Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг дөрөвдүгээр сарын 21-нд улсын хэмжээнд зохион байгуулагдана4 сар 20. 14:53Дэлхийн банк дундаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ4 сар 20. 11:26Сирид алга болсон сэтгүүлчийн талаархи мэдээллийг олж өгсөн хүнд 1 сая ам.доллар өгөхөө амлажээ4 сар 20. 11:25Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болсноор Кастрогийн эрин үе өндөрлөлөө4 сар 20. 8:51“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс4 сар 20. 8:48Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52

Үүрэг нууранд үзэгдсэн үлэмж биет амьтны бичлэгийг хийжээ

/11-р сарын 1/  -  9 цаг 51 минут

Увс аймгийн Сагил сум, Үүрэг нууранд аялж явсан иргэн С.Содномдорж нуурын үлэмж биет амьтныг нүдээр үзсэн төдийгүй дүрс бичлэгт буулгажээ. 

Аялж явсан иргэн С.Содномдорж: “Би анх мод хөвж байгаа л юм байх гэж бодсон. Тэгээд дэргэдээ байсан нутгийн иргэнээс асуухад, “Тийм зүйл байх боломжгүй дээ” гэсэн. Ойролцоогоор 250 метрийн зайнаас харагдаж байсан л даа. Сайн харсан чинь яг л амьтан шиг харагдаад эхэлсэн. Тэгэхээр нь камераа асаагаад бичлэг хийсэн... Их хол байсан болохоор ойртож очихоор тийшээ гүйсэн юм л даа. Тэр хооронд нөгөө амьтан маань биеэрээ эргэж нуурын гол руу явж эхэлсэн. Тэр үед л би үнэхээр амьтан байна гэдгийг ойлгосон” гэж ярилаа. 

ESA: Түүний хэлснээр уг амьтан гэх зүйлийн сэрвээ гэмээр дүрс нуурын мандалд ил харагдаж байгаа нь ойролцоогоор 7-8 метрийн урттай байжээ. 

Иргэн С.Содномдорж

    Нутгийн иргэд,  "Үүрэг нууранд үлэмж биет амьтан байдаг тухай домог бий" хэмээн ярьж байна. Тэрхүү үлэмж биет амьтныг "Хөх бух" гэж нэрлэдгээс гадна жаранд нэг удаа үзэгддэг, яг л монгол бух шиг урамддаг талаар ам дамжин ярьсаар иржээ. Хүүхэд ахуй цагтаа өвгөд, хөгшидөөс “Томоотой байхгүй бол нуурын Хөх бухд өгнө шүү” гэдэг үгийг элбэг сонсдог байсан төдийгүй нууранд хамаагүй орж болохгүй тухай үргэлж сануулдаг байсан гэж нутгийн иргэд ярьж байна.   

    Эргэн сануулахад: Өмнө нь Увс аймгийн Хяргас нуурын эргээс олдсон нэгэн хачирхалтай ул мөрийг Оросын шинжээчид тайлахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл гарч байсан.  Нуурын эрэг дээр үе, үе гарч ирдэг энэ мөр хэвлээр явагч томоохон амьтных байж болзошгүй. Яг л шотландын Лох Несс нуурын учир битүүлэг амьтан шиг. Хяргас нуурын эрэг дээр анх 1980-аад оны үед том хэмжээтэй ул мөр гарсан байсныг Виктор Ярмолюкийн удирдсан орос монголын геологийн шинжилгээ, судалгааны ангийнхан олж байжээ. /Эх сурвалж: Оросын дуу хоолой радио.2013.08.31/

Оросын геологичид болон амьтан судлаачид дараа дараагийн жилүүдэд нуурын эрэг дээр нэлээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд тухай бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харж байсан нь нуураас нэлээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч, тэр ч бүү хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. 

Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин багийн хамтаар 2013 оны зун Хяргас нуурт хоёр дахь удаагаа ирж байжээ. Анх 2010 онд ирж цуурай хэмжигч гэх зэрэг сүүлийн үеийн сайн техникүүд ашиглаж байсан байна.

 Игорь Гришин:  "Өнгөрсөн удаа янз бүрийн хэмжээтэй мөрнөөс гадна Монголын өөр ямар ч амьтанд харьяалагдахааргүй яснууд олсон. Бас соёоны ор гарсан загас нэлээн хэдэн удаа баригдсан. Гэтэл энэ нуурт "Алтайн шүдгүй осман" гэдэг цорын ганц төрлийн загас амьдардаг болохыг бид мэднэ. Бид цуурай хэмжигч төхөөрөмжөөр нуурын ёроол, хуурай газар дээрх ул мөрийг тэмдэглэж авч чадсан. Энэ ул мөрийг гурван бүлэгт ангилж болох юм. Янз бүрийн хэмжээтэй хэдэн амьтан эсвэл ганц амьтны биеийн олон хэсгийн ул мөр байх гэж таамаглахад хүргэлээ" хэмээн ярьж байжээ.

Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин 2013 он

 — Судлаачид ном зохиолоос судалгаа хийсний эцэст эрт цагийн усанд амьдрагчид, жишээлбэл плезиозавр чулуу залгихгүй бол хоолоо боловсруулж чаддаггүй байсныг илрүүлжээ.

Хяргас нуурт очиж үзсэн Валдайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан, амьтан судлаач Валерий Николаев эртний асар том хэвлээр явагч байдаг гэх таамаглалыг дэмжиж санал нэгтэй буйгаа илэрхийлж байсан байна. Хүмүүс энэ нуурт ойртохоосоо айдаг нь тэдний нэрлэдэгээр "халим" гэх урьд өмнө нь харж байгаагүй амьтнаас айдагтай нь холбоотой болов уу гэж таамаглал дэвшүүлж байжээ.  

 

Николаев Валерий Иванович

 

              

Валерий Николаев: "Нутгийн монгол иргэд нуурын орчим ойртон очсон ч нуурыг ер сонирхдоггүй. Тэгсэн хэрнээ Хяргас нуурт харьцангуй ойр амьдардаг хүмүүс нууранд асар том амьтан оршдог хэмээн ярьцгаадаг. Энэ бол домог үлгэр төдий яриа гэж үзэх нь ойлгомжтой. Гэсэн ч шинжлэх ухааны түүхэнд иймэрхүү итгэмээргүй, байж боломгүй ярианаас амьтныг эрж хайх ажил амжилт олж байсан олон тохиолдол бий. Тухайлбал, хулсны панда, эсвэл 400 сая жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй "амьд малтмал" латимери-загас, анаашны төрлийн окапи, энэ бүгд хэзээ нэгэн цагт домог байсан шүү дээ" хэмээн өгүүлсэн байна.

ESA: Увс аймгийн Үүрэг нуур нь Хяргас нуураас 150 гаруй км-ийн зайд оршдог хэдий ч газар нутгийн нэг бүсэд хамрагдаж байгаа нь ижил төстэй судлагдаагүй үлэмж биетэй амьтан байх магадлалтайг өндөрсгөж байна. Үлэмж биет хэвлээр явагч амьтны мөр өмнө нь олдож байсан хэдий ч уг амьтныг нүдээр үзэж бичлэг хийсэн тохиолдол гарч байгаагүй юм. Уг бичлэгийг хийсэн иргэн С.Содномдорж дүрс бичлэгийг шинжилгээнд өгч орчин үеийн технологийн боломжоор амьд биет мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй буйгаа хэлж байна. "Эх сурвалж" агентлаг энэ тухай эргэн мэдээлэх болно.   

Увс аймгийн Хяргас, Үүрэг нуур 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.