Шинэ мэдээ

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа8 цаг 39 минутын өмнөГан гачигт нэрвэгдсэн афганчуудад НҮБ олон сая ам.долларын тусламж үзүүлжээ9 цаг 16 минутын өмнөШинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна10 сар 18. 11:14Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 11:14Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ10 сар 17. 14:42Шиньжаан дахь уйгуруудыг дахин хүмүүжүүлдэг төвүүдийн талаар анх удаа дурджээ10 сар 17. 12:53Хайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ10 сар 17. 11:20Япон улсыг сонгон аялах жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ10 сар 17. 11:20Трампын явуулж буй худалдааны дайнаас дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцон гаргажээ10 сар 17. 9:33БНХАУ-д худалдааны томоохон үзэсгэлэн болж байна10 сар 17. 9:32Иордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ10 сар 16. 9:27АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ10 сар 16. 9:26Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 11:00Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ10 сар 15. 10:59Куба улс 34 мянган тонн тамхи хураана10 сар 14. 14:47Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав10 сар 14. 14:46АНУ БНХАУ руу цөмийн технологи эскпортлохыг хориглоно10 сар 12. 13:05Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ10 сар 12. 12:52Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөснийг нотлох бичлэгүүдийг үзүүлжээ10 сар 12. 12:51Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна10 сар 12. 11:32Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ10 сар 12. 11:31Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна10 сар 12. 10:35Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана10 сар 12. 10:33БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй10 сар 11. 11:58Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй10 сар 11. 9:57Ажлын эрч хүчээ хаанаас олж авдгаа В.Путин хэлжээ10 сар 11. 9:56Хар хайрцагны нууцыг задлахыг хүсэж буй жиргээ постууд10 сар 11. 9:50Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31

Удам дамжсан уурхайчин

/11-р сарын 17/  -  16 цаг 25 минут

Ажлын дараа уулзахаар товлосон цагтаа хөргийн маань “баатар” ирлээ. Хөнгөн алхаатай, шаламгай байрын бор залуу ажилдаа ч ийм л хурдтай байдаг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр ч түүний яриа, хүсэл зорилго, ажилдаа хандах хандлага миний бодолтой яв цав нийлж байв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн хамгийн олон ажилчинтай, хамгийн том цехэд  засварчнаар ажилладаг. Бүр тодорхой хэлэх юм бол,  Баяжуулах фабрикийн Засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Ганбатын Бат-Эрдэнэ.  Гэхдээ тэр одоогийн энэ ажил дээрээ сар гаруйн өмнө л “томилогдсон”. Чамгүй урт хугацаанд бригадын дарга хийсэн түүнийг яагаад гэнэт засварчин болоод “буучихав” гэж гайхаснаа нуух юун. Харин тэр энэ учир шалтгаанаа бишрэхгүй байхын аргагүйгээр ийн тайлбарласан.  “Одоо миний ажиллаж байгаа бригадаас хэд хэдэн ахмад ажилтан өндөр насны амралтдаа суух нь дөхөж байгаа. Тэднийхээ мэдлэг туршлага, зөвлөгөө сургаалийг өвлөж үлдэхийн тулд засварчны “илгээлт авсан”. Гол ажлыг нь нугалдаг гурван хүний нэг нь өнөө жил тэтгэвэртээ гарах эрх нь нээгдсэн. Арван хуруу шигээ ажлаа мэддэг тэр хүмүүсийн  тархин дахь эрдэм ухаан, гарт нь буй дадлага, урыг авч үлдэх чин эрмэлзэлтэй. Ингэх нь бидний үүрэг”...

