Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?

/11-р сарын 11/  -  12 цаг 25 минут

Тендерийн микроны жолооч шөнө үүрэглэж яваад замын хажуугийн шуудуу руу орж, арай л онхолдсонгүй тогтжээ. Зорчигчдийн яриа харилцан адилгүй.
Нэг эгч ихэд бухимдуу байв. "Өдөр шөнөгүй мөнгө хөөж явж байгаад хүн алах нь. Муухай шуналтай юмнууд, арчаагүй нь арай дэндүү. Данхраат ч байхгүй. Шөнөжин биднээр чулуу зөөлгөчихөж байгаа юм даа. Ёоёо, нуруу нуруу. Тэр муу х...рээс нэхэж байгаад нурууныхаа эмчилгээний мөнгө гаргуулахсан..."
Бас нэг эгч, "Муу ёр муу ёр, арын суудлын хоёр юм л хоорондоо хэрэлдээд явна билээ. Түүнийх нь гай байхгүй юу... Бүгдээрээ үхэхийг шахлаа."
Гурав дахь ах, "Жолооч үүрэглэж яваад осол болохыг шахав. Зайлуул, амьдрах гэж өдөр шөнөгүй л явах юм даа. Ядаж сандарч байхад нь энэ авгайчууд тал талаас нь хашгичаад бүр ч зовоочих юм. Таван чулуу зөөх гэж хорвоог зөөж байгаа мэт ялархаад л... Их л санаа нь зовж байх шиг. Даруухан хүү юм. Өөр хүн байсансан бол өмнөөс нь асчихгүй юу?"
Нэг охин "Ёстой бөөн адал явдалтай. Машин унах шахсан. Бүх хүмүүс аймаар орилолдоод. Зарим нь уйлалдаад. Бас дараа нь чулуу зөөлцөөд. Нэг ах, эгч хоёроос бусад нь шүү. Тэд тамхи татаад, шүлсээ хаяад л зогсоод байсан. Чулуу зөөж явахдаа би бүдэрч унаад гараа шалбалчихсан. Гэхдээ одоо зүгээр ээ. Адал явдалтай гоё.. Тийм ээ." 
Ангийнхаа манлайлагч байсан талийгч залуугийн дурсгалд цуглаад тарж байгаа гурван нөхрийн яриа ч харилцан адилгүй. 
Нэгдэх нь, "Манай талийгч ёстой эр хүн байсан шүү. Хүнд зөв талаасаа их нөлөөлдөг байж. Буруу юм хийж байгаад би хааяа сайн гөвшүүлнэ ээ. Гэхдээ хүнд үнэнээсээ муу санадаггүй, их зөв хүн байж. Гар чангатай. Их нөмөр нөөлөгтэй. Түүнийхээ далбаан дор манай хөвгүүд, охид сургууль дээрээ хэнээс ч эмээхгүй явдаг байсансан."
Хоёрдахь нь, "Талийгч нөхөрсөг, төлөв даруухан, шударга, зөв зантай хүүхэд байлаа. Бид түүгээрээ үнэхээр бахардаг байжээ"
Гурав дахь нь, "Шал худлаа онгироо гар байсан даа. Атаман гээд хамраа сөхчихсөн, орох орохгүй юманд хошуу дүрнэ. Нөгөөдүүл нь худал хөөргөөд л..."
Хавар мод услахад байгууллагаар очиж оролцсон хүмүүс ч мөн адилхан янз бүрээр ярина. Зарим нь агаар салхинд, суудлын бидний биеийн чилээг гаргасан, бас буянтай сайхан ажил боллоо гэж байхад зарим нь хар шороон дотор үйлээ үзлээ, ингэж хэнхэглэх санааг хэн гаргадаг байна аа хэмээн уцаарлах...
Константин Симинов Фронтын сурвалжлагч байхдаа нэг зүйлийг анзаарсан гэдэг. 
Давшилтынхаа талаар байлдагч бүр өөр өөр ярьжээ. 
Нэг нь "Босоод л, унаад л, бас босоод л гүйгээд байсан. Энд тэнд бөмбөг дэлбэрээд, бөөн бужигнаан. Мэдэхгүй ээ, хаашаа ч гүйгээд байсан юм. Дайсан хаана ч байсан юм. Бөөн тоос утаа л байсан. Тэр чинь довтолгоон биш, бөөн хядаан л байсан..." гэж ярьсан бол нөгөөх нь "Манай 5-р рот давшилтанд орсон юм. Дайсны их бууны гал доогуур хориглолт сэтлэхээр давшсан. Нэг талдаа бяцхан товгортой, тэнд немцийн пулемётын точик байсан. Тэндээс биднийг хайчин галаар шүршиж байв.... Миний зүүн талд Коля явсан, тэр бөмбөгдөлтөд унахад Димя түүн лүү очиж харагдсан. Ротын захирагч цээжээрээ буудуулаад унахад Улстөрийн орлогч командыг авсан. Их олон цэргүүд алуулсан. Миний урд явсан цэргийн нарийн шилбийг пулемётын сум тас цохисон. Тэр уначихаад, ураа хашгираад босох гэж оролдоод байсан. Воронежийн хүн байсан, нэрийг нь санадаггүй. Цус алдуулахгүй гэж гуяар нь боож байхад сувилагч Валючка ирсэн. Зарим газарт шавар ихтэй байсан учир гүйхэд хүнд байлаа. Өглөө нь бороо орсон байсан юм. Дайсны нуувчинд очиход дайснуудын олонхи алуулаад, үлдсэн нь зугтсан" гэх мэтээр маш тодорхой ярьжээ. Өөр нэг нь "Бид муусайн немцүүдийг салба нүдсэн дээ. Биднийг ура хашгираад дайрахад немцүүд сүүлээ хавчаад л зугтсан" гэж...
