Шинэ мэдээ

Монгол хүнд хямд тийз-16 сар 18. 17:38А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аваргаа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоож ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна6 сар 18. 13:07Ч.Дулмаа: Гүйцэтгэх засаглалаа царайчилж, цалингаа тавьж чадахгүй хүнд үе шүүхэд байсан6 сар 18. 12:28Аюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй гэж үзэж байна6 сар 18. 9:29Эвлэж байсан МАН-ыг дахин хагаллаа6 сар 18. 9:14Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!6 сар 18. 9:07Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон6 сар 15. 17:32АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Т.Мэй магтан сайшаажээ6 сар 15. 12:47АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл6 сар 14. 17:39Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа6 сар 14. 17:16Тонхил суманд галзуу чоно хүүхэд ноцжээ6 сар 14. 12:25Улаангом сумын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа6 сар 14. 12:24Македоны нийслэлд эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ6 сар 14. 11:28Шаардлагатай тохиолдолд С-400 пуужин цогцолборыг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгджээ6 сар 14. 9:33Weem - World education event mongolia - 20186 сар 14. 6:53Энэбишийн Мөнх-Очир эргэн ирлээ6 сар 13. 16:48Украинд ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг дэмжихийг уриалжээ6 сар 13. 13:18Ирэх сонгуульд Д.Трамптай өрсөлдөж магадгүй Ардчилсан намын гишүүдтэй уулзжээ6 сар 13. 10:30Оросыг "Их найм-д буцаан нэгтгэх нөхцөлийг Т.Мэй хэлжээ6 сар 12. 12:31"Нормандын дөрвөл"-ийн Гадаад хэргийн сайд нар хоригдлуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ6 сар 12. 10:42Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ6 сар 12. 10:29Эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны ойг тэмдэглэн жагсав6 сар 12. 9:15"Их-7" дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзжээ6 сар 11. 10:59ХЗДХЯ-ны төрийн нарийн Г.Баясгалан та хууль зөрчиж, бөхчүүдийг доромжилсоор байх уу6 сар 11. 10:33Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайдтай уулзлаа6 сар 11. 9:12В.Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 10. 12:24Европын дөрвөн улсын удирдагчид ОХУ-ыг "Их-7"-д дахин нэгтгэхийн эсрэг байна6 сар 10. 12:05Гэр бүлийнхнийгээ ДАШТ-д ирэхгүй байхыг хүсчээ6 сар 9. 11:22Д.Трамп болон В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ6 сар 9. 11:00Д.Энхжаргал: Шүүхийн захиргаа биеэ даасан нь хөгжил6 сар 8. 16:20

МОНГОЛ ХҮН БУРХАН БОЛООЧИЙГ ТАВЛАН ТОХУУРХДАГГҮЙ

/10-р сарын 27/  -  10 цаг 16 минут

-Бурхан болоочийн араас билиггүй бодол өвөрлөдөг муухай монгол хүн л хэтэрхий олон болж. Аливаа муу муухайтай зүйрлэгдээд байдаг араатан амьтад ч сүргээсээ алдсан нэгнийхээ араас гунигладаг мэдрэхүйтэй-

Монгол ёс хаана ингэтэл алдагдсан юм бол. Золгүй ослоор амиа алдсан уулчдыг “Хохь нь” гэж тавлахыг нүдээр харж, чихээр сонслоо. Үр хүүхэд, хань ижил, аав, ээжээ алдсан гэр бүлийнхэн хийгээд энэ насыг ингэж дуусгасан уулчдын хохь боллоо гэхэд бусдад тавлуулж, доромжлуулах ямар гэм тэд хийгээ вэ.

Цаг цөвүүн үед эрүүлж, хайлгаж мөнгө үрлээ гэж толгой сэгсэрцгээж байна. Энхийн цагт ч иргэнээ хамгаалж, сэргийлэх нь төрийн үүрэг мөн. Тэгэхэд элэг нэгт монголчууд нь нөгөө ертөнц рүү одсон нэгнээ зүхэж байгаа нь хүний ёс мөн үү.

