Шинэ мэдээ

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа9 цаг 58 минутын өмнөГан гачигт нэрвэгдсэн афганчуудад НҮБ олон сая ам.долларын тусламж үзүүлжээ10 сар 18. 12:10Шинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна10 сар 18. 11:14Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 11:14Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ10 сар 17. 14:42Шиньжаан дахь уйгуруудыг дахин хүмүүжүүлдэг төвүүдийн талаар анх удаа дурджээ10 сар 17. 12:53Хайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ10 сар 17. 11:20Япон улсыг сонгон аялах жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ10 сар 17. 11:20Трампын явуулж буй худалдааны дайнаас дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцон гаргажээ10 сар 17. 9:33БНХАУ-д худалдааны томоохон үзэсгэлэн болж байна10 сар 17. 9:32Иордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ10 сар 16. 9:27АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ10 сар 16. 9:26Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 11:00Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ10 сар 15. 10:59Куба улс 34 мянган тонн тамхи хураана10 сар 14. 14:47Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав10 сар 14. 14:46АНУ БНХАУ руу цөмийн технологи эскпортлохыг хориглоно10 сар 12. 13:05Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ10 сар 12. 12:52Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөснийг нотлох бичлэгүүдийг үзүүлжээ10 сар 12. 12:51Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна10 сар 12. 11:32Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ10 сар 12. 11:31Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна10 сар 12. 10:35Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана10 сар 12. 10:33БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй10 сар 11. 11:58Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй10 сар 11. 9:57Ажлын эрч хүчээ хаанаас олж авдгаа В.Путин хэлжээ10 сар 11. 9:56Хар хайрцагны нууцыг задлахыг хүсэж буй жиргээ постууд10 сар 11. 9:50Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31

Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой

/11-р сарын 13/  -  9 цаг 25 минут

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченкогоос гадна Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн асуудал эрхэлсэн Дэд дарга Светлана Радченко, Монгол Улсад дэд бүтцийн асуудал эрхэлсэн шинжээч А.Үржинбадам нар оролцсон юм. Харин манай талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, УАӨГХАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцлоо.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаад талархал илэрхийлсэн юм. Түүний дараа ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тэрбээр “Одоогийн байдлаар манай улсын аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийнхний боломжид тулгуурлан хөгжиж байна. Энэ салбарын хөрөнгө оруулалт уул уурхай зэрэг зарим салбарыг бодвол харьцангуй бага. Аялал жуулчлал бол Ази Номхон далайн бүсийн эдийн засагт нөлөөтэй салбар болон хөгжсөөр байгаа. Түүнээс гадна аялал жуулчлал нь нарийн мэргэжил төдийлөн шаарддаггүй учраас ажлын байр олноор бий болгож, ажилгүйдлийг бууруулах маш том ач холбогдолтой салбар гэж харж байна. Миний хувьд энэ салбарыг хариуцсан сайд болохдоо богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэнэ гэж амласан. Газарзүйн байрлал болоод бусад зүйлээ харахад энэ бол мөрөөдлийн тоо биш. 3 чиглэлд үйл ажиллагаа, хэм хэмжээг сайжруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана. Нэгдүгээрт, үйлчилгээний стандартыг Монголын өнцөг булан бүрт нэг ижил болгоно. Хоёрдугаарт, тээврийн аюулгүй байдлыг сахин хамгаална, мөн гуравдугаарт, зочид буудал, кэмпүүдийн үйлчилгээг сайжруулна. Түүнээс гадна агаарын тээврийн салбарт үйлчилгээ явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэлх төлөвлөгөөнд бүс нутгуудад аялал жуулчлалын томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хийхээр тусгагдсан. Тийм учраас Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайдын хувьд бүхий л чадлаа дайчлан ажиллана. Гол нь аялал жуулчлалын салбар маань одоогийн байдлаар өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах боломжгүй байгаа. Тиймээс урт хугацаатай гадаадын санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Та бүхнийг хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Үүний дараа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хандан энэ салбарт хэрэгжүүлэх гэж байгаа төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд өөрийн байр сууриа хэлсэн юм. Тэрбээр “Манай байгууллага өмнө нь хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байсан. Үүнтэй адилаар төрийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Ийм боломж бүрэн дүүрэн бий. Боломжтой чиглэлүүдэд хамтарч ажиллаж болно. Гол нь бүх төслүүд дээр байгаль орчны өндөр шаардлагыг манай байгууллага тавьдаг. Монгол Улсын Засгийн газартай дэд бүтцийн чиглэлд хамтран төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Ажлын хэсэгт нь танай яамнаас орсон. Мөн хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтарч байгаа. Энэ нь эргээд жуулчдыг тодорхой хэмжээнд татах ач холбогдолтой. Байгаль орчин, аялал жуулчлал хоёрыг салгаж болохгүй. Түүнээс гадна агаарын бохирдлын асуудлаас болж өвлийн жуулчлалыг алдаж байна. Тийм учраас энэ чиглэлд ажиллах шаардлагатай. Дахин уулзахдаа бид ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ хамтран нарийн, дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй” гэсэн юм.

Ингэснээр уулзалтын үр дүнд БОАЖЯ болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа төдийгүй цаашид байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд нэлээд олон ажлыг хийх суурь тавигдаж байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд ЕСБХБ нь Монголын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларын цэвэр хуримтлагдсан хөрөнгө оруулалт хийсэн ба эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, дэд бүтэц, санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн аж ахжйн нэгж байгууллагатай 92 гүйлгээ хийжээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.179орл   • 2017, 11 сарын 29. 18 цаг 59 минут

Урд нь жуулчин татаж байгаагүй юм уу жуулчин ирдэг л байсан ирж л байгаа одоо юугаараа татаж ийм их мөнгө олох юм бэ сайхан яридаг улсууд олширч дэ.

66.181.190.61Зочин   • 2017, 11 сарын 19. 20 цаг 04 минут

EH ORON EH ORON MONHTENGER

66.181.190.61Зочин   • 2017, 11 сарын 19. 20 цаг 03 минут

ZAMIIN UUDED ALGA BOLSON OHINIIG HAR GYALGAR UUTIIG RENTGEN ILRUULJ CHADDAGGUI YUM CHIN HAR GYALGAR UUTAND HIISEN BOLVUU

66.181.165.246йыч   • 2017, 11 сарын 16. 8 цаг 34 минут

ычй

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.