Бүгд л нэг үйл явдлын тухай ярьсан, гэхдээ харилцан адилгүй түвшинд... 
Аймхай, сандруу бажга нэгэнд бол бөмбөг дэлбэрээд л, унаад л, босоод л гүйгээд байсан үйл явдал болж. Хаашаа гүйсэн, дайсан хаана байгаагаа ч анзаарах сөхөөгүй. Сүйхээ самбаатай нэгэнд бол олон зүйл тодорхой, хөөрүү зоригтойд нь бол эргэн тойронд юу болсныг анзаарсан ч үгүй, дайрч ороод ялсныг л санаж байж... 
Иймэрхүү жишээг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно. 
.
Эндээс хувь хүний онцлог шинж, мөн чанар нь үйл явдлыг дүгнэхэд ямар нэгэн хэмжээгээр илэрдэг төдийгүй субьектив дүгнэлтийнх нь суурь болдог байна.
.
Үйл явдлын цар хүрээ томорч, нийгмийн шинжтэй болон агуулга гүнзгийрэх хэрээр хүмүүсийн хандах хандлагын ялгаа нэмэгдэж, олон өнгө төрхтэй болдог байна. 
Өөдрөг романтикууд нь инээн баясна. 
Гутруу гуниглагчид нь гомдоллож, гасалцгаана. 
Хөөрүү хийрхүүчүүд хөөрөн дэвэргэж, эсвэл магтан мандуулна, эсвэл нурааж сөнөөхийг шаардана. 
Ухаалаг прагматикууд баримт мэдээллүүдийг харьцуулан үзэж, учир шалтгаан хийгээд үр дагаврыг харна. Хэт прагматикууд нь зөвхөн бодит ашиг талаас нь харж туйлширна.
Мунхгууд баярлаж буй газарт ухаантнууд харамсах нь их. Харин ухаантнууд баясваас мунхгууд гайхаж мэлрэх нь олонтаа.
Хувиа хичээгчид, бэртэгчид олз ашиг нь сайн бол сайшаана, муу бол хараана, харин альтриустууд яг тэдний эсрэг байна. 
Ов зальтангууд баярлаж байвал шударгуучууд хилэгнэж байна, эсрэгээрээ шударгуучууд баясаж буй бол ов зальтнууд нь бухимдацгаана. Гэнэхэн хөвсөргөн үзэлтнүүд тун хялбархан тархиа угаалгана. Тэгээд аль нэг туйл руу нь маш хурдан очиж нийлнэ. Гүн ухаантнууд нь харин үл тооно.
Ямар ч үйл явдлыг үзэх, харах хандлагууд хэт туйлширсан хоёр үзүүртэй. Хоёр туйл байгаа хойно төв голч нь ч бас байж таарна. Ийм байдал бидний саяхан өнгөрсөн түүхэн цаг үеэ болон энэ цаг үеэ үзэх үзэлд улам бүр тод илрэх аж. 
Зарим нь соц нийгмийг хараана, бүр байж ядна. Тэднийг анзаарахад хувь хүмүүсийн нэг нийтлэг байдал илэрнэ. Зарим нь магтана, бүр бахархан дээдлэн, диваажин болгоно. Тэндээс ч бас нэг нийтлэг хэв шинж ажиглагдана. Тэдний дундын олон хэв шинжүүд бий. Өнөөх дайнд нүдээ аниад унаж босоод явсан, ямар ч довтолгоон болоогүй, амжилт мэдэхгүй, бөөн хядаан л болсон гэдэг шиг нөхөд ч байна. Бас ялаад мандуулаад хаясан гэдэг нь ч, бүхнийг анзаарч, бодитоор харж чаддаг нь ч байна. 
Зарим маань Ардчиллын гэгдэх энэ цаг үеэ хараана, бүр тэсэж тэвчихгүй шинжтэй, бас зарим нь учиргүй магтан өргөмжилнө. Чухам диваажинг бүтээн босгож буй аятай. Аль алинаас нь хэв шинж анзаарагдана. Дунд нь бас бодит байдлыг харьцуулан дүгнэж, нөхцөл байдлыг тодорхойлж, гарц боломж эрж буй нь ч байна. 
Ерөнхийдөө ямар нэгэн онол, систем, тогтолцоо, үзэл баримтлал тийм ч чухал биш, бараг зүгээр л хар зөнгөөрөө шахам хандлага нь илэрдэг байдал илүү түгээмэл. Элдэвийн санаатай, санамсаргүй тархи угаалтууд баадууг нь улам чангалж өгөх...
Энэ бүх хэв шинж, ааш араншингууд, хандлага итгэл үнэмшлийг харахад танин мэдэхүйн түвшний ялгаанаас гадна хувь хүний мөн чанартай ихээхэн шүтэлцсэн байх. Ингэхэд Социалист болон Ардчилагч байна гэдэг хүний мөн чанартай ихээхэн хамааралтай "эд" байх шиг ээ... Та чухам аль нь вэ? 
Б.Номинчимэд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.