Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

БОГД ХААН: “МУУСАЙН ХАР ХЯТАД ГЭЧИЙНИЙ ГӨЛӨГ ШИГ ҮХНЭ Л ДЭЭ”

/10-р сарын 27/  -  10 цаг 00 минут

Богд, хаан ширээнд суугаад гурван жил болж байхад хар цэрэг Монголд довтолсон юм. Их Хүрээний Зоогой аймгийн хашаанд дэргэдийн Хангал хурж, Богд тэнд тусгай тугдам бариад заларч байв. Энэ бол өвлийн дунд сарын 26-27-ны орчим болно. Богд олон лам нартай сууж хуралд хурах буюу архи ууж байсан юм. Би тэр үед Богдын хаалгач болоод Зоогой аймгийн хаалган дээр хоногт (дежурт) хоноод байж байлаа.
Хаалган дээр намайг зогсож байтал шөнө дундын алдад хоёр морьтой хүн яваад ирэв. Хаалга тогшив. Би: “Хэн бэ?” гэж очтол “Ерөнхий сайд Цэрэндорж байна, Богд хаанд айлтгалтай яваа” гэв. Тэхлээр би хойш очиж Богдын тугдамын гаднаас ханиаж чимээ өгөв. Их харанхуй шөнө байсан. Богдын дэргэдийн нэг хүн гараад ирлээ. Учрыг хэлтэл тэр хүн ороод гарч ирэхдээ “Оруул” гэж хэлэв…

 

Би буцахын оронд саваагүй, хэрэгт дурлаж гэрийн гадаа зүүн хойд талд нь очоод чагнаад байлаа. Цэрэндоржийг орсноос хойш чив чимээгүй боллоо. Богд “За Ерөнхий сайд Цэрэдорж сайн уу?” гэж дуугарав. Сайн л гэж байгаа бололтой олигтой дуулдахгүй юм. Тэгсэн Цэрэндорж “Манжийнхаас манайханд довтолгосоор бичиг ирлээ”. “Манай Монголд, нэг хүнд мянган цэрэг гаргаад хятад цэрэг ирж яваа, цэргээ гаргаж ир, байлдъя. Үгүй бол бол бууж өг” гэж тулгасан бичиг иржээ. Үүний хариуг юу гэж өгөх вэ? Үүнийг айлтгая гэж ирсэн билээ” гэж байв… “Ноёд цуглаж хэлэлцэв үү?” гэж Богд айлдаж байна. “Бид тогтвортой юм ярьсангүй, хаанд айлтгая гэж нааш гарав” гэж Цэрэндорж хэлэв. “Тэгээд юу гэж хариу өхөв дээ?” гэж Богд Цэрэндоржоос асууж байна. “За даа Богд минь тийм хариу өгье гэх шийдвэргүй байна даа” гэж айлтгав. Шийдэж ядах юу байхав, хариу бичгийг өг” гэж Богд айлдаж байна. “Заа” л гэж байна.
“Манайх цэргээ гаргаж дайтна аа. Тэднийх манайд нэг хүнд мянган хүн оноосон биз дээ?”. “За тийм ээ” гэж Цэрэндорж хэлж байв. “Яахав үс олон ч гэсэн нэг хутгаар авдаг юм. Манайх тэр адил гэж бичээд хариу өг” гэж айлдав. Ерөнхий сайд Цэрэндорж оо! Ер нь тийм биз дээ, үс олон ч бол нэг тонгоргоор авдаг шүү дээ”, “3а тийм ээ”, “Тэр адил гэж хариу өгөв.

… Ерөнхий сайд Цэрэндорж оо! Би чамд хуучин үг юм уу, үлгэр юм уу нэг юм ярья. “За” л гэж байна. Гөлөглөж үзээгүй гөлгөн гэчий байна шүү дээ, тэр одоо идэр есийн хүйтэн эхлээд байхад яах вэ? Хуучин гөлөглөсөн гэчий бол нөмөр саравч газар олохыг бодноо доо. Гөлөглөөгүй гэчий хүйтэнд гудамжинд явж байгаад гөлөглөвөл тэр гөлөг амьд гарах уу? Цэрэндорж оо!” гэж асуув. “Заа Богд минь яаж тэсэх вэ, үхэлгүй яахав” гэж Цэрэндорж хэлж байх юм. “Муусайн хар хятад тэр шиг үхнэ л дээ” гэж Богд айлдаж байна. Цэрэндорж “За тэгнэ” гэж байх юм. “За тэгээд бичиг хийгээд явуулчих даа, за чи буц даа” гэхтэй зэрэг би хол хол алхаж гүйгээд хаалган дээр очоод зогсож байв. Цэрэндорж морио унаад яваад өгөв.

