Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Хотууд хэзээ ч төлөвлөгөөний дагуу хөгждөггүй

/10-р сарын 27/  -  10 цаг 51 минут

Ингэж хэлэхээр олон хүний нүд орой дээрээ гарна. Гэхдээ л үнэн. Ойрын жишээ нь манай Улаанбаатар шүү дээ. Бидний байнга шүүмжилдэг сэдвийн нэг. Хотын ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой атал хамаагүй газар олголоо, эмх замбараагүй олон барилга байгууламж баригдлаа гээд л эхэлнэ. Тийм бас үгүй. Газрын наймааг зөвтгөх гэсэнгүй. Харин хот төлөвлөлт гэдэг хэзээ ч хэрэгждэггүй гэдэг санааг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байгаа нь л анхаарал татна.

Орчин үеийн хот төлөвлөлтийн үндэс суурь 1960-1970 оны  хооронд дэлхийн олон улс оронд хэрэгжсэн гэж үздэг юм байна. Гэвч дэлхийн томоохон хотууд бүгд төлөвлөгөө ёсоор хөгжиж чадаагүй ажээ. Эндээс хот төлөвлөлт гэдэг хэчнээн хэцүү зүйл болохыг харж болно. Хотууд төлөвлөгөөнийхөө дагуу хөгжөөгүйг алдаа гэж бас болохгүй юм. Яагаад гэвэл хот төлөвлөлт гэдэг хатуу чанд хууль, журам биш. Хотын хөгжил өөрөө амьд үйл явц. Өөрөөр хэлбэл амьдрал баян. Тиймээс төлөвлөгөөний дагуу яв цав бүтээн байгуулалт нь өрнөдөг хот гэж энэ дэлхий дээр байхгүй ажээ.

Монгол-Японы төвд нээгдсэн хот байгуулалтын тухай үзэсгэлэнд энэ тухай өгүүлсэн гэрэл зургууд дэлгэгджээ. Өнгөрсөн зууны 60, 70-аад он. Дайны дараахь бүтээн байгуулалт өрнөсөн Токио хот. Япончууд нийслэл хотоо хэрхэн хөгжүүлэх талаар энэ үед хамгийн их анхаарч, хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, төр засгийн бодлого, дэмжлэгтэйгээр боловсруулах оролдлогууд хийж эхэлсэн юм байна. Тухайн үед Кикутакэ Киёнари, Күрокава Кишёо, Оотака Масато, Макифүи Хико, Кавазоэ Ноборү нарын архитекторчдын хот төлөвлөлтийн метаболизм чиглэл, Исозаки Аратагийн “Агаарын хот” гэсэн хотжилтын зоримог төлөвлөлтүүд гарч иржээ. Эдгээр төлөвлөлтүүд ойрхон хугацаанд гарч ирсэн үзэл баримтлалууд бөгөөд хотыг хэрхэн тэлж, хөгжүүлэх вэ гэдэг үзэл баримтлалын хувьд төстэй, харин агуулгын хувьд ялгаатай байв. Эдгээр хот төлөвлөлтийн санаанууд тухайн үед дэлхийн бусад хотуудын төлөвлөлтөөс нэг алхам урагш гишгэж чадсан ажээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.