Шинэ мэдээ

Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна49 минут 53 секундын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ1 цаг 34 минутын өмнөД.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна1 цаг 35 минутын өмнө“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57Токиогийн Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусжээ12 сар 2. 9:05Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ11 сар 30. 11:11Афганистанд сонгуулийн дүнг зарлах хугацааг дахин хойшлуулжээ11 сар 30. 11:10Албанид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ11 сар 29. 11:32А.Меркел: НАТО-д Турк чухал ач холбогдолтой11 сар 29. 10:23ОХУ, Иран болон БНХАУ цэргийн хамтарсан сургууль хийнэ11 сар 29. 10:14

Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв

/11-р сарын 3/  -  12 цаг 19 минут

Сүүлийн үед олныг цочроосон хэрэг ихээр гарах болов. Бяцхан охидыг хүчирхийлсэн гэх хэрэг шил даран гарч нийгмийг тэр чигээр  нь айдаст автуулаад байсантай зэрэгцэн олны танил нэгэн эрхэм 7 настай охиныг хүчирхийлэхийг завдаад хоригдож буй талаархи мэдээлэл олныг мөн л цочроогоод авав. Олонд хүндлэгдсэн нэрт сэтгүүлч, тоймч эрхэм чухам яагаад ийм хэрэг хийх болсныг яруу найрагч Р.Эмүжин өөрийн зүгээс ийн тайлбарлажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа : 

Хайрлаж болоогүй юм уу?

Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад " Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй" хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг. За гурав дахь удаагаа их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд бидний 30 гаруй зохиолч, сэтгүүлч хамтдаа оролцсон. Алтайд шинэхэн баригдсан "Ентүм" зочид буудалд холын зочид байрлаж, холгүйхэн байх "Амар" нэртэй буудалд мань мэтийн дарснаас хол, дажингаас хөндий ганц нэг хүн тухалсан юм даг. 

Нэг өглөө 08:30 минутын үед "Ентүм"-ийн хаалгаар яваад ортол Дашзэвэг гуай цав цагаан дотуур өмд ч юм уу гэмээр богино шорттой цахилгаан шат руу орж байхыг хальт харчихлаа. Арайтай л цочоод унасангүй. Нүдэндээ ч итгээгүй гэхэд болно. Тэр чинь есдүгээр сарын сүүлийн өдрүүд шүү дээ. Буудлын үүдний хэсэгт сууж байсан хүмүүс, угтан авагчид бүгд л харсан. "Та нар ч сонин зочидтой, үзэж харах юм ихтэй л суугаа юм байна" хэмээн зохион байгуулж буй улсад хошигнон хэлээд би цайндаа орсон юм даг. Маргааш орой нь болсон уулзалт цэнгүүн, яруу найргийн наадмын үеэр Дашзэвэг гуай юм юмны урдуур ухалзаж, арга хэмжээг хөтлөсөн Равдан гуай, Гантигмаа хоёртой микрофон булаалдах шахам тайзан дээр хоёр ч удаа гарсан юм даг. Санаа нь дуугаа дуулчих гээд байх шиг. Гэтэл шүлэг унших яруу найрагчид эгнээстэй. Уг нь мань эр өөрийнхөө ээлжинд шүлэг хэлсэн боловч дэгэлзээд, тайзны урдуур хойгуур гүйгээд нэг л биш ээ.

 

"Цаадахыг чинь тайзан дээр дахин гаргаад дэмий байх, одоо болно" гэлцэн шивнэлдсэн улс ч бий. Гэвч нэг л чөлөөнд нь микрофон авч амжсан Дашзэвэг гуай алга дарам үрчийсэн цаас барьчихсан "Намайг хүмүүс дуугаа дуул гээд байна" гэчихсэн гуйх маягтай цангинуулж зогссон. Угийн их зөөлөн хүн л дээ. Тэр бол маш сайн сэтгүүлч. Олон улсын тоймч. Олон ч сайхан шавьтай. Сэтгүүлзүйн салбарын хагас зууны түүх болсон хүн. Хүн янз бүрээр өтөлдөг. Зарим нь идэхийн хэнхэг тусна. Нөгөө нэг нь уйлхай болно. Бас нэг хэсэг нь магтуулахын донгоор өвчилнө. Өөр нэг нь оюун ухаанаа алдаж, харгалзагчгүй л бол хаа сайгүй тэнэнэ. Гэвч үр хүүхэд нь болсон бид хөөрхий хөгшиддөө цаг зарцуулах нь бага. Бараг л юунд гомдож, юунд баярладгийг нь анзаарахгүй шахам ажил амьдралаа хөөцгөөнө.

