Шинэ мэдээ

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ9 минут 27 секундын өмнөО.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31

А.Арман: Хүчирхийлэгчийг хүчирхийл

/10-р сарын 31/  -  19 цаг 29 минут

Сүүлийн үед хэвлэл, сошиалаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлж, хүчиндсэн мэдээ тасралтгүй гарах болж, тийм мал адгууснуудыг цаазлах тухай Ерөнхийлөгч хүртэл санаагаа цухалзуулав. Ядаж байхад гадаадад хүртэл монгол залуу хүчингийн хэрэгт холбогдож давс нэмлээ. 

Яагаад Монгол эрчүүд ийм хэрэг үйлдэх болов. Сүүлийн үед л ихсэв үү? Новшнууд нэмэгдэж байна уу? Үгүй юм байна лээ. Байсан, байгаа. Харин байхгүй болгох уу...Байсаар л байлгах уу гэдэг та бидний л шийдэх асуудал. Сүүлийн үед л хүмүүс энэ хэргийн талаар бусдаас ичиж нэрэлхэлгүй шүүх цагдаад гомдол гаргаж, сошиалаар ч шуугиулчихдаг болсон учраас л гэнэт ихэссэн юм шиг дүр зураг харагдана. Бодит амьдрал дээр ихэнхдээ нөхөр, хамаатан садан, ах дүүс, таньж мэддэг хүн, хойд, урд эцэг эх, дарга цэрэг, хамт ажилладаг хүн, үерхэж байсан залуу, найз охиных нь төрсөн ах...Хүчирхийлэгчийг хаацайлж гомдлоо татах шалтаг ийн үргэлжилнэ. 

Сайн эхнэр, сайн илжиг хоёрыг сард нэг удаа гэж хэн нь ч юм зүйр үг маягаар зөвтгөнө. Бүсгүйчүүдтэй холбоотой заваан зүйр цэцэн үгс хөвөрнө. Олигтой үг бараг байхгүй. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, эм хүн үс нь урт, ухаан нь богино, Адгийн тэнэг авгайгаа магтана. Эм хүн энгэр султай...

Дайн тулаанаар хоолоо залгуулдаг байсан зэрлэг үетэй эгээ л адил. Гэтэл Чингис ээж, хатан Бөртэ хоёроос эмээдэг, үгийг нь сонсдог байсан тухай МНТ дээр цөөнгүй дурьдсаныг хэн ч санахгүй. Манай тогооны хүн гэж одоо ч ярина. 

Өмнөхийг нь мэдэхгүй ядаж л 1000 жилийн турш эмэгтэй хүнийг дорд үзсэн ийм нийгмийн сэтгэл зүйн хүчирхийлэл дор бид явж ирсэн байна. Зөвхөн Монголчууд ч биш дэлхий даяараа тэгж явж ирсэн. Эмэгтэйчүүдийг шулам гээд шатаадаг Европын Загалмайтны дундад зуун, одоо ч нөхрөө хуурлаа гээд чулуугаар шидэж алдаг Мусульманы Шариатын хууль, Талийгаач нөхрийнхөө ардаас өөрийгөө шатааж алах ёстой Хиндустаны заншил эдгээрт цаг үеийн л ялгаа байгаа болохоос зарчим нь огт ялгаагүй. Эмэгтэйчүүд л буруутай. Тэд л өдсөн, тэд л завхай, тэд л аальгүй. 

Манайхан ч ариун амьтад бишээ. Бусдыг нь орхиё. 20 зууны хүн төрөлхтний түүхэнд гутамшиг болсон нэгэн хэрэг бол 1937 оны өвлийн эхээр Дэмид жанжны жирэмсэн гэргий Навчааг буудаж алсан. Хүүхэд нь хөдөлж байхад хамтад нь цаазалсан. Буудуулахынхаа өмнөх эцсийн хүсэл нь нүүрээ тольдох байсан бөгөөд толь байхгүй учраас машины толь авч өгсөн байна.

Тэр толинд үсээ янзлаад бууны өөдөөс дальдчаагүй инээмсэглэсэн тэр бүсгүй бол хүчирхийлэл, дарангуйлал сөрөн зогссон Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн билгэ тэмдэг юм.

Одоо ч гэсэн эмэгтэй хүн аятайхан төрж болдоггүй, ажил төрөл хийж ч болдоггүй. Ажилд авах байтугай аргаа бараад үзүүлж харуулж байгаа лам нь хүртэл татаж чангаана. Энэ бүхнийг харж мэдэж явдаг эрчүүд, эр нөхөр, найз залуус нь хань ижлээ, үерхэж байгаа бүсгүйгээ хардана. Хэрүүл хийнэ. Зарим нь зодно. 

Эмэгтэйчүүдийг янхны дүрээр харж боддог болчихсон учраас яаж ч сайн сайхнаар харах гээд чадахгүй. Миний мэдэх тэр тийм сайхан бүсгүй мөртлөө тийм гахайтай яваад тэгж өөдөлсөн. Тэдний амандаа өөрсдийгөө зөвтгөдөг маань мэгзэм ийм л байдаг. Ихэнхи нь өөрсдөө бусдын эхнэр, дүү, охиныг яг тэр шалтагаар татаж чангаадагаа огт цухуйлгахгүй.

Нийгэм өөрөө хүчирхийлэгчдийг хүчинддэг юм. Гайхах хэрэггүй. 

