Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон

/11-р сарын 8/  -  10 цаг 15 минут

Монголын банкуудын холбооны дэргэдэх Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны гишүүн, “Ногоон зээлийн сан” төслийн зөвлөх Б.Найдалаатай  ногоон зээл, ногоон санхүүжилтийн сэдвээр  ярилцлаа.

-Яг юуг “Ногоон эдийн засаг” гэж нэрлэх вэ?

-“Ногоон” гэдэг үг дэлхийд, олон улсад төдийгүй Монголд ч моод болж байна. Гэхдээ бас яриад л байгаа болохоос биш яг юуг нь “ногоон” гэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаад байна. Уламжлалт хүрэн эдийн засгаас үүдэлтэй “Хүрэнээс ногоон руу”  гэсэн цоо шинэ эдийн засгийн салбар үүсч байна. Тухайлбал, бизнесийн салбар ногоон руу чиглэж байгаагийн нэг том жишээ нь дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид  2020 оноос эхлээд дотоод шаталтын хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ болих гэж байна. Өөрөөр хэлбэл, бензин шатахуун хэрэглэхээ больж, цахилгаан машин хэрэглэж эхэлнэ гэсэн үг.  Энэ бол  уламжлалт биш ногоон эдийн засгийн салбар үүсч байгаагийн нэг бодит жишээ  юм.

-Ногоон эдийн засгийн  салбарын өгөөж нь юу вэ?

-Энэ салбарыг дагаад  “ногоон санхүүжилт” бий болж,  улмаар “ногоон бизнес” хөгжих боломжтой болж байгаа гэсэн үг.  Бүр цаашлаад тогтвортой хөгжил, ногоон хөгжил  амьдралд бодитой хэрэгжих  шат руу явж байна. Бид эхлээд “ногоон эдийн засаг” гэдэг ойлголтоо тодорхойлчихвол ийм эдийн засгийг санхүүжүүлэх гэж байгаа арилжааны банкууд болон бидний ярьж хэрэгжүүлж эхэлж байгаа “Ногоон зээлийн сан”-д ойлголт нь тодорхой,  амархан болно. Мөн гаднаас зээл авах  боломжууд ч  бий болно.

-Та бид хоёрын ярианаас “ногоон бизнес” гэж ямар бизнесийг хэлэх вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байна ?

- Ямар нэг бизнес эрхэллээ гэхэд  тэндээс гарсан хаягдал байгаль орчныг бохирдуулдаггүй, эсвэл дараагийн бизнесийн түүхий эд болох ч юм уу. Тухайн бизнесийн үйл ажиллагаа явагдсан ч байгаль орчны онгон байдал нь алдагддаггүй тийм л бизнесийг хэлэх юм болов уу. Энэ бол их чухал. Энэ талаар ерөнхийдөө   иргэд, нийгэм хаана хаанаа мэдээлэлгүй байна. Иймээс юуны өмнө төр, засаг энэ талын бодлогоо гаргаад манлайлаад яваасай гэж хүсч байна.

- Ногоон хөгжлийн бодлого ногоон эдийн засгийн бодлоготой  хэрхэн уялдаж байгаа вэ?

-Манай улсын хувьд  ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн  чиглэлээр бодлогын баримт бичиг хангалттай  гарсан.  Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдсэнээр их том үүрэг хүлээж байгаа. Жишээлбэл, 2020 он гэхэд бүх эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зэрэг амлалтууд өгсөн. Энэ амлалтыг ажил хэрэг болгохын тулд санхүүжилт хэрэгтэй. Энэ чиглэлээр бодож төлөвлөсөн, зорьсон зүйл бидэнд бий.

-Тэгвэл санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

-Хувийн бизнесийнхний оролцоо, санхүүжилтгүйгээр ямар нэгэн бодлого бүрэн хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Ногоон бизнес, уул уурхай дээр жишээ нь, нөхөн сэргээлт хийж, байгаль орчныг бохирдуулалгүй зөв зүйл хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй зээл авах боломж илүү байх ёстой.

