Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав4 цаг 3 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 цагийн өмнөЯпонд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Хуучин сэдэв, шинэ хандлага

/10-р сарын 31/  -  11 цаг 58 минут

Хот уу, хөдөө юү

Өнгөрсөн зуны эхээр УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы  эрчим хүчний салбартай холбоотой асуулгын хариуг тухайн үеийн  салбарын сайд П.Ганхүү өгөхдөө “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800 орчим айл цахилгаангүй байгаа.  Ихэнх нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдарч буй аж. УИХ-аас энэ оны төсөвт 7 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Үндэсний их баяр наадмаас урьтаж,  дээрх 1800 айлыг эрчим хүчинд холбоно” хэмээн мэдэгдэж  байв. Энэ яриа өнгөрсөн зун болж байсан гээд бодохоор XXI зууны Монголын нийслэлд эрчим хүч хэрэглэдэггүй айл мянгаар тоологдож байсан гэсэн үг.

Түүнчлэн сайдын  тодотгосноор өнгөрсөн жил 1700 орчим айл өрхийг шинээр эрчим хүчинд холбожээ.  1700-1800 өрх гэдэг  багцаагаар 4-5 сумын өрхтэй тэнцэнэ. Юм хөгжиж, нийслэлийн оршин суугчид байтугай хөдөөний малчид нар салхины эрчим хүчтэй болсон ийм цаг дор бид амьдарч байгаа.  Гэтэл нийслэл хотынхоо оршин суугчдыг цахилгаан эрчим хүчтэй болгох асуудал яригдаж байна. Гадныхан байтугай бид өөрсдөө сонсоод гайхширч, гасалж  шогширмоор мэдээ. Улаанбаатар хот уу , хөдөө юу гэж асуух шалтгаан ганц энэ бус.

Ц.Элбэгдорж: Улаанбаатар ирээдүйгүй хот.

 Урин дулааны улирал ойртоод ирэхээр Улаанбаатарын ус цас ууршиж эхлэнэ. Харин энэ үеэр хамар сэтлэм “анхилдаг” нь шээс шивтрийн үнэр.  Хоёр жилийн өмнө гар өргөж машинд суугаад Баянхошууг зорилоо. Зурагтын наахна жолооч залуу зогссоноо  “Ах  сууж байгаарай. Морь хараатхая” гэж бууж төв замын хажуу талын тоосгон байшингийн хана руу гэгээн цагаан өдөр гэрэлт шар нарнаар хэнэг ч үгүй сарьчихаад эргэж  ирэв. Тэссэнгүй юу гэвэл “Хааны албанаас хасны алба гэгчээр хаа таарсан газраа биеэ хөнгөлөхөөс өөр яах билээ” гэж асуултыг асуултаар хариулж билээ.  Үүгээр юуг хэлэх гээд байна гэвэл  суурин соёл иргэншилд суралцаж хэвшиж чадахгүй байгаагийнх. Нийслэл гэлтгүй ерөөс томоохон хотын оршин суугч байх дүрэм журам, хэм хэмжээ гэж байх ёстойн сануулга энэ мэтээр илэрдэг. 

Зөрчлийн хууль  уг нь их хэрэгтэй хууль. Хэрэв яв цав хэрэгждэгсэн бол. Энэ хуулинд гудамжинд ил задгай нус цэрээ хаявал торгуультай гээд цагаан дээр хараар биччихсэн. Цаг хүйтрээд ирэхээр хаа сайгүй л хөлдөж хатсан нус цэр цардмал зам дээр харагдаж байна.  Өнгөрсөн зун хотын захиргааны төв байрны гадаах мод руу гадаадын хоёр иргэн морь харж байгагүй дуулиан дэгдээсэн удаа бий. Төв талбай дээр зорхиогдсон арга хэмжээг сонирхож явсан тэд бие засах газар хайгаад олдсонгүй, энэ нь монголчуудын жишгийг дагах шалтаг болсон биз.

 Оршин суугчдынхаа энэ мэт иргэншээгүй хандлагыг харах бүрийд бид нийслэл хотод амьдарч байгаадаа эргэлзэхэд хүрдэг. Иргэншээгүй иргэдтэй нийслэл Улаанбаатараас өөр байдаг эсэхэд эргэлздэг.

“Ирээдүйгүй” Улаанбаатарт үлдээх итгэл байна уу

Монголд 10 гаруй жил ажиллаж амьдарч байгаа Гаррет Вилсон хэмээх  залуу саяхан манай нийслэл хотын тухай “Хотын инженерүүд нь хаана байна. Хотын төлөвлөлт гэдэг  маш чухал асуудал. Уг нь хотын төлөвлөлтөөр нарийн мэргэшсэн хүн монголчууд дунд олон бий. Гэвч тэднийгээ төр нь ажиллуулдаггүй.  Улаанбаатарын замбараагүй хот төлөвлөлтийг харахад тун харамсалтай байна” хэмээн ил цагаан шүүмжлэв.  Мэдээж энэ бол гадаад талдаа тусах тусгал.

Нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэх үеэрээ “Улаанбаатар ирээдүйгүй хот. Хэн ийм хотод хөрөнгө оруулалт хийх юм бэ” гэж хэлэв. Энэ үгийг үгүйсгэх арга байхгүй. Бодож  тооцоолоогүй хот  төлөвлөлт,  иргэдийнхээ аюулгүй байдал амар түвшин амьдралыг  гаргуунд нь гаргасан хот бол үнэхээр Улаанбаатар. Өнөөгийн хотын удирдлагууд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн тухай  ярьж, бүр хөшөө дурсгал хүртэл босгож байгаа юм байх.  Ярьж байгаагаа ажил болгочихвол С.Батболдыг  BRAVO  гэхээс яахав. Гэхдээ энэ бол мэдээж ганц сонгуулийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил биш.

Улаанбаатарын гурван бохидол гэж айхтар юм бий болсон. Агаар, гүний ус, хөрс. Хүний оршин амьдрах амин гурван эрдэнэ, орчин нь ийм асуудалтай. Саяхнаас гүний ус буюу бидний хэрэглэж байгаа ус ураны агууламж өндөртэй байгаа тухай шуугьж байна.  Агаар хөрсний бохирдол угаас байсан, хуучин сэдэв. Улстөрчдийн барьж авч популимзм хийдэг  гарын доорхи асуудал.

Нийслэлийг  Улаанбаатараас нүүлгэх тухай үлгэр домог бий. Уг нь хэрэгтэй асуудал. Нийслэлээ нүүлгээд их дээд сургуулиа хотоос шилжүүлж хотхон хэлбэрээр зохион байгуулчихвал Улаанбаатарын хүн амын хэт төвлөрөлийг сааруулах бэлэн боломж бий. Үүнийгээ дагаад орчны бохирдлын асуудал хөнгөрч нимгэрэх учиртай.  Гэвч үүнийг хүлээлгүйгээр наана нь авч хэрэгжүүлэх гарын доорхи бэлэн боломжууд ч бас бий. Хуучин сэдэвт шинэ хандлага хэрэгтэй байна

 П.Булган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.