Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа

/11-р сарын 2/  -  20 цаг 54 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд хүчтэй маргаан өрнөсөн юм.  

Чуулганы танхимд тэд нэгнийгээ “Казиночин, муу П..” гэхчилэн дуудсан асуудлаар Ж.Мөнхбат гишүүнээс тодруулга авлаа.

-Чуулганы танхимд та Ерөнхий сайдтай муудалцлаа. Ер нь МАН дотор Ерөнхий сайдтайгаа ойлголцохгүй байдал гараад байгаа юм уу?

-Үл ойлголцол байгаа. Ерөнхий сайд анх танхимаа бүрдүүлэхдээ уул уурхайн салбарт лицензтэй хүмүүсийг сайдаар ажиллуулахгүй гэсэн. Гэтэл Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, түүний туслахаар нь ажиллаж байгаад зөвлөх болсон К.Дэмбэрэл гэдэг гурван хүний нэр дээр “Хотгор шанага”-ын уурхай байсан. Тэр уурхайн 50 хувийг зарсан мөнгө нь тэдний данс руу орсон мэдээлэл хүртэл байгаа. Баримт нь ч байгаа. Үүнийг нь би  өнөөдөр хэлсэн юм.

Мөн МАН өнгөрсөн дөрвөн жил цөөнх байх үед Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг бүлэг дээр байгуулсан юм. Тэр үед Ч.Хүрэлбаатар ажлын хэсгийн ахлагчаар сонгогдсон мөртлөө яг дүгнэлтэн дээр гарын үсэг зурах болтол зугтаагаад явчихсан. Бид бүр аргаа бараад бусад ажлын хэсгийн гишүүд нь зураад явж байлаа.

Дараачийн асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлыг МАН бүлэг, Удирдах зөвлөл дээрээ ярьж байж тохирцгоосон. Гэтэл Ч.Хүрэлбаатар эсрэг кноп дарсан. Энэ бүхэн чинь уул уурхайн  ашиг сонирхолтой нь холбоотой асуудал. “Хотгор шанага”-ын уурхай зарагдах үед Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын дарга байсан. Ийм л зүйлүүдийг нь би хэлсэн юм.

-Тэгээд Ерөнхий сайдтай муудалцсан хэрэг үү?

-Ерөнхий сайд ямар зарчим барьж, хэнийг нь буцааж, алийг нь буцаагаад байгааг ойлгохгүй байна. Тодорхой баримтууд байсаар байтал яагаад Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилох гээд улайран зүтгээд байгаа юм бэ гэдгийг нь хэлсэн. Ерөнхий сайд над руу баахан дайрлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.236.250цэцэн   • 11 сарын 6. 14 цаг 00 минут

Тэнэг тэнэг гэхэд ёроолгүй тэнэг хүн юм аа

103.229.123.79man   • 11 сарын 5. 14 цаг 43 минут

zochin

103.26.194.77Зочин   • 11 сарын 3. 16 цаг 26 минут

Уг нь зев л асуудал байна

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.