Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн арга барил юу байв

/10-р сарын 27/  -  10 цаг 46 минут

Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998-онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр Алтанхуяг (хожим нь Е-Прокурор болсон), Ганбат(ерөнхий шүүгч болсон) нар өмгөөлж байв.

Тэр цагт МоАХ эвслийн үүрэг гүйцэтгэгч ЗГ нь ТӨХ-гоороо дамжуулан шийдвэр гаргуулж, Ш.Отгонбилэгийг Эрдэнэт Үйлдвэрийн захирлын ажлаас (1998-08-20)-нд чөлөөлжээ. Харин Ш.Отгонбилэг тамга тэмдэгээ авч зугтаан, Н.Багабандийн ивээлд шургасан байв. Н.Багабанди С.Баяр нар нь эрх баригч МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшсэн хүмүүст Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар буцаан тавь гэсэн болзол тулган нэрийг нь буцаадаг байсан гэдэг. Ингэж 7 удаа буцсан хүн бол Да.Ганболд юм.
 
Тухайн үед С.Зориг МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшихээр яригдаж эхлэв. Энэ мэдээллийн сургаар С.Баяр С.Зоригтой олон удаа очиж уулзаж, Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь тодруулж, түүнд нөлөөлөхийг оролддог байсан аж. Гэвч С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэт үйлдвэрийн талаар барьж байсан хатуу чиг шугамыг үргэлжлүүлэнэ гэдгээ хэлдэг байсан гэдэг. Мөн энэ байр сууриасаа ухарахгүй ч гэсэн байдаг. Ингээд тэд С.Зоригийг Е-сайд болох замаас нь хөнөөх байдлаар зайлуулсан бололтой юм.
 
Харин дараа нь тэдний тавьдаг дээрх болзлуудыг Ж.Наранцацралт зөвшөөрсөн тул Е-сайд болсон бололтой. Үнэхээр Ж.Наранцацралт нь ТӨХ-ны дарга З.Энхболд, Д.Одхүү мэтийн хүмүүсийг ажлаас нь хусч, Бас ОХУ-ын Эрдэнэтийн 49%-ийг хувьчилсан байдлыг хүлээн зөвшөөрч байна, бид танайхтай ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд Та нар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай захиаг бичиж илгээж байжээ.
 
Эндээс харахад Ш.Отгонбилэг Н.Багабанди, С.Баяр, Ж.Наранцацралт нар Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийг хувьчилах үйл ажиллагааг хийх байсан бололтой юм.
 
Гэвч сөрөг хүчний удирдагч Н.Энхбаяр Ж.Наранцацралтын ОХУ-д илгээсэн захиаг УИХ-д оруулан, түүнийг огцруулж, хамаг ажиллагааг нь нураасан байна. Ингэж Н.Энхбаяр ба С.Баяр, Н.Багабанди нарын хоорондох зөрчил дээд цэгтээ хүрсэн аж.
 
МоАХ эвслийг (1996-2000)-онд Ерөнхийлөгч Н.Багабанди, С.Баяр нар зовоодог шиг зовлонг цаашид үүсгэх нь П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан мэтийн МАХН-ы удирдлагат илэрхий байсан тул тэд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, УИХ-ын шийдвэр гаргах ирцийг ердийн олонхи болгох гэсэн МоАХ эвслийн саналыг дэмжин 2000-онд Үндсэн хуульд 7 өөрчлөлт оруулжээ.
 
