.

Ц.Нямдорж гишүүний “сэрэмжлүүлэг” мэт телевизээр яриад байгаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болсон МАН-ын Удиирдах зөвлөлийн хуралд гүйж орж ирээд “Би Шадар сайдын ажлаа өгнө” гэчихээд хаалга саван гарч явсан тэр өдрөөс үү. Эсвэл түүний “Херо” студийн найруулагч Б.Баатартай ярьсан бичлэгээс ойлгогддогоор Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний талд ажилласан үеэс үү.

Ямар ч байсан тэр өдрүүдэд “У.Хүрэлсүхийн хүмүүс” хэдийнэ “хайрцаглагдчихсан” байв. Улмаар Засгийн газрыг унагасан. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нүдэндээ итгэмгүй тийм эмгэнэлт жүжгийг нүдээр үзэж “шоконд” орж байлаа. Үргэлжлэл нь өнөөдрийг хүртэл эвлэхгүй байгаа МАН-ынхны өнөөгийн дүр зураг. Шүүх, цагдаа, прокурорыг өөрийн тал болгосон сөрөг хүчнийхэнд ердөө л ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд “атгуулчихаад” намын нөхдөө шоронгоор айлгаж байна. Ийм даргатай хаа хүртэл явж, 2020 он хүртэл хэдийгээ шоронд хилсээр явуулж, хэн хэн МАН-ыг удирдах гээд байна вэ.

Ийм л сэтгэлзүйтэйгээр өнөөдрийг хүртэл хоног тоолон бачимдаж явсан МАН-ын Их хурлын гишүүд энэ өглөөг угтаж байна. Өнөөдөр л У.Хүрэлсүхийн гарт намаа өөрсдийн гараар атгуулбал маргаашаас түүнд шүүмж хэлэх нь байтугай дараагийн Их хурлыг хуралдуулъя гэсэн нь хүртэл “дайсан” нь болно. Тиймээс айсуй дарангуйллын аянгыг зайлуулах ганц арга нь нэг бол У.Хүрэлсүх л биш бол хэнийг ч атугай Намын даргаараа сонгох, эсвэл МАН-аас нам төрүүлэх явдал гэж үзэж байна.

Тэртэй тэргүй хуваагдсан намаа тусад нь гаргаж шинэ нам төрүүлж гэмээнэ хагалан бутаргах биш харин ч намаа аварсан хэрэг болно гэдгээ ч намын дунд болон анхан шатныхантайгаа зөвлөлдөөд ирсэн бололтой.

Ийнхүү МАН У.Хүрэлсүх гэдэг даргатай болох, эсвэл Ж.Мөнхбат нарын байгуулсан шинэ нам төрөх гэсэн аль нэг замыг сонгосноор энэ удаагийн Их хурал түүхэнд үлдэх нэгэн шинэ сонинтой болж өнгөрөх нь. Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг гэдэг энэ буюу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.218.251гүнээ харамсач   • 2017, 12 сарын 5. 7 цаг 55 минут

монголын МАХН нэрээ өөрчлөж үзлээ дураараа дурьгагч анархизм нийцүүлэн нэрээ өөрчлсөн нь намыг задлаж энхбаярын, шинэбаярын, хүрэлсүхийн гэсэн 3 нам болсон шүүдээ. одоо хэн хэний нам болж задрахыг хэн мэдлээ. ард иргэд монголын авилгчдын нам МАН гэж ойлгодог нэрлэдэг болсныг мэддэг болов уу?

43.242.243.250Зочин   • 2017, 11 сарын 23. 20 цаг 00 минут

Монхбат одоо намаасаа гараач ЭР хун хэлсэн дээ байхийг ЭР хун гэдэг шдээ !!!!! Монхбат шиг нуурсны хулгаач яг гарч харагдаач шаадаг хулгаач шдээ !!!! Тийм шударга юм БОЛ гарчих !!!!!!!!! Чадахгуй ***** !