Байгаль дэлхийг басаж болохгүй ээ. Ялангуяа монгол хүн уул даваа, хайрхан шүтээнээ дээдэлж, оройд нь гарахыг цээрлэдэг. Гэхдээ уулчдын хувьд Отгонтэнгэр хайрханд мацсанаараа мууг даллаагүй нь лавтай. Гагцхүү жилд дөрвөн улирал ээлжилж, шатам халуун зун, тэсгим хүйтэн өвлийн аль алиныг үзэж хатуужсан монгол хүнд цагийн байдлыг дүгнэн цэгнэх, болох, болохгүйн ялгааг ойлгох зөн совин заяасан. Харин энэ зөв совин, билэг мэдрэмжээ орчин цагт хэн хүнгүй гээж орхижээ.

Горхи булгийн тунгалаг усанд ширхэг үртэс ч хийхийг цээрлэж, дээдлэн хүндэлдэг цагаан сүүгээ ч дусаахыг бурууд үздэг эцэг дээдсийн сургаал алслан одов. Үеэс үед дамжигдан ухаарал хайрлах байгаль эхийн хүйн холбоосыг бид үр хүүхдэдээ дамжуулахыг болив. Үүний оронд мөнгө цагаан, нүд улааны шуналаар газрын хэвлийг сэндийчин, хээр талын амин судас болсон гол горхийг ширхэг дараалан тасалж, устган байгаа монголчуудын үйлийн үр овоорсоор байгааг ойлгоосой.

Тэнгэр тулсан их хайрхнуудын сүрийг ч юман чинээ тоолгүй төнхөх бид байгалиасаа дэндүү их тасарч, дэлхийн хэнхдэг дээр утсан амиа зогоон тээж байгаагаа мартсан бололтой. Үүнийхээ хариуг бид амссаар байгаа. Ган гачиг, үер ус, зуд турхан, аюул осол санамсаргүй ирдэггүй гэдэг.

Энэ бүхэн бол дохио, сануулга. Харин үүнд өртсөн нэгнээ үгийн муугаар зүхэх нь хүн бишийн шинж гэлтэй.

Өнгөрсөн амралтын өдрүүд, долоо хоногийн эхэнд хүн бүр л дор бүрнээ өчүүхэн ч болтугай итгэл тээж байсан биз ээ. Олдсон цогцос бүхний араас залбирч, олдоогүй нэгнийг нь амьд мэнд, хаа нэгтэй аврагчдыг хүлээж байгаасай гэж хүсэж байсан. Энэ найдвар арай тасарчхаагүй байна. Эцсийн мөчийг хүртэл үл үзэгдэх сэжмээр холбогдон, тасралтгүй хүлээх ч болно.
Ялангуяа уулчдын ар гэрийнхэн өнөөг хүртэл олдоогүй байсан хүмүүст бүх найдвар, хүлээлт, горьдлогоо тээж буй биз ээ. Гэтэл өчүүхэн хандалтын төлөө өөр зураг ашиглан мэдээ түгээж, уваагүй үгсийн талийгаачийн араас шидлэх монгол хүн даанч олон байгааг олж мэдэх нэн харамсалтай байлаа.

Амиа алдсан хүмүүс анхнаасаа л үхлээр зорилгоо болгон Отгонтэнгэрийг зориогүй байлтай. Бүгд л сайн сайхныг хүсэж, тэмүүлсэн их хүсэл сэтгэл тээн очсон байж таарна. Цаг үеэ буруу тооцоолсон нь л тэдний алдаа болохоос бусдаар тэд тасарсан аминыхаа хойноос зүхэл уншуулах буруу зүйл огт хийгээгүй ээ.

Гагцхүү бурхан болоочийн араас билиггүй бодол өвөрлөдөг муухайн монгол хүн л хэтэрхий олон болж. Аливаа муу муухайтай зүйрлэгдээд байдаг араатан амьтад ч сүргээсээ алдсан нэгнийхээ араас гунигладаг мэдрэхүйтэй.