С.Баяр, Н.Багабанди нар ч зүгээр суусангүй. Цэцийн дарга Жанцанд нөлөөлөх байдлаар Цэцээр хориг тавиулан гацаа үүсгэв. Үүний дараа П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан нар С.Баяр, Н.Багабанди нартай хэлэлцэн шахсаар үндсэн хуулийн 7 өөрчлөлтийг зөвшөөрүүлэв. Үүндээ 2001-оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн хөшүүрэгийг тэд гол хөзөр болгож байжээ. Үнэхээр үндсэн хуулийн 2000-оны 7 өөрчлөлтийг С.Баяр ба Багабанди нар зөвшөөрөөгүй бол УИХ-ын дарга Л.ЭНЭБИШИЙГ МАХН-аас ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр яригдаж байсан байна. Энэ вариантыг С.Баяр, Н.Багабанди нар улс төрчийн хувьд мэдэрч байжээ. Тэд Л.ЭНЭБИШ гуайг илд далд үргэлж өдөөн хатгаж, оролдож байсан гэдэг.
 
Л.Энэбиш гуай нэгэн удаа ТВ-гээр хэлсэн үгэндээ: Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй ээ гэж хэлээд байхад итгэхгүй, хүнийг зүгээр байлгахгүй байвал би яс үзнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч яахав гэж хэлж байжээ. Түүний энэ үгнээс харахад Л.Энэбиш гуай Н.Багабанди, С.Баяр нартай ил үзэлцэхээр шийдэж байсан гэлтэй. Энэ цаг үе бол Н.Багабанди, С.Баяр нар Е-прокуророор Алтанхуягийг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ганбатыг тавьсан байсан цаг юм. Товчоор хэлбэл Шүүх, Прокурор тэдний гарт бүрэн орсон байжээ.
 
Л.Энэбиш нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн шийдэх ажлуудынхаа тухай болон Эрдэнэт үйлдвэрт мөнгө угаах буюу гадаад, дотоодын хууль бус мөнгө эргэлдүүлж байгаа тухай ноцтой мэдээллүүд байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт УИХ-аас тусгай комисс томилж, шалгалт оруулна гэж (2001-9-28)-ны баасан гаригийн өглөөгүүр хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийв.
 
Тэр баасан гаригийн шөнө Энэбиш намын нөхөдүүдтэйгээ Биллярд тоглож байсан байна. Энэ үед Н.Энхбаяр намын эв нэгдэлээ бодон хагаралыг намжаах үүднээс Л.Энэбиш гуайг Н.Багабанди, С.Баяр нартай эвлэрүүлэхийг хичээж байжээ. Ингээд тэр шөнөдөө (2001-09-29)-нд Л.Энэбиш гуай нас барсан юмаа.
 
Жич: УИХ-ын даргын эмч гэж байдаг бөгөөд тэр нь УИХ-ын даргат эрүүл мэндийн тогтмол үзлэг хийж, гэнэтийн эрсдэлтэй өвчин байгаа эсэхийг хянаж байх үүргэтэй юм. Уг эмч би хувиарын дагуу тогтмол үзлэгүүдийг хийж байсан. Даргын амь насанд гэнэтийн аюул учруулахаар өвчин байгаагүй гэж мэдүүлэг өгчээ. Хожим нь энэ эмч ч бас зуурдаар амь насаа алдсан байдаг. Эндээс харахад аллага ч бас хөгжиж дэвшдэг ажээ. 1998-онд С.Зоригийн амь насыг бүдүүлэг технологиор хөнөөж байсан бол 2001 онд Л.Энэбишийг маш нууц байдлаар хөнөөсөн бололтой юм.
 
Тэр цагт Н.Энхбаяр МАХН-ы дотоод эв нэгдэлийг бодон энэ хэргийг дарж өнгөрөөжээ. Үүнийхээ хариуд Л.Энэбиш гуайн хүү Э.Мөнх-Очирыг УИХ-ын гишүүн болгох байдлаар нөхвөр хийсэн бололтой. Ийм нэгэн учир битүүлэг хэрэг Монголын нэн шинэ түүхэнд гарчээ.
 