Баяжуулах фабрикийн Засварын хэсэг үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, тээрэм , бутлуур,  хөвүүлэн баяжуулах машин гээд  “аварга” техникүүдийн урсгал болон их засвар үйлчилгээг хариуцна. Шинээр солих эд ангиудын угсралт суурилуулалтын ажлууд ч эднийхэнд “хамаатай”. Тиймээс техниктэй харьцах хатуу ширүүн, уян хатан бүхий л эрдмийг тэд эзэмшсэн байх хэрэгтэй болдог. Зарим үед засварынхны ажил амаргүй нөхцөл байдалд ч өрнөх нь бий.  Хаана эвдрэл, гэмтэл гарна,  тэнд очно. Хананд  авирч засах үе ч гарна.  Тиймээс байршил харгалзахгүй ажилладаг ажлаа аюулгүй, чанартай гүйцэтгэхийн тулд “сэтгэлтэй” байхыг засварчдаас шаардана.  Харин энэ үүргээ Г.Бат-Эрдэнэ хамгийн нэр төртэй биелүүлдэг. Ингэж хэлэх том шалтгаан бий. Учир нь тэр Шинийг санаачлагч. Түүний гаргасан санал санаачилгууд нь ажлын байрны нөхцөл сайжруулахад чиглэдэг. Тэдгээр  нь өдгөө бодит биелэлээ олж, олон хэсэгт ашиглагдаж байгаа.  Ганцхан жишээ дурьдая. Баяжуулах фабрикийн  МШЦ 5.5, 6.5 тээрмийн том хүрд арааг нь солих үед дээр нь гарч, кранаар оосорлох болдог.  Ийм үед  зориулалтын шат тавцан байдаггүйгээс аюулгүй ажиллагааны эрсдэл үүсдэг байв.  Үүнийг арилгах үүднээс шат тавцангуудыг хийхээр санаачилсан нь үр дүнгээ өгч, төв корпус дахь  бүх тээрмийн араанд  тавигджээ.  Одоо эндэхийн засварчид тээрмийн арааг засаж солихдоо айх аюулгүй болж, төмрөөр хийгдсэн тул технологийн ажилчид  угааж цэвэрлэхэд нь ч хялбар дөхөм болсон. Сэтгэл зүтгэл, “нүдээ олсон” зөв санаачилга  хичнээн хүнд ач тусаа өгч болдогийн шилдэг жишээ энэ буюу.  

Засварчин Г.Бат-Эрдэнийн бөхөөр бол үндсэн мэх нь гэдэг шиг, түүний үндсэн мэргэшил нь хийн зүсэгч. Анх засварчнаар ороод л хийн зүсэгч болжээ. Энэ бол төмрөөр эсгүүр хийдэг гэсэн үг. Тэр энэ ажилдаа  дуртай нэгэн. Чөлөөт цагаараа ч ямар нэг зүйл оролдож сууна. Ямартаа л төмрөөр монгол гэрийн тооно урлахав дээ. Өнгөрсөн зун тэрээр хөдөө хөгшин ээжийндээ амрахаар очиход гэрийнх нь тооно нэлээд муудсан харагджээ. Салхи шуурганд тэсвэртэй, бат бөх тооно хийж өгөе гэх бодол энэ үед төрсөн гэдэг. “Их нарийн чимхлүүр ажиллагаатай, цаг хугацаа багагүй шаарддаг болохоос болмоор санагдсан. Миний хийсэн тооныг ах дүү нар хараад “овоо болж” гэсэн. Тэд маань ч хэдийнэ захиалсан. Өмнө нь хийж байсан туршлагагүй болохоор дэлгүүрээс  төмөр худалдаж аваад хийчихсэн. Дараагийнхаа тооныг илүү туршлагатай хийхээр бодож байгаа. Аргачлалаа боловсронгуй болгох хэрэгтэй” гэж өнөө л шинийг эрж хайдаг зангаараа бодлогоширонгуй ярина лээ.  

Тэр эмээгийн хүү байснаа өгүүлэх дуртай. Булган аймгийн Орхон суманд эмээ дээрээ өсч, ахлах сургуулиа Эрдэнэтэд аав ээжийнхээ дэргэд  төгсчээ. Аравдугаар ангиа дүүргээд цааш суралцаагүй нь бяцхан бүтэлгүй түүхтэй. Хаврын “конкурс”  өгөх өдрөө ахындаа очоод, шалгалтын цагаасаа хоцорчихож.  Дараа жил нь дахин өгөхөөр бэлдсэн ч тэр үед  аав нь  мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөөд,  ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрчээ. Өөрийнхөө оронд хүүгээ засварчнаар оруулах зорилготой байсан аавынхаа хүслийг биелүүлж, замналыг нь үргэлжлүүлье гэж тэр шийдсэн гэсэн.  Ингэж аравдугаар ангийн ширээний араас  уурхайчны замд хөл тавьжээ. Аавынхаа ажлыг өвлөж, удам дамжсан уурхайчин алдрыг зүүх хувь завшаандаа үргэлж талархаж, Эрдэнэт үйлдвэрээ бодохоор “ сайхаан” гэдгээс өөр үг олдохгүй юм гэж хөрөг найрууллын баатар маань догдлон өгүүлсэн.  Хожим түүнд ахиж дэвшин суралцах боломж нээгдсэн хэдий ч ажлаасаа хөндийрч, сургуульд явахыг төдийлөн хүчлээгүй гэдэг.

