Шинэ мэдээ

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ9 минут 13 секундын өмнөО.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31

Монголын хамгийн том токарийн машины эзэн

/11-р сарын 7/  -  15 цаг 20 минут

Миний эзэмшиж байгаа 1550 маркийн тойруулан зорох Карусель токарийн машин маань Монголдоо хамгийн том нь. Таван метрийн хэмжээтэй төмөр зорох зориулалттай. Хамгийн том нь учраас голдуу хүдэр бутлагч бутлуурын хуяг хийдэг. КСД, МД гэсэн хоёр төрлийн конусан бутлуурын хуяг үйлдвэрлэж байгаа. Бутлуурын хуягнаас гадна  бусад захиалгын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн эд ангийг хийдэг. Токарьчин хүн гэж нэг үгээр хэлбэл, сэлбэг хэрэгслийн эд анги бүрийг зорж тааруулж,  урладаг хүмүүс. Төмрийн урлаачид юм даа...

Өөрийн ажил хөдөлмөрийнхөө тухай цөөн үгээр ийн өгүүлж буй  Цэгмидийн Шоовдор гэх эгэл даруухан энэ хүн  Эрдэнэт үйлдвэрээр овоглосон олон зуун шилдэг ажилтны нэг. 1991 оны хавар цэргийн албаа хааж, залуу насны ид бяр, хүсэл тэмүүлэл дүүрэн хүү Засвар механикийн заводад токарьчнаар орж байв. Тэр цагаас  одоог хүртэл амьдрал, ажил үйлсээ зориулж яваа халуун дулаан хоёрдахь  “гэр” нь тус заводын Механик цехийн машины  дуун нүргэлсэн энэ орчин. Тоос шороо манарч, машины тос үнэртсэн ч цаанаа л дотно санагдах энэ л байшингаар тэр хагас жарантай бараг тэнцэхүйц он жилүүдийн турш  хаяглаж явна. Ажлын эхний өдрөө 16 К20 гэдэг жижиг суурь машинтай “танилцжээ”. Харин одоо үйлдвэртээ  төдийгүй улсын хэмжээнд хамгийн том хүчин чадалтай токарийн машины эзэн нь. Зөвхөн энэ ялгаа л  түүнийг  тасралтгүй ахиж дэвшиж, ажлаа арван хуруу шигээ  эзэмшсэнийг гэрчилнэ.  Эрдэнэттэй холбогдсон түүний түүх энгийн атлаа бахархам. Эвлэлийн илгээлт өвөртөлсөн залуус  Эрдэнэтийн овоог зорих 1974 он.  Ц.Шоовдорын аав ээж нь Арын сайхан хангайгаас нүүн ирэхэд тэрээр таван настай байж. Эрдэнэсийн уулын өвөрт нутагшсан түүний хүүхэд нас эрин зууны их бүтээн байгуулалтын ирмүүн үйлсээр “амьсгалж” өнгөрсөн юм. Учир нь түүний аав Цэгмид нь Эрдэнэтийг барьж байгуулах Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолооч, ээж Нямжав нь барилга үйлдвэрлэлийн КП-2 гэдэг байгууллагад гагнуурчнаар ажилдаг байв. Илгээлтийн эздийн гараар боссон ясли, цэцэрлэг, сургуулийг “дамжин”, бага насны бүхий л дурдатгал нь Эрдэнэтийн өрнөлтэй салшгүй холбоотой болоод ч тэр үү өөрийгөө эндэхийн унаган хүүхэд гэж бодно. Эргэлзэх бодолгүйгээр цэргийн албанаас шууд үйлдвэрийн цехдээ ирсэн нь ч тэр л элгэмссэн сэтгэл нь хөтөлснийх. Аавынхаа жолооддог аварга техникийн кабинд өссөн түүнд тээврийн машины жолооч болох нь ойрхон байлаа. Дунд сургуулиа төгсөнгүүт тэр үеийн Батлан хамгаалахад туслах  нийгэмлэгийн жолооны сургуульд  суралцаж,  жолооч болоод амжчихав.  Гэвч хувь тохиол нь түүнийг  токарийн машины “жолооч”-ийн замд даллаж, засвар механикийн заводын  урдаа барьдаг токарьчдын нэг болох эхлэлийг тавьсан. Нэгэн насны мэргэжлээ тэр 9,10-р ангид байхдаа эзэмшсэн гэдэг.

Тухайн үед ерөнхий боловсролын ахлах ангийнханд үйлдвэр сургалт гэж хичээл ордог, тэр хичээлд  токарьчны чиглэлээр суралцсан нь Ц.Шоовдорын амьдралынх нь чиг зүг, бас утга учир нь болно гэдгийг яахан мэдэх билээ. Ажилчин болсон анхны өдрөө тэр мартдаггүй. Жолооч, токарьчин, тоног төхөөрөмжийн слесарь гэсэн хос мэргэжил эзэмшчихсэн, өөртөө л “додигор”  түүнд үйлдвэрийн захиргаанаас Авто тээврийн байгууллага, эсвэл Засвар механикийн заводын аль нэгэнд ажиллах бичиг хийж өгч. Ах дүү, танилаа барааддаг монгол хүний зангаар тэр Засвар механикийн заводад ажиллаж байсан нагац ахаа түшиж, сонголтоо хийж. Харин түүнийг тэнд ахаас нь дутуугүй  алган дээрээ тосч,  ажилд нь хурдан  зүгшрүүлсэн олон багш нар, нөхөд нь угтсан.  Анхны багш  Даваасүрэнгээ долоо хоног дагалдаад л тэр “жинхэлж” байжээ. Сайн токарьчин боллоо гэснийх биш цаашид ажил мэргэжилдээ эзэн нь байгаарай  гэсэн итгэл, урам зориг өгсөн  хэмээн тэр ярьсан. Үнэхээр ч тэр өдрөөс өдөрт гаршиж, нягт нямбай, өндөр бүтээмжтэй ажиллахыг мэрийсээр өдий хүрчээ. Цаг ямагт  зааварлаж, зөвлөж  ирсэн  ахмад токарьчин Т.Базар, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригт гээд гайхалтай хөдөлмөрч, хамт ажиллахад нөмөр нөөлөгтэй багш нартаа тэр үргэлж талархаж явна.  Амжилт бүхнийх нь ард байдаг хамт олноо бүхнээс эрхэмлэн хүндэлнэ. Гэртээ байхаас бусад цаг мөч,  амьдралын олон өнгөт өдрүүдийн жаргал зовлонгоо хуваалцаж ирснээ юугаар ч сольшгүй аз жаргал гэж бодно.Ц.Шоовдор 12 цагийн ээлжийн ажилтай. Ээлжиндээ зургуулаа ажилладаг ч тэдэнтэйгээ нэг хүн шиг ижилдэн дасчээ. Чин сэтгэл, нөр зүтгэлээс үүдэлтэй хөдөлмөрийн өгөөж энэ. Токарийн хэсгийнхний ажил өөрийн онцлогтой. Тэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Механик цехээс захиалагчдаа очих тухайн тоног төхөөрөмж, эд ангиудын хийц, чанар, эдэлгээ нь тэднээс л хамаарна. Сэтгэлийн ур, нарийн мэдрэмжээ шингээн байж урласан бүтээгдэхүүн бүр нь төгс байх учиртайг Ц.Шоовдор сайн мэднэ. Ийм л эгэл жирийн хирнээ энгүй ихийг бүтээгч хөдөлмөрийн хүмүүсийн тэмүүлэл дээр Эрдэнэт оршном.   

Сэтгүүлч: М.Балжинням



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.