Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн

/11-р сарын 3/  -  12 цаг 07 минут

Намрын сүүл сарын сэрүүн өдрүүд үргэлжилсээр… Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урьсан зочинтойгоо уулзах гэж түүний товлосон газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Хүйтэн өдөр болоод ч тэр үү, хүн амьтан эл хуль, ажин түжин байна. Зочин маань дугуй унах гэж гарсан бололтой. Дугуйгаа түрсээр өмнөөс ирэв. Хамгаалалтын малгай, нүдний шил, биеийн тамирын хувцас… Сайн таньдаг л хүн биш бол над мэтийн нийгмийн сүлжээ, телевизийн хэдэн нэвтрүүлгээр царайг нь харсан, сургаар таних төдий хүн бол зөрөөд өнгөрөхөд танимааргүй аж. Бид сүүдрэвчид сууж, ийнхүү “хөөрөлдлөө”.

-Хоёулаа эхлээд таны гэр бүлийн талаар ярьж болох уу?

-Болно оо. Би хоёр хүүтэй. Хоёр амьдрал зохиож үзсэн. Хоёр алдсан. Тэр хоёр амьдрал хоёулаа амьдрал байсан уу гэвэл байсан. Албан ёсных байсан уу гэвэл байсан. Тэгэхдээ бүтээгүй.

-Жаахан дэлгэрүүлбэл?

-Том хүүгийнхээ аавтай 2009 онд танилцаад 2010 онд манай хүү төрж байсан. Бид дундаасаа хүүхэдтэй болсон хүмүүс. Хүүхдээ өгч, аваад харилцаатай л байдаг. Хоёр дахь нөхрөөсөө албан ёсоор салаагүй. Тусдаа амьдарч байгаа.

-Одоо чи хоёр хүүтэйгээ хамт амьдардаг уу?

-Энэ хэргээс болоод цуг байж чадахгүй байгаа. Манай бага аав дээрээ, том хүү манай аав, ээж хоёр дээр байгаа. Ингээд хүүхдүүдтэйгээ ч хамт амьдрах эрхгүй л орж гараад, өгч авалцаад л явж байна .

-За үндсэн асуултдаа оръё. Чиний хэлснээр “энэ хэрэг”-т нэр тань нэгэнт холбогдсон. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүн хүчиндсэн гэгдэж буй хэргийн талаар ярилцъя. Д.Гантулгыг чи хэзээнээс таньдаг юм?

-Энэ хэргээс өмнө би Д.Гантулгатай гурван удаа л уулзаж байсан. Эхнийх нь 2012 онд Багшийн дээдийн гадаа манай найз “Монголын оюутны холбооны тэргүүн” гэж танилцуулж байсан. Хоёр дахь удаагаа 2017 оны хоёрдугаар сард “Блюмон”-д найзууд цуглачихсан байхад таарсан. Түүний дараа “Энканто саунд” энэ оны зургадугаар сарын 11-нд уулзсан.

-Сүүлд “Энканто” дээр юу болсон юм бэ?

-Тэр өдөр Б.Цэрмаа намайг хоолонд оръё гэж дуудсан. Би эхлээд “Энканто”-д байдаг “Манхэттен” ресторанд юм байна гэж ойлгосон. Гэтэл саунд орсон. Тэнд хоол идсэн. Саунд Д.Гантулга, хэдэн сэтгүүлч, Д.Гантулгын найз гээд нэг танихгүй бөх байсан. Надтай нийлээд долоон хүн. Дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй. Тэр үед манай бага хүү эмнэлэгт хэвтэж байсан юм. Маргааш нь манай хүүгийн аав ажилтай байсан учраас би очиж сахина гээд удалгүй явсан. Тэгээд ч тэнд байх надад таалагдаагүй. Д.Гантулга намайг үнсэж, тэврэх гэж дайраад. Тэгтэл хажуугаас нь “Гантулга аа, чи яагаад байгаа юм бэ” гээд найзууд нь болиулсан. Тэд тэнд шөнө хүртэл уусан юм шиг байна лээ.

-Өөрөө тэр үед архи, пиво уусан юм уу?

-Уугаагүй. Би нэг их уудаггүй. Харшилтай. Амар­хан согтдог. Ганц пиво уугаад л муудчихдаг. Манай найзууд бол мэднэ. Сүүлд нийгмийн сүлжээгээр тэнд ус бариад ярвайсан хэвтэж байгаа зураг яваад байгаа биз дээ.

-Б.Цэрмаа та хоёр яг ямар харилцаатай юм бэ?