Магадгүй Дашзэвэг гуай шиг оюуны өндөр ачаалалтай насаараа ажилласан хүн эрүүл сэтгэхүйгээ алдаж, тархи оюуны чагтага алдуурна гээч болсон байхыг үгүйсгэхгүй. Оюуны асар их ачаалал дунд өнгөрөөсөн хагас зуун жил нь түүнийг, эсвэл эдүгээ зүтгэж яваа биднийг өтлөхийн цагт хэрхэн сүйдлэхийг хэн мэдэх юм бэ. Би юу гэх гээд байна вэ гэхээр үр хүүхэд нь хөөрхий 74 настай аавынхаа сэтгэцийг шалгуулаад эмнэлэгт үзүүлчихгүй яасан юм бол гэж бодогдоод байх юм. Нарийн шинжлээтэхвэл яавч Дашзэвэг гуайгаас гарахгүй үйлдэл, араншин яагаад түүнээс илэрч байсны учрыг тайлах л байх. Зан харилцааны хувьд хэтэрхий гэмээр соёлтой, дипломат шахам зантай нөхөр гэдгийг нь олон хүн мэднэ. Насан туршийн сурцаараа биеэ аваад яваад байх магадлал өндөр. Харамсалтай нь манайд энэ салбар муу хөгжиж дээ. Аавынхаа бүтээсэн, босгосон бүхнийг, алдар хүндийг нь, нэр төрийг нь, удмынхаа хойч үе, үр хүүхдэд үлдэх хүндлэлийг нь бодож яагаад болоогүй юм бол? Яагаад энэ талаас нь эргэцүүлж, Монголын сэтгүүлзүй, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмэр, насаараа зүтгэсэн хөдөлмөр, өтөлсөн хойноо ч хэвлэлийн тайзнаас бууж чадахгүй байгаа итгэл үнэмшил, үр хүүхэд шавь нарт нь үлдэх энэ хүний өгөөж, хайрыг хайрлаагүй юм бол? 

Хэрэв анзаарч ажиглаж байсан бол асуудал үүндээ тулж, жаахан охин сэтгэлзүйгээрээ хохирохгүй байв. Ядаж хэдэн найзаас нь асуучихсан бол яагаад уудаггүй байж уучихсан юм шиг аяглаад , уралдааны морь шиг ухалзаад байх болсных нь учрыг нотлоод хэлээд өгөх л байсан. Яагаад аавынхаа гэсэн бүхнийг, аавыгаа хайрлаагүй юм бол? Бас ээжийнхээ сэтгэлийг хайрлаагүй юм бол? Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан...эрт эмчид очих хэрэгтэй байсан...хэдхэн хором зарцуулаад ярилцаад үзсэн бол мэдэгдэх л байсан...сэтгэц нь хэвийн бус болсныг үр хүүхэд нь байтугай манай салбарынхнаас анзааран ярилцсан хүн ч цөөнгүй....өөрөөр ийм байх учиргүй. Ингэж л бодогдоод байна...бид ч бас өтөлнө, аймаар ч юм даа. Үр хүүхэд минь л харж хямгадахгүй бол яаж өтлөхийг хэн мэднэ? хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

 

 

 

Эх сурвалж : ZONE.MN

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194Зочин   • 2018, 11 сарын 29. 18 цаг 38 минут

Буурал сэтгүүлчээ өмөөрсөн зөв санаа байна даа::

27.123.212.140Uvuu Buruu Zunuud Asuudalt   • 2017, 12 сарын 26. 2 цаг 27 минут

Ard Tymen Medehgui yum . Ene Hyn Setgtsiin uvchtei gej helej medehgui yum bna ! Harin ene hyn Buruu Zunsun baihaa ! Emch nar helen bizee !

27.123.212.140Uvuu Buruu Zunsun baihaa !   • 2017, 12 сарын 26. 2 цаг 20 минут

Hyniig Hamaagui " Setgtsiin uvchtei gej helj bolhgui shuu ! " Emch nar heleh baih Mergejilin Emlegen heleh biz de ! " Uvuu Buruu Zunuud Asuudal Hiid Yavaad baisan yum bishuu !!! "

103.229.123.119Зочин   • 2017, 11 сарын 28. 9 цаг 52 минут

Нүдний булай өвгөн өөр хэлэх үг алга

43.242.243.7Зочин   • 2017, 11 сарын 27. 21 цаг 56 минут

ok

43.242.243.7Зочин   • 2017, 11 сарын 27. 21 цаг 54 минут

Дашзэвэг гуайг сайн сэтгүүлч гэж хүндэлж явдаг яахав Эмүжингийн хэлж буй тэр арга хэмжээн дээр сэтгэл хөдөлсөн байж болно шүү дээ буруу зөрүү юм хийснийг нь мэдэхгүй боловч насыг нь бодсон ч ингэж муухай хэлэх нь эмүжин гэж авгайд дургүй хүрчлээ тийм сайн сэтгэлтэй хүн юм бол энэ авгай хүүхдэд нь зөвлөөд өхгүй яасийн бэ дарга сайд байсан бол энэ авгай ингэхгүй байсан бол у өөрөө ямар авгай гэдгийг нь хүмүүс бас мэдийш дэ кк

