Шинэ мэдээ

“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна9 цаг 52 минутын өмнөАмазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ9 цаг 54 минутын өмнөАНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв9 цаг 55 минутын өмнөЖилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38

Ж.Жанлав-Ойдов: Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо

/10-р сарын 23/  -  9 цаг 48 минут

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, өрөг угсралт, тогооч, цахилгаан гэсэн зургаан мэргэжлээр оролцлоо. Мэргэжлийн олимп хэмээгддэг тус нэр хүндтэй олон улсын тэмцээнд 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорилоо.

Монголын оролцогчдоор гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор Тусгай байрын шагнал хүртэж, Үндэсний ялагчаар шалгарсан нь Монгол улсын 2015 оны амжилтыг ахиулсан үйл явдал боллоо. 2015 онд мужааны оролцогч 480 оноо хүртэж (энэ жил 200 оноогоор нэмэгдэж 700 болсон) баг хамт олноо манлайлж байсан юм. Ж.Жанлав-Ойдов ийнхүү Тусгай байрын шагнал хүртсэнээр гагнуурын төрөлд оролцсон 34 орноос 18-д орлоо. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх 691, цахилгааны Л.Төгөлдөр 674, тогоочийн Б.Дагвасүрэн 673, сантехникийн Ц.Долгормаа 660, өрөг угсралтын Ц.Мягмарсүрэн 659 оноо тус тус хүртлээ. Чансаа өндөр энэхүү олон улсын тэмцээнд Монгол улс хоёр дахь удаагаа оролцохдоо 2015 оны амжилтаа ахиулна гэж зорилго тавьж байсан. Нийт зургаан оролцогч маань өмнөх тэмцээний амжилтуудаа төрөл бүр дээр ахиулсан амжилт гаргалаа.

Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажилладаг бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой компани, Мэргэжлийн боловсрол, түншлэл ТББ, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Модны чадамжийн төв, Хүнс, технологийн политехник коллеж зэрэг олон байгууллага ажиллалаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдана. 2021 оны тэмцээний эрхийг БНХАУ-ын Шанхай хот саяхан хүлээн авлаа. Иймээс дараа дараагийн тэмцээнд Монгол улс илүү олон мэргэжлээр оролцох бодлого барин ажиллаж байна.

Тэмцээнд оролцсон хүүхдүүдээ тосох үеэр тэмцээнд амжилттай оролцсон Ж.Жанлав-Ойдовоос бид тэмцээнийх нь талаарх сэтгэгдлийг сонслоо
-Тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Гаргасан амжилтынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Гагнуурын төрөлд оролцож 700 хүртэж, медаль хүртсэндээ баяртай байна. Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо. Гагнуурын төрөлд 34 орон өрсөлдсөн. 2015 оны монголын оролцогчийн амжилтыг ахиулсандаа бас баяртай байна. Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцож шагналт байранд шалгарч, үндэсний ялагчаар тодорсон. Энэ удаагийн тэмцээний онооны босго өндөр болсон байсан. Би 700 оноо авч шагналт байранд орох болзол хангасан.
-Тэмцээний даалгавар хэр хүнд байв. Бэлтгэл дээр хийж байсантайгаа харьцуулахад ямар байв?
-Тэмцээний даалгавар нэлээд хүнд байсан. Мөн шүүлт өмнөх жилүүдээс чанга болсон байсан учраас нэлээд хэцүү байлаа.
-Манай улс хоёр дахь удаагаа оролцож байгаа. Энэ жил тавьсан зорилгоо багаараа биелүүлж чадсан уу?
-Дэлхийн ур чадвар тэмцээнд бид хоёр дахь удаагаа л оролцож байгаа. Манай баг энэ жил өмнөх жил гаргаж байсан амжилтаа ахиулж,  дотоодод гаргаж байсан амжилтуудаа ахиулах зорилт тавьж оролцсон. Бусад таван оролцогч маань тус бүртээ зорилгоо биелүүлж өмнөх жилийн хүүхдүүдийн гаргаж байсан амжилтыг ахиулсан
-Энэ амжилтыг гаргахад тусалж дэмжсэн олон хүн байгаа байхаа. Тэр хүмүүстээ талархалаа илэрхийлэхгүй юу?
-Биднийг амжилттай оролцоход тусласан бүх хүн, албан байгууллагууддаа баярлалаа. Мөн гэрийнхэндээ болон багшдаа баярлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.