Энэ хүчирхийлэгч гээд байгаа эрчүүд чинь эр хүн гэрээ , эхнэр хүүхдээ авч явах ёстой гэдэг үлгэр домогт ихэнхи нь итгэсэн амьтад. Аав бол гэрийн хойморт гаансаа баагиулаад ганц чанга дуугарахад ээж нам. Тэдний харж өссөн. Үлгэр дууриал ихэнхид нь л ийм. Энэ бол нийгэм эрчүүдийг хар багад нь хүчиндсэн гэсэн үг юм. 

Тийм бодол санаатай эрчүүд гэр бүл эхнэр хүүхдээ олигтой тэжээж чадахгүй болохоор бухимдана. Эхнэр нь эрх чөлөө ярьж, оройтож орж ирэхээр боож үхнэ.

Учир нь тэдний итгэл үнэмшил сөнөж, тэд эр хүн байж чадахгүй байгаагаа мэдэрдэг. Айдаг. Хар багаас нь эр хүн тийм байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой гэж ядаж байхад яг адилхан эмэгтэй хүн болох эмээ, ээж, эгч нар нь хүртэл хэлж ярьдаг, хийж ирсэн тэр бүхэн ямар ч үнэ цэнэгүй байгааг хараад цочирддог.

Айж байгаа учраас тэд чанга хашгирдаг, юм хум авч шиднэ, зодно. Учир нь тэр мундаг байх ёстой гэсэн амьдралын гол дүрдээ тэгж хүрдэг. Тэд амьдралаас айж байгаа учраас улам чанга сүртэй орилдог. Яг л сармагчин шиг. Тэр хэзээ ч гол дүр байж чадахгүй байгаа учраас гол дүрийг булааж авах хэрэгтэй гэж бодно. Сүрдүүлнэ. Яг л нийгэм тэрнийг хүчиндэхдээ хар багаас нь үзүүлж өсгөсөн мафийн эзэнтэй кино шиг байхыг хичээнэ.

Мянган жил тогтсон эмэгтэй хүнийг дорд үзэх үзлийг маниусын үе ганцхан удаагийн аянаар өөрчилчихгүй ээ. Хүний тархинд хурсан хэвшиж тогтсон бүр аягүй бол генийн түвшинд байгаа тэр эмэгтэй хүнийг өөрөсөө дорд үзэх бодлыг угаах амаргүй. Дээр нь нь энд дурьдагдаагүй үнэхээр аальгүй алцгар хүүхнүүд бий, уламжлалаар халхавчилсан ухаан дорой нь ч бий, юу хийх яахаа аль замаар явахаа мэдэхгүй эмэгтэйчүүд ч бий. Тэднээс эрч хүч урам авсан эрчүүд өөрийгөө зөвтгөж дахин амьдарна.

Яг одоо эцэг нь ээжийг нь балбаж, загнаж байгааг хараад зогсож байгаа нүдэндээ нулимстай бяцхан хөвгүүн ч бий. Өөрсдийгөө зөвтгөж, үнэний өөдөөс харахыг хүсэхгүй мянга мянган боловсролтой, боловсролгүй сайхан эрчүүд бий.

Тэдэнд зөвтгөл бий. Зөвтгөл нь, ажил ажил гээд гэртээ анхаарал тавихгүй байна, хэрүүл өдөөд байхаар нь уурандаа гар хүрчихсэн юм. би согтуу байсан...бүүр цаашлаад тэр согтуу байсан. Дуртай юм шиг байсан...Яг тэрэнтэй явсан...гэж зөн билэгтэн шахуу юм болно. Хайр эрх чөлөө хоёр хамт байдаг гэж хэн хэллээ. Бас хардалт дэвэрч, хүндэтгэл дууссан тэр цагт хайр унтардаг гэж. Би эрчүүдийг өмөөрөх гээгүй ээ. Аливаа юмыг хоёр талаас нь харахыг ухаан гэдэг байх. Гэтэл бид ганцхан талаас нь хараад байх шиг санагдаад үүнийг бичлээ.

Болдог бол нэг том сэтгэл заслын эмнэлэг байгуулаад, гадна дотноос сайн эмч нар авчраад, энэ эрчүүдээ эмчлээд, сөнөхөөс нь өмнө хэдэн хүнийг аврах юмсан. Хэдэн хүүхдийг өнчрүүлэхгүй юмсан. Одоо байгаа эмч нар арай л тэднийг эмчлэхгүй ээ. Учир нь тэд ч хүчирхийлэл дунд хамт өссөн. Бодоод үз дээ, төрсөн ордыг нь асууснаа, чи хүний охиныг зовоох ёсгүй гэж загнадаг сэтгэлзүйч байна гээд... За тэр яахав. Баруун хэзээ ч өнөөдөр шигээ байгаагүй. Бас баруунд ч хүчирхийлэгчид байгааг Холливуудын продюсерийн шуугианаас харж болно. Дээр нь Их Британид саяхан BBC хийсэн судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 50 % нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөнөө хэлсэн байна. Нийт эрчүүдийн 35% гэсэн байхаа. Гэтэл Их Британи 1927 онд буюу манайхаас лав 6 жилийн дараа эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болсныг та бүхэн мэдэхгүй байх. Инээдтэй нь тэнд одоо ч гахай хүүхэд идвэл дүүжилж алах хуультай. Гахай шиг хүнийг биш зүгээр л нөгөө хиам хийдэг гахайг. Бас баруунд террористуудыг буудаж алах нь буян. Тэгж байж дэлхий даяар энх амгалан тогтоно. Тэгэхээр бид гэр орондоо амар амгалан амьдрахын тулд хүчирхийлэгчийг хүчирхийлсэн нь зөв. Үхтэл нь хүчирхийл.

Ален Арман



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.