Г.Бат-Эрдэнийн засварчны “А” заасан багш нь Б.Отгон гэж хүн бий. Хийн зүсэлт, гагнуур гээд засварын хэсэгт хийгддэг бүхий л ажлын чадвар, арга барил, дадлагыг түүнд зааж өгчээ. Өөрөө ч ажилдаа их сайн, нягт нямбай гэж ярилтгүй. Отгон багшийнхаа ачаар  тоног төхөөрөмжийн засварчны эрдэмд суралцаж, өдий зэрэгтэй  яваагаа шавь нь хэлсэн. Засварын хэсгийнхэн бригадын системээр ажилладаг. Нэг хүний гэхээсээ багийн ажлын үнэлгээгээр дүгнэгддэг. Хамтын хүч оролцооноос шалтгаалж, үр дүн нь гардаг болохоор нэг нь л  хойш сууж, хайхрамжгүй хандвал  бусдынх нь хичээл зүтгэл талаар өнгөрнө.  Ялихгүй залхуу зангаас болж том бүтээмжээ үгүй хийх учиргүй. Дутуу дулимаг сэтгэлгээ бол хөдөлмөрийн хүний хамгийн аюултай “дайсан”. Г.Бат-Эрдэнийн ажилдаа, амьдралдаа ч баримталдаг шугам нь энэ. Уурхайчны залгамж халаа гэх алдраа  өндрөөс өндөрт өргөж яваа тэр нэг хүү, хоёр охины аав, хүний халамжит хань. Хийж бүтээхийн эрмүүн хүслээр жигүүрлэж, амьдралаа өөрийхөөрөө зурж яваа түүнд өөдөөс ирэх өдөр бүр жаргалтай бас амттай байх нь дамжиггүй.

Баяжуулах фабрикийг Эрдэнэт үйлдвэрийн зүрх нь гэдэг. Тэгвэл фабрикийн зүрх бол хийе, бүтээе, болгое гэсэн чин сэтгэлтэй уурхайчид.  Хүний мөс чанар, зүрх сэтгэлийг юунаас ч эрхэм хэмээх түүний төлөв төрх “уурхайчид бол жинхэнэ мужик”  гэдгийг ч дахин батлах мэт.

М.Балжинням



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.61Зочин   • 2017, 11 сарын 19. 19 цаг 21 минут

TEGEHEER UBTZ NIIGEMLEG TUMUR ZAMAA NARIIN TSARIGT SHILJUULCHIHVEL BURUUDAHGUI OROS ULS ACHAAGAA ORGON TSARIGAAR DIILEHGUI TOLGOIGOO GASHILGAJ BNA

66.181.190.61Зочин   • 2017, 11 сарын 19. 19 цаг 18 минут

TAVANTOLGOIN TUMUR ZAMIIG NARIIN TSARIGAAR BARIHANA N ZUV GEJ UZMERCH TV HELJ BAIH YUM ER N BUH SHINJLEH UHAANII HOGJIL TAAMAG DEER TULGUURLADAG TUVSHINDEE BAIGAAM CHIN TAVANTOLGOIN TUMUR ZAMAA NARIIN TSARIGAARAA TSAASHID BAIH YUM BOLVUU

66.181.190.61Зочин   • 2017, 11 сарын 19. 19 цаг 14 минут

UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG YAG ONOJ BODOJ HENCH CHADAHGUI TAAJ BODDOG GEJ UURHAINHAN MEDNE ASHGIIN GEREEG IRGED HARDANA GEED NUUGAAD BAIDAGIIM BOLVUU YUGII N NUUGAAD BNA VE BULHAI ILRENE GEEDUU

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.