59.153.112.45zochin   • 2017, 11 сарын 15. 22 цаг 57 минут

Emuujin l helj buigaas unenii ortoi ch baij bolno.Humuusee bye byenee oilgoj amdraasai.Unenii uchir oldono bhaa.

103.229.121.180Шударга   • 2017, 11 сарын 15. 13 цаг 45 минут

Альзалуугийн л гажигтай амьтан байсан юм биш үү??? МОНЦАМЭ-гийн хуйлаастай мэдээг уншичихаад давтан яригч хүн "сайн сэтгүүлч" үү???

202.72.240.5Зочин   • 2017, 11 сарын 12. 19 цаг 14 минут

эцгээцагдаад өгөхөөс өмнө эхлээд эмнэлэгт үзүүлэхгүй дээ хөөрхийдээ зөнөөсөн байхаа түүнээс биш сайхан дууны үг бичсэн хүн дээ

203.91.112.198Зочин   • 2017, 11 сарын 6. 13 цаг 04 минут

ер манай сэтгүүлч зохиолч нөхөд олны өмнө номхон даруу харагдаад далд холион бантангийн эзэд гэдгийг мэдхүү тэднээс хүнээс гарахгүй ёс бус араншин гардаг юмшүүэрэн ч тэр эм нь ч тэр

202.70.37.34иргэн   • 2017, 11 сарын 6. 10 цаг 58 минут

Зөв өтлөхгүй бол хэцүү л юм байна. Монгол улсыг олон улсад таниулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн. Эмүжинтээ санал нэг байна. Хүүхдүүд нь аавыгаа эмчлүүлээрэй.

202.9.42.43Иргнн   • 2017, 11 сарын 5. 14 цаг 10 минут

Гурав дахь засаглал гээд донгодоод байдаг сэтгүүлч нарын дунд гаж донтонгууд л байсаар л. СГЗ гээд байгаа сэтгүүлчид тодорхойлж байгаа гээд бодохоор гурав дахь засаглал сохор байна мэлмиин нүд нээгдээгүй байна шүү . Сэтгүүлч нарын боловсрол дутуу л даа гэхдээ бүр түүхии гэдэг нь илт гаж этгээд хувцаслалттай яшканууд аа холбоо нь компаничилсан lady төвд явуул!а байгаа . Сэтгүүлч нар ниигэмд буруу үлгэр үзүүлж байгаа шүү .хадгаламж зээлиин хоршоодыг та нар л рекламдаад олон хүмүүсииг хохироосон шүү худлаа гэж хэлэх эрх та нарт байхгүй шүү.

122.201.24.218Зочин   • 2017, 11 сарын 3. 12 цаг 59 минут

ТҮ 8 НҮДНЫ БУЛАЙ БУЛАЙ ТОЙМЧ ДАШЦЭВЭГЭЭ МЭДЭЭГЭЭРЭЭ ГАРГААЧЭЭ ШУДАРГА БАЙГААЧ ТҮ 8 ХҮЧИН ГЭЭД ТОМ ТОМ ХУЦААД БАЙДАГ ЮМ ДАШКА ӨВӨӨГ ХЭЛЭЭЧ ЭЭ ТАНАЙ ТЕЛЕВИЗ ШАЛ ХУДЛАА АЛАГ ШААЗГАЙ 1900-1952 ХААГДСАН БАЙНЛЭЭ ӨӨРСДӨӨ ТАСАЛСАН БИЗ ШУДАРГА БАЙГААЧ ТҮ 8 ХҮНИЙГ ГАЗАР ДООР ОРТОЛ МУУЛЖ ХЭЛДЭГ ГАРУУД НААД БАЛАЙ ГАЖ ӨВГӨНӨӨ ӨМӨӨРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ ХӨӨРХИЙ ДООШ ОРСОН ТҮ 8 ТЕЛЕВИЗ ШҮҮ ГЭЖ АМТАЙ БОЛГОН ХЭЛЖ БАЙНАА ОНИГОО

139.5.219.32Зочин   • 2017, 11 сарын 4. 23 цаг 19 минут

ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЗӨНӨСӨН ӨВГӨН АЖИЛЛУУЛСАН ЭНЭ ХАМТ ОЛНЫ БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.