202.9.41.206зочин   • 2017, 11 сарын 23. 19 цаг 50 минут

Ж.Эрдэнэбат Тагнуулын даргыг солихгүй М.Энхболд даргынхаа үгээр явснаас Хүрэлсүх нарыг тагнаж байгаад баригдаж эцэст нь МАН-ын 2 хуваагдсан бүлэгтэй болов. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг энэ. Монгол эмзэг байгаа биз. Үл бүтэх хүнд эрх мэдэл өгөхөөр буруугаар ашиглана гэдэг энэ.

202.179.26.161Gerel   • 2017, 11 сарын 23. 16 цаг 52 минут

Hurel;suhee demjeed ajiltsgaa uur yu nhertegtei gej ta nart!!

202.179.26.161Gerel   • 2017, 11 сарын 23. 16 цаг 51 минут

kkk. Hediin too yum bol doo! nYarij bga yaria bga badlaaraa l lav chadahgui bolob uu daa duu!!

92.72.92.105boocoogoo avlaa   • 2017, 11 сарын 22. 21 цаг 19 минут

boocoogoo avlaa odoo hurelsuhed bayr hurgej luuviriin uls turchidiig ceverlej mongol ullaa shhdee . ene urian dor mongoliin ard tumen negdeh boltugai. ih cevrlegee hiigeere, erunhiilegch ta hoert amjilt husie.

66.181.189.114Зочин   • 2017, 11 сарын 22. 6 цаг 41 минут

shorongiin nam turuulehnee muu hulgaich

202.179.26.189Odko   • 2017, 11 сарын 22. 0 цаг 20 минут

Ene neg ***** patsaan odoo yun shine nam be! kkkk aytaihan bl daa! kkk

202.179.26.189zochin   • 2017, 11 сарын 22. 0 цаг 18 минут

Minii duu garna!!

202.179.26.189Зочин   • 2017, 11 сарын 22. 0 цаг 17 минут

Terne l biz! Hen ta nariig demjih yum kkkk

202.179.26.189Зочин   • 2017, 11 сарын 22. 0 цаг 14 минут

Миний дүү....... Хүрэлсүх. Чи бол Түмний төлөө тэмжцэж байгаа нүн........Эгч нь дүүдээ 1 л удаа заяаж байгаа хүн.Му дүү мхиний л дүү.... \

59.153.112.93Bbb   • 2017, 11 сарын 21. 19 цаг 48 минут

Ene maliig hen dafah ve dee. Bogsiig ni doloogch 7 hun l dagah bhdaa. MAN tsevershih ni

119.40.103.187[p   • 2017, 11 сарын 21. 14 цаг 37 минут

maanag bandiig khuuguud yavuul.,,

202.179.26.221эрка   • 2017, 11 сарын 21. 14 цаг 12 минут

Ноён урваач нохой шарваач

31.173.83.20Зочин   • 2017, 11 сарын 20. 21 цаг 14 минут

Шvлэг бичдэг хулгайч залуу намын нэр баастав. Зайлсан байдаа. Банди минь.

31.173.83.20МАН-н гишvvн   • 2017, 11 сарын 20. 21 цаг 09 минут

Зул жаргахаараа бадамлан асдаг. МАН-ын зул бадамлан аслаа. Ураааааа!

31.173.83.20Монгол   • 2017, 11 сарын 20. 21 цаг 05 минут

Vхэж хэвтдээ. Чиний нам байгуулна гэж юу байхав. Олигтой шvлэгч тэрлэдэг бишдээ.

202.9.40.254зочин   • 2017, 11 сарын 20. 20 цаг 41 минут

Өөрөө өөрсдийгөө сөнөөвөл МАН ялзарсаны шинж. Би болон мөн олон гишүүн МАН-аас гарч батлахаа өгөх байх даа. МАН-ын анхан шатны нэгжийн удирдлагыг ч өөрчлөх цаг болсон.

122.201.19.74ss   • 2017, 11 сарын 20. 15 цаг 20 минут

sonohgui ee harin munkhbat metiin uls turiin nasgui tenegreliin tuiluud udahgui namagt jivnee hol yavahgui

207.244.89.106МАН   • 2017, 11 сарын 20. 12 цаг 33 минут

МАН сөнөхнээ яана даа

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.