Тэгээд чиг чимээ ч үгүй байтал өвлийн сүүл сарын хорьдоор урдаас хар цэрэг хязгаарт тулж ирж явна гэж дуулдаад байх боллоо. Нэг өдөр би морь услаад явж байтал, “Дүнжин гарбо”-ын хүр дээр хориод хөх майхан шаасан байх юм. Хүн ганц хоёр орж гарч байгаа харагдах юм. Гадна нь дөрвөлжин дөрвөлжин цагаан хайрцагтай юм байх ба түүний дэргэд тэмээ уяатай байв. Түүнийг би ёотон юм уу гэж бодож байлаа.

Өвлийн сүүл сарын 29-нд Хүрээ 30 аймаг, 10 дацан Богдын зарлигаар Чадраабалын Дордог гэдгийг нэг дуугаар хураад, өдрийн морин цагт урагш нь залав.

Богд тэнд морьтой заларсан билээ. 200 гаруй цэрэг мордож гарч байна. Цэрэг даасан лам нь шарын даяанч лам хамт мордов. Жанжин нь хатанбаатар Магсаржав байв. Цэргүүд Дээд сүм дээр Богдод мөргөөд, сор дээр ирээд сүүлийн сор хаяхтай зэрэг нэг нь буудаад уухай хийгээд Богд уулын баруун сугаар мордоод явав. Цэрэг явчихлаа, сор тарчихлаа.

Монголын цагаан сар боллоо. Тэр монгол цэрэг нь ганц үхэр буутай юм гэнэ билээ. Цагаан сарын аравдаар, манай монгол цэрэг хятад цэрэгт их түрэгдэж байна гэнэ. Үхэх нь гайгүй юм байх гэж дуулдах боллоо. Тэгж байтал монгол цэрэг дийлж байна гэнэ гэж хэлэлцэх боллоо. Хатанбаатар ван, ганц үхэр буугаа шившиж шившиж буудсанд түүний сум хятад цэргийн их буугийн амаар орж дэлбэлээд олон хятад цэргийг хядаж, тэд нар дийлдэж зугатаагаад монгол цэрэг хойноос нь хөөж Хөх хот гэдгийг орсон юм гэдэг.

Хятадын цэргүүд ингэж тэгж дарагдлаа гэж хатанбаатар вангаас Богдод бичиг бичиж ирүүлсэн юм гэнэ билээ. Богд эндээс бичиг явуулж үхэр бууг “Жанжин буу” гэж цол өгөөд, хатанбаатар гүнд ван цол өгөөд, одоо бууж ир гэж зарлиг буужээ.

Хаврын дунд сарын хорьдоор хатан баатар ван, цэргийн хамт үхэр буутайгаа, даасан ламтайгаа Дээд сүм дээр ирж Богдод мөргөж байхыг би үзсэн юм. Цэргүүд нь их цог жавхлантай явж байсан. Тэр том буу нь олон хадаг зүүсэн буу байсан, хатанбаатар ба олон цэргүүд цөм хадаг барьж буундаа мөргөсөн юм гэдэг.

Хатанбаатартай би танил байсан. Түүнээс асуухад хэлж байсан нь: “Хятадын хүний олон нь айхтар, буудах нь ч бууддаг юм. Хүйтэнд яаж ч чаддаггүй юм шүү. Гэсэн ч хүний олон гэдэг айхтар юм. Нөмөрч ирээд бүслэж авах гээд байдаг. Хэчнээн унагаасан ч тоо нь хордоггүй юм. Хамгийн сүүлд сандрах үед ганц үхэр буу минь аварлаа шүү” гэж ярьж байсан юм.

Ц.Дамдинсүрэн. Өвгөн Жамбалын ярианаас…

Нийтлэлч А.Баатархуягийн фэйсбүүк хуудаснаас авав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.