Ажаад байх нь, сүүлийн үед монголчууд дунд аллага, хүчирхийллийн мэдээг сонирхон дурлаж уншдаг, цаашид өрнөх үйл явцыг чих тавин анхаардаг, улмаар үүнтэй холбоотой сэтгэгдлээ таагүй мунхгаар илэрхийлж, хохирогчийг тавлах тохиолдол маш олон болсон. Аав, ээжийнхээ амин эрдэнэ болсон 13-хан настай балчир охиныг хүний санаанд багтамгүйгээр тамлан алчхаад байхад л “Яах гэж дагаж явсан юм, хохь нь” гэж сэтгэгдэл бичсэн байж билээ. Тэдгээр сэтгэгдлийг хараад бичсэн этгээдийг нь танихгүй ч гомдохын ихээр гомдож байсан. Харь хөндлөнгийн хүний сэтгэлд л ийм хэцүү хөндүүр үүсэж байхад үрээ алдсан эцэг, эхэд ямар бэрх, дааж давшгүй зовлон мэдрэгдэж байгаа бол.

Яг л үүн шиг, амиа алдсан хүний тоо цаг цагаар олширч байхад л “Үлдсэн цогцоснууд нь хаашаа уначихсан юм бол оо” гэсэн байхыг хараад монголчуудын дунд амьдарч байгаа гэхэд хэцүүхэн санагдахыг хэдэх юун.

Цахим ертөнцийн хандлага ерөнхийдөө ийм л байх юм. Бусдын зовлонгоор жаргал хийж, дуулианы сургаар зугаа болгодог хүмүүс л энд дүүрэн байдаг ажээ. Муу үг модон улаатай гэдэг. Өнөөдөр амиа алдсан тэдэнд хамаагүй, хаа холын хүмүүс байж болох ч үхэл зовлон хэзээ ирж, хэнийг авахаа урьдчилж мэдэгддэггүй. Цаг нь ирвэл үхэлтэй хаана ч, хэзээ ч учирч болох тул билиггүй ёрын үгсээр бурхан болоочийг үдэлгүй, жудагтай монгол зан суртахуунаа ил гаргаасай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.138irgen   • 2017, 11 сарын 13. 20 цаг 21 минут

Zarim xumuus shawij meregch gex met jijig amitnii uxleer talxnii mongo bodoj ywaad uxetcgeedeg. Neg xeseg ni odriin xoolondoo zow bolchixson bdag uchraas iluu ixiig xusej moroodloo bieluuleed jiguurten adil ...gej bodogdox ym daa.Uxaan den dun xumuus uxegsedtei xurtel baritcaj ataarxax ym. Manai ulsiin setgel zuich emch nar xaana yu xiigeed bna we? Dutagdal gachigdaltai amidral xumuusiig unexeer xymraaj setgetciin oorchloltond oruulaad bgaa met sanagdana.

41.85.161.171jui   • 1 сарын 6. 10 цаг 15 минут

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

41.85.161.154juy   • 2017, 12 сарын 16. 14 цаг 57 минут

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

66.181.185.176Зочин   • 2017, 11 сарын 5. 20 цаг 00 минут

ШАЛБААГАН ДОТОРОО ҮХЭХ ТАВИЛАНТАЙ ЮМНУУД ӨРӨВДӨЛТЭЙ

66.181.160.46Зочин   • 2017, 11 сарын 3. 23 цаг 06 минут

ene niislelchuud hunee aldsaan udahgui hujaa nar shig boloh blgui.

122.201.24.218ХОХИН   • 2017, 11 сарын 3. 13 цаг 02 минут

ХОХИН ТЭГЭХ ЁСТОЙЛ БУЗАРУУД БАЙСАН БОЛООД ҮХСЭН

203.91.118.180иргэн   • 2017, 10 сарын 30. 20 цаг 47 минут

тэгээд наадуулчин баатар юмуу. Үнэн юмыг үнэнээр нь хэлж дахиж сайхан залуусыг далдагнаж амиа алдхаас сэргийлэх хэрэгтэй. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унсан хүнд нохой өшөөтэй гэж. Монголчууд үхсэнийг муулдаггүй гэхдээ бас уул овоон дээр эм хүн гардагүй аль аль нь Монгол ёс. Монгол ёсоо алдхаар л муу юм болж байгаа юм.

202.9.40.45Зочин   • 2017, 10 сарын 30. 9 цаг 18 минут

Hunii zowlong ul toogchid "HUN" gedeg erhem nerig huleeh erhgui gej mergediin surgaali baidag san .

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.