-Б.Цэрмаа бид хоёр анх 2008 онд танилцаж байсан. Тухайн үедээ мэргэжил нэгтэй гэж хэд хэдэн удаа уулзаад, сүүлдээ найзууд болсон.

Хэр дотно найзалдаг байв, мэдээллүүдийг хараад байхаар тийм ч холын хүмүүс шиг санагдаагүй?

-Дотно найзууд байсан. Анхныхаа нөхөртэй танилцаагүй байсан үе. Найз нөхөд гэдэг утгаараа сайн, муу бүхий л үед хамт байсан. Сүүлийн үед л намайг АН-аас 150 сая төгрөг авсан. Энэ хүүхэн чинь хоёр нөхрийн хоёр хүүхэд гаргасан. Хоёр нөхрөөс салсан эмэгтэй гэдгээр нь намайг буруутгаад байгаа юм. Би хэнд ч гай болоогүй өөрийнхөөрөө л амьдарч яваа.

-Б.Цэрмааг “АН-аас 150 сая төгрөг авсан” гэж таныг хэлсэн гэж шүүхэд өгсөн талаар сонссон?

-Иргэний хэргээр шүүхэд өгчихсөн байгаа. Нэр төрийг маань сэргээж өгөөч л гэж байгаа юм. “Ч.Саранзаяа АН-аас 150 сая төгрөг авсан, нотлох баримт нь байгаа” гэж зарласан. Түүнд хүмүүс маш их итгэсэн. Сонгуулийн үе ч таарсан. Би хэрвээ мөнгө авсан бол шалгуулъя. Аваагүй бол нэр төрөө сэргээе л гэж байгаа юм.

-Яагаад мөнгө нэхэмж­лээгүй гэж?

-Би мөнгө нэхээгүй. Хүнд ер нь мөнгөөр үнэлэгдэхгүй тийм үнэ цэнэтэй зүйл зөндөө байдаг шүү дээ. Б.Цэрмаагаас мөнгө авлаа гээд миний өнөөдрийн туулсан бүхэн арилахгүй л байхгүй юу. Б.Цэрмаа уучлал гуйгаад байхгүй болчихгүй. Гэхдээ хүмүүс үнэнийг мэдэх эрхтэй. Хүсч байгаа юм бол ердөө л тэр. Түүнээс Б.Цэрмаагийн мууг үзэх гээд, мөнгө нэхэх гээд байгаа юм биш.

-Д.Гантулга, Б.Цэрмаа хоёр яг ямар холбоотой юм?

-Тэр хоёр ойр дотно харилцаатай.

-Удсан уу?

-Би удаагүй байх гэж бодож байна. Б.Цэрмаа надад хэлээд ерөөсөө удаагүй л байсан даа. Манайд ирээд ч удаагүй байсан. Найз залуугаасаа салаад ч удаагүй байсан юм.

-Б.Цэрмаа танайд амьдардаг байсан юм уу. Цуг байр хөлсөлдөг байсан юм уу. Та хоёр өөр өөр юм яриад байгаа?

-Би түрээсийнхээ гэрээг фэйсбүүк дээрээ тавьж байсан. Түрээсийн гэрээ миний нэрээр хийгдсэн байгаа. Б.Цэрмаа манайд ирж түр амьдарсан. Хамтарч түрээсэлсэн юм байхгүй. Яагаад гэвэл надад байрны мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. Найз залуудаа зодуулчихлаа гээд хөх няц болчихсон байсан. “Эмнэлэгт хэвтэнэ” гэхээр нь “Манайд очоод хэвтээ. Найз нь сайхан хоол цай хийгээд өгье. Тэнхрээд босоод ирнэ” гэсэн. Найзын л сэтгэл шүү дээ. Эмнэлэгт хэвтэж мөнгө, төгрөг үрээд яах вэ л гэсэн хэрэг.

-Тэгээд тийм удаан хугацаанд танайд байсан юм уу?

-Сар болж байсан. Ерөнхийдөө л тэнхрээд, бие нь сайжраад л байлаа. Нэг мэдсэн чинь “би Д.Гантулгатай уулзаж байгаа” гэсэн. “Наад хүн чинь эхнэр, хүүхэдгүй юм уу” гэсэн чинь “салчихсан” гэсэн юм.

-Б.Цэрмаа гэртээ очихгүй, яагаад танай ирсэн гэж?

-Яривал их л юм байна. Тэгэхдээ хүний хувийн амьдралын талаар яриад хэрэггүй байх. Дороо олон дүүтэй. Эцгээсээ ганцаараа, эхээсээ олуулаа. Амьдрах гэж ядаж л яваа эмэгтэй байхгүй юу. Ганц бие, хүнтэй сууж байгаагүй. Хүүхэдгүй. Хамт амьдарч байсан найз залуутай байсан. Түүнд зодуулсан. Ээж, дүү нарыгаа авч явдаг эмэгтэй хүн. Би тэр алдартай Б.Бямбабаяр гэдэг эцгийг нь мэдэхгүй.

