Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 44 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 43 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 24 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 42 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 7 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Хүүхэд эхийнхээ сэтгэлийг дагадаг

/10-р сарын 27/  -  15 цаг 06 минут
 
Хүүхдээ өдөр бүр ингэчих вий, тэгээд өвдчих вий, энэ нь болохоо больчих вий, уначих вий гээд л түм буман бодол ээрч, түүндээ орооцолдон шаналдаг эхчүүд зөндөө бий. Мэдээж, эх хүн хүүхдийнхээ төлөө санаа тавих нь чухал боловч муу зүйл бодож, түүндээ оюунаа “ширгээх” тусам хүүхэд өвдөх, өвчлөх магадлалтай байдаг.
Монголчууд эртнээс “Хүүхэд эхийнхээ сэтгэлийг дагадаг” гэж хэлэлцдэг байсан билээ. Арга ч үгүй юм. Ээжийнхээ хэвлийд бүрэлдэж, өсч торниж, ариун хэвлийгээс нь энэ орчлонд мэндлэн төрөөд, эхийнхээ л ангир цагаан уургаар амь шим олж торнисон багачууд тэр чигээрээ ээжтэйгээ амин холбоотой байдаг аж. Үүнийг хүйн холбоо ч гэдэг. Эхийн ариун умайд бүрэлдэхдээ эхийнхээ аминаас амийг нь хүйгээрээ хуваалцаж торнисон болохоор хүүхэд эхийнхээ сэтгэлийн мөр шад бүхнийг мэдэрч, түүгээр амьдардаг. 
 
Хүүхэд өвдөхөд хамгийн түрүүнд тэрээр ээжийгээ боддог. Дөнгөж төрсөн нярай хүртэл шүү. Дутуу төрсөн нярай хүртэл эрчимт эмчилгээний тасагт эхээсээ хол байхдаа хүртэл эхийнхээ сэтгэлийн шүр сувд бүхнээр амьсгалж байдаг. Эмнэлгийн тэр их эмчилгээ, эм тан зөвхөн “гал унтраах” үүрэгтэй бол эхийнх нь үрээ гэсэн чин сэтгэлийн цацал бүхэн нь бяцхан зүрхний жинхэнэ амь амьдралын ундрага байдаг. Тиймээс л хүүхдээ өвдөхөд ээж нь сэтгэлээрээ хүүхэдтэйгээ хамт байж, хүүхдэдээ нүдэнд үл үзэгдэх амин холбоогоор эрч хүч, эрүүл мэнд, өвчнийг ялан дийлэх хэмжээлшгүй их дархлааг өгч байдаг юм. Үүнд итгэдэг, үүнийг сэтгэлээрээ мэдэрч, биеэрээ итгэж үнэмшиж чадсан эхийн хүүхэд өвдөхгүй, өвдсөн ч хурдан эдгэдэг. Энэ бол эхийн сэтгэлийг дагасан үрийн амь амьдралын учир юм. 
 
Хүүхдээ өдөр бүр ингэчих вий, тэгээд өвдчих вий, энэ нь болохоо больчих вий, уначих вий гээд л түм буман бодол ээрч, түүндээ орооцолдон шаналдаг эхчүүд зөндөө бий. Мэдээж, эх хүн хүүхдийнхээ төлөө санаа тавих нь чухал боловч муу зүйл бодож, түүндээ оюунаа “ширгээх” тусам хүүхэд өвдөх, өвчлөх магадлалтай байдаг. Энэ нь ч амьдрал дээр батлагдаад байна.
 
Гадаа гараад хүүхэд нь элсэн дээр тоглоход “Ий баба, шороо муухай боль”, “Наадах чулуу чинь хэчнээн ч хүний гар дамжсан юм билээ, хая”, “Хөөе, наад элсээ идэж болохгүй, хэн ч шээж, баачихсан юм билээ” гээд л хүүхдээ шилэн өндөг шиг хүрсэн бүхнээс нь сэжиглэдэг эхчүүдийн хүүхдүүд бусдыг бодвол өвдөх нь их. Харин үүний оронд сайн сайхныг бодож, муу муухайгаас сэргийлэх бүхнийг дотроо тунгааж, бүхнийг хамгийн эергээр төсөөлж, төлөвлөж чадсан ээжийн хүүхдүүд бараг өвддөггүй.  
 
Ядаж л гадаа тоглоход нь шороогоор тоглолоо гээд яав л гэж гэх энгийн хэр нь сэжиггүй ухааныг өөртөө төлөвшүүлэх нь чухал юм. Үнэн хэрэгтээ та бид хар нялхдаа элс, шороогоор л тоглож хүн болцгоосон доо. Тэглээ гээд муудаагүй байгааг ч бас санах л хэрэгтэй. 
 
Монголхатагтай 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.