Шинэ мэдээ

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа9 цаг 46 минутын өмнөГан гачигт нэрвэгдсэн афганчуудад НҮБ олон сая ам.долларын тусламж үзүүлжээ10 сар 18. 12:10Шинэ цувралын ухаалаг утаснууд нь “Apple”-тэй өрсөлдөхөд тус болно гэж үзэж байна10 сар 18. 11:14Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 11:14Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ10 сар 17. 14:42Шиньжаан дахь уйгуруудыг дахин хүмүүжүүлдэг төвүүдийн талаар анх удаа дурджээ10 сар 17. 12:53Хайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ10 сар 17. 11:20Япон улсыг сонгон аялах жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ10 сар 17. 11:20Трампын явуулж буй худалдааны дайнаас дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцон гаргажээ10 сар 17. 9:33БНХАУ-д худалдааны томоохон үзэсгэлэн болж байна10 сар 17. 9:32Иордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ10 сар 16. 9:27АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ10 сар 16. 9:26Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 11:00Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ10 сар 15. 10:59Куба улс 34 мянган тонн тамхи хураана10 сар 14. 14:47Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав10 сар 14. 14:46АНУ БНХАУ руу цөмийн технологи эскпортлохыг хориглоно10 сар 12. 13:05Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ10 сар 12. 12:52Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөснийг нотлох бичлэгүүдийг үзүүлжээ10 сар 12. 12:51Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна10 сар 12. 11:32Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ10 сар 12. 11:31Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна10 сар 12. 10:35Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана10 сар 12. 10:33БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй10 сар 11. 11:58Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй10 сар 11. 9:57Ажлын эрч хүчээ хаанаас олж авдгаа В.Путин хэлжээ10 сар 11. 9:56Хар хайрцагны нууцыг задлахыг хүсэж буй жиргээ постууд10 сар 11. 9:50Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31

“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг танилцуулж байна

/11-р сарын 2/  -  10 цаг 48 минут

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Барилга Мегастор”-т нээсэн, “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаатай танилцлаа. Нөгөөтэйгүүр, 11-р сарын 1-нээс Засгийн газраас гаргасан шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа юм.  

“Барилга Мегастор”-н хоёрдугаар давхарт байрлах мэдээллийн төв нь өнгөрсөн сарын 23-наас иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг гаргасан байлаа. Уг төвд очсон иргэд 20 гаруй компанийн 50 гаруй нэр төрлийн технологитой танилцах, хооронд нь харьцуулах байдлаар өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой аж.

Тэгвэл “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болдын гэр бүл халаалтын технологи сонирхож байсан юм. Тэрбээр амины орон сууцанд амьдардаг бөгөөд цахилгаанд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулсан технологиудыг харьцуулан, мэдээлэл авч яваагаа дуулгалаа. Д.Болд “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь сайн хэрэг болсон. Мэдээллийн төвөөрөө дамжуулан өөр олон технолгиудыг танилцуулж, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар техник, технологи ашиглах талаархи мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй байна. Мөн мэдээллийн энэ төвийг өөр олон газарт байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн энд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа компаниуд үнийн уян хатан нөхцлийг санал болгож оролцох ёстой болов уу” гэсэн юм.

Түүнээс гадна уг төвөөр үйлчлүүлж байгаа ихэнхи иргэд агаарын бохирдлыг бууруулсан технологиос гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байлаа.

Мөн мэдээллийн төвийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа болон иргэд ямар төрлийн бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтан Б.Даваасүрэнгээс тодруулсан юм. Б.Даваасүрэн “Мэдээллийн төвд өдөр бүр маш олон иргэд ирж үйлчлүүлж, мэдээлэл авч байна. Ихэнх иргэд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуур болон шалны халаатыг сонирхож байна. Гол асуудал нь санхүүгийн асуудал байна гэсэн санал, сэтгэгдлийг хэлж байгаа. Үүнийг шийдэхийн тулд зарим компаниуд тодорхой банкны лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Нарийн мэдээллийг мэдээллийн төвд ирж авах боломжтой” гэв.

Мэдээллийн төвд танилцуулагдаж буй зарим технологиос дурдвал, иргэдэд “Кореан Кабль” компанийн зүгээс иргэдэд 4-5 төрлийн шалны халаалтын системийг танилцуулж байлаа. Тус компанийн цахилгаанчин Д.Жавзандамбын хэлснээр танилцуулж буй шалны халаалт нь цахилгаанд хэмнэлттэй төдийгүй, дулаан алдахгүй байх давуу талтай аж. Үнийн хувьд 1м2 нь 25-45 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

Мөн “Хос цамхаг” компани цахилгаан халаалтын технологийг иргэдэд санал болгож байлаа. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэмээн тус компанийн ерөнхий менежер Г.Атарцэцэг хэллээ. Мөн тэрбээр “Иргэд бүтээгдэхүүнээ сонголоо гэхэд санхүүгийн асуудалтай зарим нь тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд “Хаан” болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны лизингээр манай компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой” гэсэн юм.

Энэ мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн уг төвд танилцуулагдаж байна. Зарим компаниуд зөвхөн монгол гэрт ашиглах боломжтой халаагуурын технологийг ч санал болгож байлаа. Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг ч уг төвөөс авах боломжтой аж.

Мөн БОАЖЯ-наас нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан байна. Энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа бөгөөд байгальд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах технологи, нэвтрүүлэх, хэрэглэх, төсөл хөтөлбөрийг дэмжих юм байна.

Эцэст нь хэлэхэд, өвлийн улирлыг дуустал уг төв үйл ажиллагаа явуулах бөгөөд тодорхой судалгаа хийж, үр дүнг тооцоолсны дараа өөр хэд хэдэн байршилд салбар төвийг нээн иргэдэд үйлчлэх аж.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.