Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй

/11-р сарын 9/  -  17 цаг 01 минут

 “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод  нь  төмөр  хайлуулж, цутгамал үйлдвэрлэдэг “Цутгуурын”, механик боловсруулалт, металл хийц болон резинэн эдлэл   үйлдвэрлэдэг “Механик” гэх хоёр том  цехээс бүрддэг. Бид эхлээд Цутгуурын цехийн  Хайлах хэсэгт очиход хайлалт ид явагдаж байв. Хайлсан төмөр мэлтэгнэн урсаж, оч нь түүдгийнх шиг үсчин гялалзах нь сонин.  Ган хайлагч залуу  урт төмрөөр сэтгүүрдэн зогсох нь баатрын дүртэй.  Түүнд  бидэнтэй хөөрөлдөх зав  байсангүй. Хайлах хэсгийн ажлын байр өвөрмөц үнэртэй, чимээ шуугиан ихтэй, их халуун. Металлын буцлах хэм 1450-1550 орчим. Дээд тал нь 1700 хэм байдаг гэнэ. Зуухны аман дээр 1000 орчим хэм аж. Цехийн дарга Ц.Зоригоо Уралын Политехникийн  дээд сургууль  төгсөж ирээд ажлын гараагаа ган хайлагчаас эхэлсэн тухайгаа хүүрнэв. Үнэхээр бахдам энэ ажил эр зориг, тэсвэр тэвчээр ихээхэн шаарддаг бололтой. Танайхны ажлын нөхцөл угаартай, халуун, дуу чимээ ихтэй  юмаа гэхэд тийм ээ, үнэхээр хүнд нөхцөлтэй.  Тэгэхдээ дасчихдаг юм. Манайхан ханиад шуухнаа  хүрвэл цех рүүгээ орж ирэнгүүт л  эдгэчихдэг гэлцдэг юм гээд инээв. Хайлах хэсгээс гадна Хэвний хэсэг маш  том байгууламж бүхий нүсэр системтэй.  Хольц зуурч дамжуулдаг төхөөрөмж бүхий дөрвөн давхар байгууламжид  хэв бэлтгэх ажиллагаа  явагдана. Хэвний  дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр  ТЭЗҮ, техникийн даалгавар боловсруулах ажил хийгдэж байгаа аж.  Хүйтнээр хатуурдаг холимгоор хэв бэлдэх технологийг нэвтрүүлснээр   хэвэнд хэрэглэдэг материалын тоо хэмжээ, төрөл багасч,  бат бэхийн чанар олон дахин  сайжрах, зай талбай хэмнэх гээд эдийн засгийн ихээхэн үр ашигтай. Ажлын байрны нөхцөл ч шинэ түвшинд очих гэнэ. Энэхүү технологийг нэвтрүүлэх ажил “Эрдэнэт” үйлдвэрийн ирэх 15 жилийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тухай цехийн дарга ярьж байсан. Загвар буюу тэдний ярьж заншсанаар Моделийн хэсэгт мужааны цехэд орсон мэт хөрөө рамны  дуу шуугиантай. Учир нь цутгамал бүтээгдэхүүний  загварыг модоор хийдэг юм байна. Нэгэн үе загварыг гараар хийдэг байсан бол одоо тоон удирдлагатай суурь  машинаар  хийдэг болжээ. Гадуураа шилэн хорготой, автомат  машин модоор загвар зүсч, дэргэд нь оператор  орос залуу зогсох.  Энэ машинд  загварын зургаа л зөв оруулсан бол  алдаа гарахгүй гэнэ.

Механик цехэд ажиллагсад  зорох, зүсэх, фрезердэх ажиллагааг суурь машин дээр хийж харагдана. Дээрх ажиллагааг нэгэн дор гүйцэтгэх багахан автобус адил овортой бүрэн автомат машин байх. Орчин үеийн энэ дэвшилтэт технологийг суурилуулж, туршаад одооноос л  ажиллуулж  байна.  Солонгос улсад үйлдвэрлэсэн таван тэнхлэгт бүрэн автомат энэ суурь машинаар  хэлбэр, хэмжээ, хийцийн хувьд төвөгтэй эд ангийг хийх юм.  Засвар механикийн заводын  хамт олон бүрэн автомат тоон удирдлагатай, механик боловсруулалттай суурь машины төв байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. 

Механик цехийн Резинэн эдлэлийн  хэсэгт  Тайваньд үйлдвэрлэсэн   2000  болон 1000 тоннын халуун пресс машин  ажиллаж байна.   Уг прессээр   Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж болох  бөмбөлөгт тээрмүүдийн хуягийг  резинээр үйлдвэрлэж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа аж.  Өмнө нь өндөр даралтын уураар резинийг чанаж болгодог байж.  “Халуун  прессийг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж дээшилж, резин бүтээгдэхүүний  болц сайжирч, гадаргуугийн цэвэршилт харьцангуй өндөр гарч байгаа.  Бүтээгдэхүүний чанар сайжирснаар  эдэлгээ уртасч байна”  гэж Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал ярив.   Энэ оноос Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн  тээрмийн гурав дахь цогц булан резинийг үйлдвэрлэсэн байна. Жижиг тээрмийн хуягийг  жил гаруйн хугацаанд үйлдвэрлэж нийлүүлжээ. Мөн  энэ ухаалаг пресс машинаар  том оврын эд ангиуд хийх зорилттой ажиллаж байгаа аж.

“Манайх  Механик боловсруулалттай бүтээгдэхүүн 2200 орчим тонн, металл хийц стандартын бус тоног төхөөрөмж  800 орчим тонн, резин эдлэл 120 тонн, цутгамал бүтээгдэхүүн 5000 орчим тонныг  үйлдвэрлэж “Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж  байна.  Манай хамт олон  жилд 55-60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж,  импортоор авах сэлбэг хэрэгслийг энэ хэмжээгээр хэмнэж, зэсийн баяжмалын өөрийн өртгийг бууруулахад  хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллаж байна” гэж  Засвар механикийн заводын Механик цехийн дарга   Д.Галбямба ярилаа.

Засвар механикийн заводын хамт олон  Либхерр-994 маркийн экскаваторын шанагыг 2016 онд Монголд анх удаа үйлдвэрлэсэн юм.  Энэ  шанага  300,4 сая төгрөгийн өртгөөр бүтээгдэж байгаа нь  гадаадаас худалдан авдаг зардлаас даруй 100  сая төгрөгийн хэмнэлттэй юм. Мөн Баяжуулах үйлдвэрийн   хүдэр нунтаглах тээрмийн булинга дамжуулах үндсэн насос  “Грат-1400”-ийн  ажлын дугуйг өөрчилснөөр насосны ажиллах цагийг уртасгажээ. Эдийн засгийн өндөр үр ашигтай энэ төслийн үр дүнд   Баяжуулах үйлдвэр  сард  35 насос ашигладаг байсан  бол одоо 15 болон буурснаар жилд  4,5 тэрбум төгрөг хэмнэх болжээ. Заводынхны үйлдвэрлэдэг үй түмэн бүтээгдэхүүнээс хоёрхныг дурьдахад ийм байна.  Ийнхүү “Эрдэнэт”  үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд  Засвар механикийн завод жинтэй хувь нэмэр оруулсаар байна.   

Я.ЭНХТУЯА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.217.121Зочин   • 11 сарын 12. 0 цаг 22 минут

MONGOL ULS TSAHILGAANII ILUUDELD ORSON NUURSNII HIINEES TSAHILGAAN GARGA

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.