-Тэгээд юу болсон юм?

-Д.Цэрмаагийн хэлснээр Д.Гантулга тэр хоёр найзалж байгаа, халуун дотно гэсэн. Гэтэл надад тэгж санагдаагүй. Хэрэв үнэхээр халуун дотно байсан юм бол тэр саунд Б.Цэрмаагийн дэргэд над руу сээтгэнэхгүй биз дээ. Б.Цэрмаа юу ч болоогүй юм шиг хараад суугаад байж болохгүй шүү дээ.

-Одоо тэр өдрийн талаар ярья л даа. Чи тэндээс яваад дараа нь юу болсон юм бэ?

-Тэр өдөр дүү хөдөө явчихсан байж байгаад орой ирсэн. Ирээд ярихад нь “эгч нь эмнэлэг дээр хонож байгаа” гэж хэлсэн. Найз залуу нь “манайд хамт очоод хоноё” гэсэн юм билээ. Хөдөөнөөс ирсэн “махны шүүс гоожчихно” гээд гэртээ буусан гэсэн. Гэртээ ороход нь Б.Цэрмаа нүцгэн шалдан хаалга тайлж өгсөн. Манайх хоёр өрөө байранд байдаг байлаа. Б.Цэрмаа хаалгаа тайлж өгчихөөд цаад өрөөнд ороод унтсан. Хүнтэй байгаа юм байна гэж бодсон гэсэн. Дүү наад өрөөнд буйдан дээр ор засаад унтсан юм билээ. Өглөө нь Б.Цэрмаа ажилдаа явсан. Тэгээд л Д.Гантулга хүүхэд бузарлачихаад гараад явсан байсан. Би зөндөө ярьсан шүү дээ.

-Эмнэлэгт 20 сая төгрөг авч ирж өгсөн нь үнэн үү?

-Үнэн. Бизнес хийдэг найзтайгаа ирсэн. Найз нь тэр мөнгийг өгсөн гэсэн. Ширээн дээр тавьчихаад гараад явсан л даа.

-Тэр мөнгийг яасан бэ?

-Хэрэглэж байгаа. Өмгөөлөгч зэрэгт зарцуулаад одоо бараг дуусч байна даа. Ер нь яагаад авсан гэхээр нотлох баримт гэдэг утгаар нь авсан. Хүмүүс бас нэг ийм юмыг ойлгохгүй байгаа юм. Би анхнаасаа энэ хэргийг өндрийг нь авахуулъя гэж бодоогүй. Эмэгтэй хүн л юм чинь айж, ичнэ шүү дээ. Очиж, очиж ийм хэргээр олонд танигдаад сайн, муугаараа хэлүүлээд явахыг хүсээгүй. Тухайн үед Д.Гантулга нэлээд гуйсан. Тохирсон. Хамгийн гол нь тэр хэргийг хаахдаа хуулийн дагуу хаагаагүй. Шинжилгээ хийлгэсэн. Тэр нь хэрэгт бүртгэгдээд, тохиролцсон, гомдолгүй гээд хаагдах байтал “гомдолгүй” гэсэн бичиг хийлгэж авчихаад огтоос тийм хэрэг болоогүй юм шигээр хаасан. Тэрний дараа мэдээлэл задарсан. Тэр мэдээллийг намайг задалсан гээд над руу дайрсан. Дүү бид хоёр хэнд ч юу ч яриагүй. Сайтын холбооны тэргүүн ч яриад л, өөр сэтгүүлч найз маань ч яриад “Д.Гантулга та хоёрын хооронд юу болсон юм. Миний найз битгий ингэ л дээ. Цаадах чинь яриад байна” гээд л эхэлсэн. Гэнэт л сайт дээр гарсан байсан. Тэгсэн чинь харин Д.Гантулга “Чи УИХ-ын гишүүний нэр хүндэд халдах ямар ялтайг мэдэх үү” гээд бид хоёр руу дайрсан. Аргагүй шүү дээ, бүх нотлох баримтыг устгачихсан. “Гомдолгүй” гээд бичүүлээд авчихсан юм чинь. Тэгээд л “Чи ингэж байгаа бол надад нотлох баримт нь байгаа шүү. Та нар зүгээр ингэж хаачихаад эргээд намайг хэрэг хийсэн болгох гэж байгаа бол би тэр хорих газар руу чинь явж чадахгүй шүү” гэж хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа зургадугаар сарын 18-ны өглөө Эрүүгийн цагдаагийн газраас гэрт нэгжлэг хийнэ гэж хүмүүс ирсэн юм. “Өөрт чинь нотлох баримт байгаа. Амь насанд чинь аюул учирч магадгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна” гэсэн. Би “Гэрт нэгжлэг хийх зөвшөөрлөө үзүүл” гэсэн. Тэд “Шуурхай ажиллагаа ингэж явдагддаг. Бичиг байхгүй” гэсэн. “Хүүхэд унтаж байна” гээд би оруулаагүй. Явсных нь дараа утсан дээрээ байсан нотлох баримтуудаа хувилж авсан.

