Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Орос улс АНУ-аас хариугаа хэрхэн авах вэ

/10-р сарын 31/  -  19 цаг 31 минут

ОХУ нь АНУ-ын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авах гэж төдийлөн яараагүй. Тэгвэл Францын “Le Figaro” хэвлэлийн тоймчид Путиний дуугүй суугаа шалтгааныг нь дараах байдлаар дүгнэж байна. Москва нь АНУ, Хойд Солонгосын зөрчилдөөнд төвийг сахисан байр суурьтай байгаа билээ. БНАСАУ-ын зүгээс хийх үйлдэл Доналд Трампын сүрдүүлгийн дараа хурцадсан юм. АНУ Пхеньяны цөмийн туршилтад байж болох хамгийн хатуу хариуг өгнө гэсэн билээ. Хойд Солонгос ч Гуамын арал руу цохилт хийнэ гэсэн сүрдүүлгээрээ АНУ-ыг түгшээж буй.

Харин энэхүү зөрчилдөөнийг хөндлөнгөөс ажиглаж байгаа ОХУ-ын талаар дээрх сонин “Владимир Путин АНУ-ын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнийх нь хариу болгож энэ бүгдийг дуугүй харж суугаа. Путин төвийг сахисан байр суурьтай мэт дуугүй байж байгаад тогтворгүй зан араншинтай Доналд Трамп, Ким Жон Ун нарын хооронд дайн дэгдээчихээд тайван суухыг үгүйсгэхгүй. АНУ, Хойд Солонгосын хурцадмал байдлын асуудлаар Оросын Гадаад хэргийн сайд л ам нээж байгаа. Сергей Лавров “АНУ болон Хойд Солонгосын зөрчилдөөн хяналтаа алдлаа” гэж дуугарч байсан. С.Лавров цэргийн ажиллагаа, зөрчилдөөн маш гарз хохиролтой гэдгийг мэддэг хүний хувиар ярилаа” гэжээ.

АНУ Оросын эсрэг эдийн засгийн болон бусад хоригоо өргөтгөснийх нь хариуд Путин тун тайван хандсан. Тэрбээр Америкийн 700 гаруй дипломат ажилтныг Оросоос гаргаснаас өөр арга хэмжээ аваагүй. Харин АНУ Сан-Франциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрыг өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хаах зэргээр Оросын эсрэг арга хэмжээ авсаар байгаа юм. Гэхдээ Путин хоригийн хариуд адилхан арга хэмжээ авахгүй гэдгээ хэлж, ямар ч үед дипломат арга замыг эрэлхийлж байгаа билээ.

БНАСАУ удаа дараа цөмийн туршилт хийж, АНУ-ыг заналхийлж байгаа энэ үед Доналд Трамп тус улсын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байгаа юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путин зөрчилдөөнийг дайсагнасан замаар хэзээ ч шийдвэрлэж чадахгүйг анхааруулж, асуудалд дипломат замаар хандана гэсэн билээ. Хойд Солонгосын цөмийн аюулаас эмээсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч саяхан ОХУ-д хандан тусламж хүссэн. Тэр үед ч Путин дипломат арга замыг эрэлхийлнэ гэж хариулсан юм.

НҮБ-ын тогтоол болон олон улсын цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байгаа БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан ч Ким Жон Ун бууж өгөхгүй гэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-д хандан иргэдийнх нь 90 хувийг устгаж чадах цахилгаан соронзон долгионы дайралт хийнэ гэж сүрдүүлсэн. Ийм төрлийн зэвсгийг алсын тусгалтай пуужингийн хошуунд байрлуулан хөөргөх боломжтой гэж АНУ-ын мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Энэ мэтээр АНУ-д төдийгүй хөрш орнууддаа заналхийлж байгаа Хойд Солонгосыг ОХУ, Хятад хоёр чимээгүй харж сууна. Кимийн харвасан тив алгасах пуужин өнгөрсөн сард Японы газар нутгийг давж унахад тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан. Энэ үед Путин мөн л тайван суусан юм. НҮБ болон БНСУ, Япон зэрэг орон БНАСАУ-ын эсрэг байж болох хамгийн хатуу хориг тавихыг уриалж, тус улсын иргэдэд виз олгохоос татгалзан хойд солонгосчуудыг улс орноосоо ч хөөж гарга гэхэд Путин хамгаалсан байр суурийг илэрхийлж байсан юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын түрэмгийллээс улс орноо, бүс нутгаа хамгаалахад туслахыг Оросоос хүсч, Хойд Солонгост нефть нийлүүлэхээ зогсоохыг олон улсад уриалахад Путин БНАСАУ-ын ард түмний амьдрал доройтно гэсэн үндэслэлээр нефтийн нийлүүлэлтийг зогсоохыг дэмжээгүй.

О.Чанцалдулам



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.