Шинэ мэдээ

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа8 цаг 39 минутын өмнөГан гачигт нэрвэгдсэн афганчуудад НҮБ олон сая ам.долларын тусламж үзүүлжээ9 цаг 16 минутын өмнөШинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна10 сар 18. 11:14Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 11:14Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ10 сар 17. 14:42Шиньжаан дахь уйгуруудыг дахин хүмүүжүүлдэг төвүүдийн талаар анх удаа дурджээ10 сар 17. 12:53Хайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ10 сар 17. 11:20Япон улсыг сонгон аялах жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ10 сар 17. 11:20Трампын явуулж буй худалдааны дайнаас дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцон гаргажээ10 сар 17. 9:33БНХАУ-д худалдааны томоохон үзэсгэлэн болж байна10 сар 17. 9:32Иордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ10 сар 16. 9:27АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ10 сар 16. 9:26Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 11:00Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ10 сар 15. 10:59Куба улс 34 мянган тонн тамхи хураана10 сар 14. 14:47Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав10 сар 14. 14:46АНУ БНХАУ руу цөмийн технологи эскпортлохыг хориглоно10 сар 12. 13:05Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ10 сар 12. 12:52Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөснийг нотлох бичлэгүүдийг үзүүлжээ10 сар 12. 12:51Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна10 сар 12. 11:32Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ10 сар 12. 11:31Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна10 сар 12. 10:35Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана10 сар 12. 10:33БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй10 сар 11. 11:58Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй10 сар 11. 9:57Ажлын эрч хүчээ хаанаас олж авдгаа В.Путин хэлжээ10 сар 11. 9:56Хар хайрцагны нууцыг задлахыг хүсэж буй жиргээ постууд10 сар 11. 9:50Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31

Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ

/11-р сарын 7/  -  10 цаг 10 минут

Өөрчлөлтийн жимээр

Аливаа  компани урт удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо ямагт арвижуулах эрмэлзэлтэй байдаг. Тэгвэл энэ зорилгоо биелүүлэх гарц нь байгаль орчны менежмэнтийн  системийг нэвтрүүлэх явдал юм. Аливаа байгууллагын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулж, үйл ажиллагааныхаа үр ашгийг сайжруулах процесс болон практик үйл ажиллагааны цогцыг байгаль орчны менежмэнтийн систем гэнэ гэж “Бизнесийн ногоон гарц” гарын авлагад дурджээ.

Уг гарын авлагыг   БОАЖЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс эрхлэн гаргасан. Байгаль орчны менежмэнтийн системийн шалгуур нь  ISO 14001 олон улсын стандарт юм. ISO 14001 стандарт нь байгалийн нөөц баялгийг хамгийн зохистой, үр ашигтайгаар ашиглах, алдагдлыг багасгах, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх, бохирдлыг эх үүсвэр дээр нь багасгах замаар үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үлдээх ул мөрийг багасгах менежментийн арга хэрэгсэл юм.

Уг стандарт нь ISO 14000 цуврал стандартын нэг бөгөөд ISO 14001-ийг өнөөдрийн байдлаар дэлхийн 346000 байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж гэрчилгээ аваад байгаа аж. Гэрчилгээ авна гэдэг тодорхой үр дүнд хүртэл ISO 14001-ийг хэрэгжүүлсэн гэсэн үг. Хараахан гэрчилгээ аваагүй ч уг стандартын дагуу тогтолцоогоо бүрдүүлээд, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож буй маш олон байгууллага байдаг ажээ. 

ISO 14001 стандартыг Олон улсын стандартын байгууллага /International Organization for Standardization /-аас 1996 онд “Байгаль орчны   удирдлагын тогтолцоо – шаардлага, хэрэглэх арга зүйн заавар” нэртэйгээр баталсан бөгөөд 2004 онд уг стандартыг дахин шинэчлэн гаргасан.  

Олон улсын стандартын байгууллагын мэдээгээр ISO14001 стандартыг хэрэгжүүлснээр дэлхий дахинд жил бүр 6.7 хувиар эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ.