-Чамайг АН дэмжсэн юм уу?

-Яг үнэндээ тэр үед АН араас хусаад, МАН хойноос хусаад, хоёулаа л намайг гөвсөн. Яг үнэндээ хоёр охины амьдрал, нэр хүнд тэдэнд хамаагүй л байгаа байхгүй юу. Зүгээр л улс төрийн золиос болсон.

-АН-аас мөнгө аваагүй юм уу?

-Авсан байтлаа би ингээд яваад байх уу. Авсан бол алга болоод өгнө шүү дээ. Би өмгөөлөгч авсан. Эмэгтэй хүн гэдэг утгаараа, хүний эрхийн хуульч гэдэг утгаар нь М.Ичинноров өмгөөлөгчтэй уулзсан. Тэр хүн өөрийнхөө хийх ёстой юмыг чадлаараа хийсэн гэж боддог. Олон нийтэд хүргэж өгсөн. Тэгэхдээ яг өмгөөлөх эрхгүй юм байна лээ. Одоо бол өөр өмгөөлөгч авсан.

-Хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Шалгаж байгаа. Улсын ерөнхий прокурор дээр хянагдаж байна. Шалгахгүй байж байгаад сонгуулийн дараагаас шалгаж эхэлсэн. Сонгуулийн үеэр хэрэг үүсгэх бүү хэл, өмгөөлөх хүн ч олдохгүй байсан. Сонгууль ч дууссан, “өмгөөлье” гэдэг хүмүүс гарч ирсэн. Сонгуулиас хойш маш хурдан хэрэг үүсгээд явж байгаа. М.Энхболд ялсан бол энэ хэргийг нам хаагаад л явах байсан.

-Одоо юунд найдаж, юу хүлээж байна?

-Би УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгуулчих л гэж байгаа юм. Итгэхгүй л байна. Гэхдээ би эцсээ хүртэл явна. Хэрэг дуусаагүй байгаа болохоор хамаагүй юм ярьж болохгүй.

-Сэтгүүлчийн үүднээс асуух ёстой болоод асууж байгаа юм шүү. Зүгээр тохирч унтчихаад сүүлд нь гэнэт мөнгө авахын тулд ингэсэн юм биш биз дээ?

-Тэр хүнээс юу авах юм. Би хүн. Миний дүү ч хүн. Яагаад заавал бид ийм юм хийнэ гэж. Яагаад өөрийнхөө үнэт зүйлээр явж болдоггүй юм. Хатуухан хэлэх юм бол надад шазруун зан, хор шар байна. Аав, ээжээрээ нутаг, усаараа муу хэлүүлчихээд нэрээ цэвэрлүүлж авмаар байна. Би яагаад ингээд яваад байгаа юм гэхээр хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх юм бол миний дүүгийн сэтгэл амар болно шүү дээ.

-Эсвэл чи хүн гүтгэсэн гэж хэрэгт орох юм байна. Үгүй бол УИХ-ын гишүүн Д.Гантулга хүн хүчиндсэн болох юм байна. Тийм үү?

-Д.Гантулга Төрийн ордонд хэвлэлийн хурал дээр хэлсэн шүү дээ. “Нэг бол би хүчиндсэн. Нэг бол Ч.Саранзаяа хүн гүтгэсэн болно” гэсэн биз дээ. Тиймээс “Хоёулаа шалгуулаад учраа олъё” гээд байгаа юм. Би гүтгэсэн бол ялаа авъя.

-Залуу улстөрчийнхөө хувьд хангалттай шангаа хүртэж байгаа гэж бодож байна?

-Энэ хүн олон түмний итгэлийг даасан байж яагаад тийм ухамсаргүй үйлдэл хийж байгаа юм. Юм ойлгодог хүмүүст бол Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлаараа өөрийгөө хэн гэдгээ харуулчихсан. “Ч.Саранзаяа л муухай болгож харагдуулаад байгаа” гэж хэлээд байгаа боловч өөрөө өөрийгөө л муухай болгочихсон шүү дээ.

