Шинэ мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10 сар 27. 16:08Мэдэгдэл10 сар 27. 15:52Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10 сар 27. 14:51ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү10 сар 26. 13:13Антигонаг дахин амилууллаа10 сар 25. 19:56"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52

Декарт худалч

/10-р сарын 27/  -  10 цаг 49 минут

Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!

Надад нэг гайхалтай санаа орж ирлээ. Үүнээ мартчихгүйн тулд бушуухан компютэр дээрээ шивж буулгасан юм. Оронд орсон хойно нойр хүрдэггүй ээ. Өнөө сайхан санаа маань улам цэцэглэн хөгжих тул босоод компютэрээ асаалаа. Файлаа эрээд олдоггүй. Залхтлаа хайгаад эцэст нь сэйвлээгүй юм байлгүй гэж бодоод мөнөөх бишрэм санаагаа дахин бичихдээ сая орон дотор санаанд орсон шинэ санаагаа нэмж буулгав. Сэйвлэхээ мартсангүй.
Шөнө зүүдэнд санаа маань асар их баяжлаа. Сэрэнгүүтээ компютэрээ асаав. Файл байдаггүй ээ! Компютэр минь вирустсанаас зайлбаргүй. Бузгай санаагаа шөний зүүдээр баяжуулж байгаад цаасан дээр гараараа бичин буулгав. Одоо айлтгүй. Сэтгэл тэнийж хамаг бие амрах шиг болж, салхинд гарч цэвэр агаар амьсгалахаар гарлаа. Гайхамшигт санаа минь улам баяжсаар. Тэнд өгүүлбэр нэмнэ, энд үсгийн алдааг засна, бас тэр хэсгийг тодотгох хэрэгтэй. Гэртээ яаран эргэж орж ирээд бичсэн цаасаа шүүрэн автал хов хоосон? Хоёр хуудас хоосон цаас! Санаагаа тэрэлсэн цаасаа гээчихсэн юм болов уу? Хармайлаад аваад гарсан юм болов уу? Аль нэг газар хямгадчихав уу? Энэ юун хоёр хуудас хоосон цаас вэ?

Мөнөөх хоёр хуудас цаасан дээр гайхалтай санаагаа дахин бичээд дөрөв нугалан энгэрийнхээ хармайнд нямбайлан далд хийв. Хармайгаа товчиллоо. Гаднаас нь тэмтэрч үзлээ. Одоо баттай болсон.

Гээд тун удалгүй эргэж үзмээр санагдаад болдоггүй. Хармайны товчоо тайллаа. Цаасаа хуруугаараа ирмэж үзлээ. Аажуухан сугаллаа. Нугалаасыг нь тэнийлгэх гэснээ зориг хүрдэггүй. Дотор бачимдан амьсгал давхацна. Тэнийлгэлээ. Байдагүй ээ, хоосон цаас!

Учрыг нь олчих шиг болов! Эврика! Бичсэний дараа арилчихдаг, сүүлд нь галд халаахаар үсэг нь эргээд тодордог бэх байдаг гэсэн. Би энэ тухай хаана ч билээ нэг номноос уншиж байсан нь санаанд оров. Гайхамшигт санаагаа тэрэлсэн цаасаа лааны дөлөнд болгоомжтой ойртууллаа. Цаас дэрхийн шатсан боловч ямар ч үсэг тодорсонгүй.

Би бичгийн дэлгүүр рүү хар хурдаараа гарч гүйв. Нэг мөсөн хоёр боодол бичгийн цаас худалдан авлаа. Бас бал, үзэг, харандаа, шохой, бийр бөөнөөр нь авав. Мөнөөх санаагаа зуун удаа хуулан бичлээ. Үзгээр, балаар, бийрээр. Муу санаа гарган заримд нь албаар үсгийн алдаа гаргаж, заримыг нь дарамлаар, нөгөөг нь галиг үсгээр бичив. Мэддэг гадаад хэлээрээ буулгасан нь ч бий. Энэ бол бүтэн өдөр авсан нүсэр хөдөлмөр аж. Ядарчээ. Нэг мэдсэн суугаагаараа таг унтчихсан байна. Гэнэт сэрээд хартал өрөөгөөр нэг хөглөрсөн цаас. Аль ч цаасан дээр ширхэг ч үсэг алга. Бүгд хоосон.

Эрхгүй уур минь шатаж эхлэх нь тэр. Шохой аваад тааралдасан газраа санаагаа бичиж гарлаа. Ханан дээр, тагтан дээр, шалан дээр, шүүгээн дээр… Гарч гүйгээд цардмал зам дээр, байшингийн ханан дээр, шороон дээр… Эргээд гэртээ орж иртэл бичсэн болгон минь ор мөргүй.

Ядарсандаа буйдан дээр сунайн хэвтлээ. Бодлоо… Уул нь санаанд гэнэт орж ирсэн “гайхамшигт санаа” гээд байгаа маань хөөгөөд явуулсан салсан эхнэртээ бичсэн захидал юм л даа. Эргээд сууя, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрөөе гэсэн буруугаа хүлээсэн захидал. Дахиж түүнийгээ орхих ч үгүй хөөх ч үгүй, бүх юм надаас болсон гэсэн уучлал хүссэн өргөдөл. Өөрийгөө зэмэлсэн ухаарлын үг.

Гэнэт… юу билээ…? Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.