Хожим нь С.Баяр ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад Монголд иржээ. 2007-оны МАХН-ын ИХ ХУРАЛ болох гэж байлаа. Энэ үеийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгджээ. М.Энхболд МАХН-ы дарга, Е-сайд болсон байсан ба Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой тохирсон бүх тохироог нурааж, хувийн тоглолт хийж байсан тул Н.Энхбаяр МАХН-ы их хурал дээрээ өөрийн фракцын хүмүүсийг М.Энхболдын эсрэг турхирч байсан цаг юм. Үнэндээ Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан, Цанжид, Очирхүү мэтийн хүмүүс бол П.Жасрайн залуучууд юмаа.
 
П.Жасрай нь 1992-онд Е-сайд болсон үеээсээ Н.Багабанди, Даш-ёндон, Очирбат (буурал) мэтийн хүмүүстэй тэмцэлдэж, хөгшин гэж жийгдэж байжээ. Энэ үеээс л тэр эдгээр залуусыг улс төрд дэмжин оруулж ирсэн байна. 2007-оны үед П.Жасрайн бүлэг дотор М.Энхболдын байр сууриас болж хагарал маягийн юм үүсч, дотооддоо тэмцэлдэх болжээ.
 
2007-оны МАХН-ы их хурлын үеээр П.Жасрай голлох лийдэр байв. Товчоор П.Жасрай энэ залуучуудаа цуглуулан уулзаж, асуудлыг зохицуулж чадах ганц хүн нь байжээ. Гэвч яг энэ хурлын үеээр П.Жасрай мөн л гэнэт нас баржээ. Ингээд П.Жасрайн бүлэг гэх түүний улс төрд оруулсан залуучууд хоорондоо ил далд хагаралдаж, эвлэлдэх ямар ч боломж гарсангүй.
 
Уг их Хурлаар М.Энхболдыг МАХН-ы даргаас хусч, С.Баяр МАХН-ы дарга болов. Энэ нь П.Жасрайн тэргүүлдэг бүлгээс Н.Багабандийн тэргүүлдэг бүлэгт МАХН-ы удирдлага шилжиж байгаа эргэлтийн цэг юм. П.Жасрай нь нас ахисан хүн байсан тул түүний үхэлд нийгэм олон нийт нэг их анхаарал хандуулаагүй юмаа. Гэвч 49 хоног нь дуусаагүй шахуу байхад түүний хүү Ж.Жанцан мөн л гэнэт нас барлаа.
 
Жанцан бол харьцангуй залуу хүн байв. Одоо бодож байхад Жанцанд Жасрайн үхлийн талаар ямар нэгэн хар сэжиг байсан байхаа. Тиймээс аюулыг сэргийлж Жанцангийн амыг барьчих шиг болсон. Ингээд С.Баяр барьцаа лавшруулан шахсаар М.Энхболдоос Е-сайдынх нь албан тушаалыг мултлан Е-сайд болсон юмаа.
 
Мөн 2008-оны 7-р сарын 1-нд сонгуулийн будилаанаас болж хилэгнэсэн олон нийт МАХН-ы төв байрыг бүслэн чулуу шидэн хэдэн цонхнуудыг нь хага цохив. Гэвч харанхуй болоход иргэд тарж яваад насанд хүрээгүй шахуу хэдэн хүүхэд залуучууд л үлдсэн байв. Тэр үед ЦЕГ-ын тусгай тасгийнхан дотор нь орж өдөөн турхирч, МАХН-ы байрыг нэмж галдав. Ингээд Н.Энхбаярыг шахаж байж, зарлиг гаргуулаад хүүхэд залуусыг буудан цус урсгаж, дарсан юм. Энэ цуст үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Е-сайд С.Баяр, Хуульзүйн сайд Ц.Мөнх-Оргил нар байв.

Эндээс улс төрчдийн эрх мэдэлтэй байхдаа хэрхэн ажилладаг болохыг үзэж болох буй заа.