-Чи залуу хүн. Ийм хэргийн дунд ороод явах хэцүү байна уу?

-Аль хэдийнэ би нэр хүндээ золиосолчихсон. Би ямар хэрэг хийсэн биш дээ. Ер нь би сайд, дарга болох гээгүй, хэн нэгнээс нэр хүнд гуйгаагүй, сонгуульд нэр дэвшээгүй. Энэ нийгэм болохгүй байна. Энэ хэрэг ингээд замхарлаа. Энд хүний эрх зөрчигдөөд байна гэж зүтгэснийхээ төлөө амны бай, амьтны адаг болж явна. Цаашдаа ямар үхэлтэй биш ажиллаад л, амьдраад л явна шүү дээ. Би айхгүй, ичихгүй, шантрахгүй. Хүчтэй л байна гэж бодож байгаа.

-Чамайг ингээд хэтэрхий шулуухан яриад байхаар хүмүүс буруу ойлгоод байгаа юм биш үү?

-Тэглээ гээд одоо би яах юм. Нэг үе хэцүү байсан. Дандаа уйтгар гунигтай явалтай биш.

-Дүү чинь “Эгч ээ, одоо больё” гэсэн удаа бий юу?

-Би л дүүдээ “Больё” гэдэг үгийг хэлж байсан. Ангийнх нь охин зурагтаар ярьсан шүү дээ. Тэр зүйлээс болж найз залуу нь, хадмынх нь тал сонин болсон. Харилцаа нь хөндийрөөд ирсэн. Түүнээс болоод дүү маань өөрийнхөө судсыг ханасан. “Хэцүү байвал зарга хийхээ болих уу” гэсэн чинь “Болихгүй. Ингэх байсан юм бол яах гэж эхэлсэн юм” гэсэн. Түүнээс хойш би шулуудсан. Дүүгээсээ харин “Битгий үхээрэй” гэж зөндөө гуйсан. Бид хоёр хоёр биеэ тэвэрч баахан уйлалдсан даа.

…Ийнхүү ярилцсанаар бид­ний ярилцлага өндөр­лөлөө. Хэрэг шийдэгдээгүй бай­на. Хэн нэгнийг буруут­гахаасаа өм­нө хэсэг жаахан бодох л боломж бидэнд байна. Мөн энэ хэрэг үнэн зөвөөр ший­дэгдээсэй гэх хүсэл л байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.69Баяр   • 11 сарын 18. 11 цаг 15 минут

Хүүхэнд дургуй ямар ч эр байдаггүй юм.гүй. Гантулга буруугүй юм байна гэж ойлголоо. Унжиж хэвтдэг улаан хоолойгоо буруу зүйлд ашигласнаас болж, хайран нэрээ сэвтээжээ .Биеэ үнэлэгч нартай л холбогдчихсон байна гэж ойлголоо. Энканто хэмээх саун маш өндөр үнэтэй зөвхөн мөнгөтэй хүмүүс очдог, өндөр зэрэглэлийн янхны газар юм биш үү.. Хуулийнхан шалгаж болдоггүй юм болов уу. Ганбаатар гэгч монтойсон хамартай нөхрийг яаж мөнгөжив гэдгийг ч шалгах ёстой юм шиг.

103.229.120.69Баяр   • 11 сарын 18. 11 цаг 05 минут

Болдоггүй л бүсгүйчүүд бололтой. 20 сая төгрөг өгсөн. Үрээд дуусаж байга гэнэ үү. Том гарууд байна ш дээ..

66.181.166.134мөнгө   • 11 сарын 15. 13 цаг 02 минут

цэрмаа, саранзаяа, наранзаяа нар бүгдээрээ л мөнгөнд дуртай муухай хүүхнүүд бна гэсэн дүгнэлт хийлээ

202.179.31.11Irgen   • 11 сарын 14. 23 цаг 59 минут

Buzar boovondoo barigdsan hog uhej DALD or

139.5.219.69Зочин   • 11 сарын 6. 23 цаг 41 минут

TSAGDAA HUN UNDESHERHEG BAIH N ES ZUID NIITSEHGUI

202.9.41.252Зочин   • 11 сарын 6. 16 цаг 15 минут

Төр яг шударга хүн байна уу? Ажлаа хийж төрөө цэвэр ариун "МОНГОЛ" гэсэн улсад нь оруулаач ээ....

59.153.113.223ogi   • 11 сарын 5. 10 цаг 30 минут

bandash gantulga vh

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.