Шинэ мэдээ

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ8 минут 57 секундын өмнөО.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31

Монголд өдөрт 10 гэр бүл салж байна

/11-р сарын 1/  -  10 цаг 43 минут

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна.Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна. 

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.  

ГЭР БҮЛ САЛАЛТЫН НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД

  • Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

ТАЛ ГЭР БҮЛИЙН НӨЛӨӨЛӨЛ ХҮҮХДЭД

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай.Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

САЛАЛТААС ҮҮДЭХ ХОХИРОЛ

  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх,
  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог,
  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг,
  • Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах,
  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг,
  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах,
  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай,
  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт.

ГЭРЛЭЛТ, ЦУЦЛАЛТЫН ШАЛТГААН БА ГЭРЛЭЛТИЙН НАС

Гэр бүл салалтын 2006-2009 оны тоог сонгуулийн амлалт, нийгмийн халамжуудтай холбон тайлбарладаг. Энэ нь бодитой байж болох юм. 2014-2015 оны гэрлэлтийн насжилтыг харвал 18-19 насны 770, 20-24 насныхан хамгийн их буюу 11,700 хол давжээ. 2014 онд нэгэн залуучуудын байгууллагаас хийгдсэн гэрлэх насны талаар бичил судалгааны үр дүнд залуус гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг 25-28 гэж үзжээ.

Залуус өмнө нь судалгаанд гэрлэх насыг 20-25 гэж байсан бол 25-28 насыг илүү тохиромжтой гэж үзсэн байна. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнууд тухайлбал баруунд 30-аас дээш мөн 35-40 насанд гэрлэхэд тохиромжтой тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг хэмээсэн байна. 20-24 насны гэрлэлтийн бат бөх эсэх нь гэр бүл цуцлалтын тоотой уялдуулбал жил ирэх тусам нэмэгдэж байна.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

Өнгөрөгч онд гэр бүлийн тухай хууль шинэчилсэн найруулга батлагдсан боловч буцаагдаж хүчингүй болсон. Энэхүү шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна хүүхдийн эрх, гэр бүлд эзлэх байр суурь, ургийн бичиг, хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах гэх мэт эдийн  засгийн асуудлыг нарийн зааж тусгасан. 

Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлагыг тусгасан. Энэхүү хууль нь салалтаас үүдэлтэй хохирч буй хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмжийн асуудлыг гэрээгээр шийдэх тухайн тэтгэмжээ графикийн дагуу өгөөгүй бол албадан гаргуулах гэх мэт заалтуудыг тусгасан. Гэр бүлийг бат бэх байхын тулд хууль эрхзүйн орчин ялангуяа эдийн болон эдийн бус хариуцлага, гэр бүлийн гишүүн бүрт мөрдөх акт байх нь зайлшгүй болоод байна.

Гэр бүл салалтыг бууруулахад чиглэгдсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг гэвч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа их өрөөсгөл ямар нэг хуулийн хатуу чанд зохицуулалтаар хүчирхийлэл, хүн ёсны бус зүйлийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулна багасгана гэдэг асуудал.

Салалтыг багасгая гэвэл бид хамгийн суурь үеэс нь анхаарч гэр бүлийн төлөвлөлт, сэтгэлийн боловсролыг нас насны иргэдэд шатлалтай системээр хүргэх хэрэгтэй байна.

Мөн заавал саарал хар зүйлээр анхааруулж сэрэмжлүүлэх бус гэр бүлийн үнэ цэнэ, гэрэл гэгээтэй талаас нь ойлгуулах нийгмийн үлгэр дуурайлал үгүйлэгдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.146Зочин   • 2017, 11 сарын 7. 22 цаг 17 минут

tana halh erchuud hetsuu hetsuu muuhai shalig bdg

202.179.24.54зочин   • 2017, 11 сарын 1. 14 цаг 50 минут

хамгийн нөлөөлж байгаа зүйл нь Ядуурал шүү дээ,

103.10.23.102зочин   • 2017, 11 сарын 1. 14 цаг 45 минут

энэ fasebook гэж жинхэнэ янхандалтыг бий болгож байна да гэр бүлтэй мөртлөө өөр хүний нөхрийг элдэв зураг тавьж элдэв балай юм бичиж толгойг нь эргүүлээд нөхөр ч гэж таарсан таар шуудай авгайгаасаа салж чадахгүй дээр нь эхнэртээ аятай дулаан үг хэлж сэтгэлийг нь өргөж өөд нь татах үг хэлж чадахгүй байж тэр халтар царайтай юмандаа аль л хорвоогийн хамгийн хаанаас олсон юм гэмээр үгсийг харамгүй урсгаж байгааг би нүд бие сэтгэлээрээ хараад туулаад л тэсээд л сууж байна монгол эмэгтэй хүн үр хүүхэд, эр нөхөр гээд бүгдийг нь хүндэл хайрла гээд ...

202.179.26.208Зочин   • 2017, 11 сарын 1. 14 цаг 34 минут

ядуурал нөлөөлж байга

103.50.207.150монгол   • 2017, 11 сарын 1. 14 цаг 20 минут

50 гарсан авгай нар гэр бүл салгаад л сууж байна эр ч тэнэг юм даа энэийг юу гэхэв дээ

202.179.24.54зочин   • 2017, 11 сарын 1. 14 цаг 51 минут

50 гарсан Авгайд нөхөрөө булаалгасан бол өөрий чинь л буруу шүү дээ,

93.231.151.217Зочин   • 2017, 11 сарын 1. 14 цаг 17 минут

archaagui uhamsargui bvdvvleg zerleg zangasa salaagui erchvvdees l bolj bga bhda uls ornii erchvvd uhamsar undur bh tusam ger bvl salalt huuhdiin unchrult baga bdiin mongoloor dvvren haana hdn hvvhd hiisne mdehgui erchvvd bga

202.179.11.10Зочин   • 2017, 11 сарын 1. 14 цаг 11 минут

тэнэг арчаагүй эхнэрүүдээс ихэнх нь шалтгаалж байгаа.

202.179.26.137zochin   • 2017, 11 сарын 1. 14 цаг 09 минут

emegteichuud ger bulees gaduur haritsaag tebchihgui salalt ih baigaa ni unen ch dee ail ger yimuulsen erguu uanhanuud hai saigui baina baina.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.