-ТоС хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

-ТоС буюу Тогтвортой санхүүжилт хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Арилжааны банкууд компани, аж ахуйн нэгжүүд, иргэдэд зээл олгохдоо бизнесийнх нь ашиг, эргэн төлөгдөх нөхцөлд л анхаардаг байсан бол одоо байгаль орчинд ээлтэй, нийгэмд ямар нэгэн хор хохирол учруулж байгаа эсэхийг давхар шалгадаг болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банк зээл өгөхдөө тухайн аж ахуйн нэгж хогоо хаана хаяж байна гэдгийг нь шалгадаг болж, хувь хүн, аж ахуйн нэгжүүд  нийгэмдээ,  ирээдүйдээ хор хохирол учруулахгүй байх шаардлагыг тавьж байна.

-ТоС-ийн хэрэгжилт өнөөдөр ямар шатандаа явж байна вэ?

-Манайд хоёр жилийн өмнөөс буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкууд албан ёсоор ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ найман зарчмыг баримталж зээлээ олгодог болсон. ТоС хөтөлбөрөөс жил бүр ногоон санхүүжилтийн асуудлаар  чуулган зохион байгуулж байгаа. Энд асуудлуудаа ярилцаж шийдэж байна.

-Энэ жилийн зохион байгуулсан форумын үр дүн нь юу байв?

-Миний хувийн бодол, туршлагаар бол ТоС-ийн чуулган  яг бодитой ажил яриад, ярьсныхаа дагуу үе шаттайгаар ажил хэрэг болгоод явж байгаа  форум юм. Энэ жилийн хувьд ТоС хөтөлбөр зөвхөн арилжааны банкуудад  биш банкны бус салбарт өргөжин тэлэх талаар хоёр том дүгнэлтэд хүрч, шийдлээ  гаргасан. Тухайлбал, хүрэн эдийн засгаас  ногоон эдийн засагт  шилжинэ гэдэг бидний хойч ирээдүйн төлөөх зорилт  бол зөвхөн банкныхны асуудал байх ёсгүй. Улс орны нийгэм эдийн засгийн бусад бүх салбар өөр өөрийнхөө хэмжээнд зарчмаа тогтоон ажиллах ёстой юм.  Энэ жилийн  форумд ирсэн гаднын зочид манай туршлагыг сонирхож, хамтран ажиллах санал тавьсан.

- Ногоон зээлийн сан байгуулах  ажил ямар  шатандаа явж байгаа вэ?

-Ногоон зээлийн сангийн төсөл боловсруулагдсан. Сангийн яам болон БОАЖЯ, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Монголын банкны холбоо гэсэн дөрвөн байгууллагын зүгээс санамж бичигт гарын үсэг  зурсан. Хамтран ажиллах тухай зарчмаа тохирчихоод байна.

-Сангаа байгуулаад, санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх вэ?

-Сан байгуулах ажил амжилттай явж байна. Гэвч энд бэлтгэл хугацаа хэрэгтэй. Эхлээд арилжааны банкууд ногоон зээлийн шалгуураа тогтоох хэрэгтэй. Ногоон зээлийг яг хэнд өгөөд, хэрхэн эргэн төлөгдөх, яаж урт хугацаанд тогтвортой байх зэрэг жинхэнэ “ногоон”-ыг хэрхэн дэмжих гэдгээ тодорхойлж байж мөнгө санхүүжилтээ босгох боломжоо бүрдүүлнэ. Манай Монгол  шиг жижиг улсын хувьд гэрийн даалгавраа сайн хийгээд, ажлаа гүйцэтгэж  чадах юм бол боломж их бий. Бэлтгэлээ сайн хангахгүй бол “Чингис” бонд шиг баахан мөнгө оруулаад ирдэг, эцэстээ бөөн өртэй хоцрох эрсдэл бий.

-Ярилцсанд баярлалаа.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.