Г.Баян



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.50зочин   • 10 сарын 30. 11 цаг 47 минут

Энэ үнэний ортой байх магадлал ихтэй шүү

202.72.245.165bi   • 10 сарын 29. 19 цаг 25 минут

ene ch 1000 huvi unenii magadlaltai yum bn.Bagabandi gj maliin bichsen nomiig yamar nom gedgiin be? har muihraar ard tumnii surgaali ugsiig tsugluulj zuv ch bichij chadahgui ***** mal mongoliin turiin gai shu de, 2008 ond hairan 5 zaluug hen tushaal ugch alsniig tagnuuliin gazar medeeleh heregtei

150.129.142.220Зочин   • 10 сарын 29. 16 цаг 38 минут

Одоо боть ботиор сургаал айлдаад байгаа Багабанди гуай тэр үедээ тийм гэхээргүй байжээ... Одоо алба хааж байгаа нь ч шуналгүй бай гэдэг сургаалтайгаа нийцэхгүй санагддаг юм, үнэндээ

202.9.41.102зочин   • 10 сарын 29. 15 цаг 39 минут

Эрдэнэтийн 49%-ийг луйвардсан олигархи бүлгийн арьсаа хамгаалж, нүглээ наманчлах гэсэн захиалгаар энэ үлгэр бичигджээ.

202.131.229.50Зочин   • 10 сарын 28. 21 цаг 32 минут

харин үнэмшилтэй юм биш үү . Зэнээ гуай Дашбалбар нар бүгд л эдний хувьд тэрс үзэлтнүүд байсан байх. Зоригийн хэрэг улс төрийн алллага шүү дэээ. 16 тай хүүхдийн хийдэг ажил биш гэдгийг ард түмэн ойлгож байгаа шүү дээ. мөн ч ард түмнээр дааажигнах юм дааа

174.208.31.64Мко   • 10 сарын 28. 12 цаг 58 минут

Эвгүй л мэдээлэл байна даа. Хэрэг үл хуучирна,түүх эс мартагданаа гэж.

66.181.186.138zochin   • 10 сарын 28. 12 цаг 34 минут

1998 онд Ардчилсан намынхан муу санаа суугаагүй хүүхдүүд байсан. Тэгэхлээр Зоригийн үхэлтэй МАН холбогдох магадлал өндөр болоод явчихлаа. Энд дурьдсанаар бол МАН хорыг гүн гүнзгий найруулдаг байжээ гэж харагдахаар байна.

202.9.42.43Иргэн   • 10 сарын 30. 22 цаг 39 минут

Харин эргэлзээд эхлээд байна шүү . Ах нар бөгсөөрөө суучихав уу паа

202.179.25.127Зочин   • 10 сарын 28. 11 цаг 43 минут

Магадлал өндөртөй мэдээлэл бн.

202.9.40.174Зочин   • 10 сарын 28. 8 цаг 45 минут

Баян гуайн зохиол нэг л үнэмшилгүй байна. Бусдыг нь сайн мэдэхгүй ч 7-р сарын 1 -ний үйл явдлыг харж байсны хувьд буруу тайлбарлаж байна. Бусад нь ч гэсэн буруу бололтой.

103.14.38.130Зочин   • 11 сарын 7. 15 цаг 52 минут

2008-07-01-ны Үйл явдлыг С.Баяр Ц.Мөнх-Оргил нар цус урсган дарсан нь үнэн. Угаасаа их сүйдтэй хэрэг байгаагүй юм. Цагдаа нар ирээд дуртай үедээ хөөгөөд тараачиж чадаж байсан тул буу зэвсэг хөдөлгөх шаардлага байгаагүй юм. Сонгуулийн Луйвраа халхлах гэж л буудаж айлгаж, Сүржигнэсэн нь гарцаагүй юм. Тэр үед Миний таньдаг ЦЕГ-д ажиллаж байсан хүмүүс Хүүхэд буудалтай биш гээд хэдэн томыг нь түүж буудсан гэж хэлж байлаа. Тиймээс 2008-07-01-ны үйл явдалыг үнэн бичжээ.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.