Компанийн нийгмийн хариуцлагыг өндөрт тавьдаг  хөгжингүй орнуудад уг стандартыг бусдаас илүү хэрэгжүүлдэг байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЭНТИЙН ТОГТОЛЦООГ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ

Хүн төрөлхтний үйлдвэрлэл, хэрэглээ нь уур амьсгалын өөрчлөлт, усны болон байгалийн нөөцийн хомсдол, бохирдол, доройтлын шалтгаан болж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлж байна.”Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл нь бүх нийтийн амьдралын чанарыг сайжруулахын зэрэгцээ хэрэглээ, үйлдвэрлэлийн системээс гарах байгаль орчны сөрөг үр дагаврыг хамгийн бага байлгах нэгдмэл арга зүй” юм гэж тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн тухай үзэл баримтлалын тухай  2011 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс тодорхойлон гаргажээ.

Бага хэмжээний нөөцөөр их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бага хог хаягдал гаргах нөөцийн үр ашгийн ойлголт, хог хаягдлыг  дахин ашиглаж нөөц болгох тойрог хэлбэрийн эдийн засаг, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжил зэрэг олон ашиг тустай  ойлголт, ухагдахууныг  ажил хэрэг болгох эринд бид амьдарч байна. Эдгээрийг амьдрал практикт хэрэгжүүлэхэд  хамгийн тохиромжтой нэг төрлийн шийдэл бол ашигт ажиллагааг нэмэгдүүлэх болон байгаль орчны хамгааллыг оновчтой хослуулсан байгаль орчны менежмэнтийн тогтолцооны арга аргачлалуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм.

Нэгэн жишээ дурдья.  Японы  “Тошиба” компани  2050 он  хүртэлх байгаль орчны зорилгоо тодорхойлсон бөгөөд  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулж, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай эрчим хүчний технологи ашиглаж, дулааны болон цөмийн эрчим хүчний шинэ технологийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. /www.toshiba.co.jp/ Энэ бол  байгаль орчны менежмэнтийн тогтолцооны хүрээн дэх  ногоон буюу цэвэр технологийн жишээ юм.

ISO 14001 МОНГОЛД

 Дотоодын  болон гадаадын гэрчилгээжүүлэлтийн байгууллагаас ISO 14001-ийн  гэрчилгээ авсан 18 байгууллага Монголд үйл ажиллагаа явуулдаг. ISO 14001 стандартыг нэвтрүүлснээр байгалийн нөөцийг хэмнэх, усыг бага ашиглах, эрчим хүч хэмнэх, хог хаягдлыг бууруулж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх ач тустай тухай дээр өгүүлсэн. Эдгээрээс гадна  дотоодын болон олон улсын банк,санхүүгийн байгууллагуудын төсөл,хөтөлбөрт хамрагдах, олон улсын зах зээлд нэвтрэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт голлох эерэг үзүүлэлт болдог. Тухайлбал, ISO 14001-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа АПУ компани уг стандартыг нэвтрүүлэхдээ дээрх бүхнээс гадна нэр хүндээ өсгөх, олон улс болон Европын зах зээлд нэвтрэх, гаднын хөрөнгө оруулалтыг татахад эерэг үзүүлэлт болгох зорилго тавьжээ. Тус компани өнөөдрийн байдлаар таван үйлдвэртээ саарал ус хэрэглэж байгаа бөгөөд ISO хэрэгжүүлснээс хойш өнгөрсөн хугацаанд нийт 27000 метр куб усыг хэмнэжээ.

Өмнө нь нэг литр пиав үйлдвэрлэхэд 5.8  литр ус зарцуулдаг байсан бол өдгөө 3.9 литр ус зарцуулдаг болсон  зэрэг ололт амжилтууд гарсан байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс 2015 онд  байгаль орчны менежмэнтийн тогтолцооны  олон улсын стандарт арга аргачлал, системүүдийн талаарх аж ахуйн нэгжүүдийн  мэдлэг, хандлагыг тандах судалгааг хийсэн. Судалгаагаар  аж ахуйн нэгжүүдийн  86 хувь нь байгаль орчны  хамгаалал, энэ талын менежментийн мэдлэг хангалтгүй гарсан. Ердөө  17 хувь нь энэ талаар мэддэг, гэхдээ найман  хувь нь л цааш хэрэгжүүлэх сонирхолтой гэж  судалгааны асуулгад хариулсан. Тиймээс энэ оноос БОАЖЯ, Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс хамтран ISO14001 стандартын сургалтыг аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөх үйлчилгээний байгууллагаар дамжуулан хийж эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын 60 орчим байгууллагад, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй Дархан –Уул, Орхон аймгуудад сургалтаа хийгээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.