Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Оготны хөеө ухаад он давна гэж бодсон ”тэнэг монгол” ухаан

/10-р сарын 31/  -  19 цаг 32 минут

Өчүүхөн сэтгэл л бол өчүүхэн хүнээс л гарна. Алгын чинээ нэг оготны идшийг хэдэн мал хувааж идэх вэ?... Тэгвэл хээр талд оготны нүх ухаад явж байгаа хэсэг “малчин”-ны дээрх зургийг сошиалд оруулаад.

“ Өвсний үнэ тэнгэрт хадаж байна. Тэгвэл одоо ч "хадлан авах" боломж байна.
3-5 метрийн диаметртэй газарт нэг бүл буюу 25-30 оготно амьдардаг. Үлий дотроо 2-4 хөеө, ноохой буюу унтлагын өрөө, жорлон гэхчилэн нэлээд хэдэн "өрөөтэй"-гээр өвөлжөөгөө бэлтгэдэг. Түүнийг олж өрөмдөж хөеөг нь гаргахад нэг хөеөнөөс дунджаар 4.2 кг өвс гарч байгаа бөгөөд ойролцоо гурван хөеө гаргавал нийт 13 кг өвсийг авч болно. Үлийнүүд ингэж хэд хэдэн тасалгаанд хөеөлөхдөө агь, таана, ганга, хялгана гэхчлэн төрөлжүүлж хураах ба өвс, ургамлын гарц муутай үед үндсийг авч бас нэгэн "тасалгаанд" нөөцөлж, өвлийн идэш тэжээлээ бэлтгэдэг гэнэ. Ажилсаг хүн 100 гаруй га талбайгаас хамгийн шим тэжээлтэй 2 машин өвс авна шүү.” гэсэн постыг оруулжээ.

 Өөрийн хоолтой үлдэхийн тулд бусдын хоолыг булаана гэдэг даанч хомсхон сэтгэлт хүний үйлдэл гэмээр. Малчид жилээс жилд залхуурал, бэлэнчлэл рүү тэмүүлж буйн тод жишээ энэ гэлтэй. Зун, намрынхаа тэнгэрийг ажиглаж байгаад боломгүй бол отор нүүдлээр нутаг сэлгээд явчихдаг Монгол заншил, Монгол ухаан хааччихав... “Намаржин цуглуулсан хөеөг нь ухаад авчихаар огтоно боогоод үхчихдэг юм гэнэ билээ...” гэж өвгөд хуучилдаг байв. Хуучлах ч гэж сануулсан л тэр байх. Тэгж болохгүй шүү! гэж анхааруулсан үг нь ч биз. Огтоно бүү хэл бусад амьтад ч хоол тэжээлгүйдэхээрээ өөрийн зоригоор амиа егүүтгэдэг тухай олон ном зохиол баримт сэлттэй таарч байв. Өөр нэгэн жишээ дурьдахад. Намрын намарт самар түүдэг нэгэн найз минь саяхан хуучлахдаа...

-Өрөвдөлтэй юм билээ. Хэрэмний цуглуулсан самрыг хэн нэг нь ухаад авчихсан бололтой. Зулзаган модны мөчрөөс боогоод үхчихэж... хэмээн сэтгэл шимшрэм ярьсан. Түүнийг самрын отог үүсгээд хоносных нь маргааш цай уухаар түүдэг асаахад дээрээс нь самар унаад байхаар нь ажтал хэрэм өөр дээр нь боргоцой “шидээд” байсан тухай өрөвдмөөр, өхөөрдөлтэй ч гэмээр түүх хуучилсан. Хөөрхийг өрөвдөөд, хурдхан тэр газраас явсан тухайгаа "самарчин" анд яриад боломжтой бол самар түүмгүй л юм байгаа юм... хэмээсэн нь "монголоо алдаагүй"-н шинж биз. Амьтанд уг нь Монгол хүн тус болох гэж шувууны үүр барьж, үр зулзагад нь хэвтэр, хээр хөдөөд хоол зэхэж орхидогсон... Цас зуд болох сургаар атгасан гарын чинээнд хүрэхгүй амьтны нөөш ухаж, хэдэн арав, хэдэн зуу дахин том биетэй хэдэн зуун малаа тэжээж онд оруулна гэж сэтгэж бодож явдаг үгүй мөн “монгол” ухаанаа...     

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.