Шинэ мэдээ

Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10 сар 14. 13:31Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10 сар 14. 13:23Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10 сар 14. 10:22БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй10 сар 14. 10:04Д.Трампын коронавирусний шинжилгээний хариуг эмч нь хэлжээ10 сар 13. 11:35Коронавирусний тархалтаар дархлаа үүсгэх стратегийг ДЭМБ няцаажээ10 сар 13. 10:24Хотгор шанагын Алтангэрэлийн үнэн төрх10 сар 12. 12:13

Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш

/10-р сарын 25/  -  12 цаг 54 минут

Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш.!

Нийтлэг ойлголт нь: “Ав, авсан хойноо гай”.

Эртний хэллэгт:Абагай эм хүний хүндэтгэлийн нэр.

Абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр.

 

Манай эрдэмтэд “ав авсан хойноо гай” гэж тайлбарлаж, түүнийг ард түмэн даган буруу нэрлэсээр байна.

Авгай гэдэг энэ үг эхийн эрхэт ёсны үед хэрэглэгдэж байсан үг байж тун болзошгүй бөгөөд он удаан жил амь бөхтэй тээгдэж, хэлэгдэж ирсэн байх өндөр магадлалтай. Энэ үгийн утга эхийн эрхт ёсны дуусгавар үеэс эрхэм хүндэт эрдэм мэдлэгтэй хүнийг дуудахад хэрэглэгдэх болсон байх. Манай Буриад ард түмний дунд эгч хүнийгээ авгай гэж хүндэтгэн дууддаг билээ.

Үүнийг уншиж байгаа та бид хоёрАвгай гэдэг үгний утгийг хайя.

1. Энэ үг арчаагүй эр хүний амнаас гарах үг бөгөөд тухайн хүнийг арчаа муутай, эр хүний шинжгүй хүн гэдгийн баталгаа юм. Ялангуяа амьдрал ядуу, эхнэрээсээ өөр хүнийг сонирхдог, архичин тийм л хүний амнаас гардаг үг.

2. Аливаа юмыг дутуу судалдаг, доктор гэсэн хоосон нэр зүүсэн мунхаг судлаачийн амнаас гарах үг.

Гай гэдэг дагавар үг нь Алтай язгуурын Монгол, түрэг, хамниган хэлнээ цөм их, том, шүтээн, дээд юм гэсэн утга агуулж байдаг байна.

 

Харин Төвд үгнээ лай гэдэг нь үйл, зовлон гэдэг утгаар. Манай Алтай язгуурын Монгол, Түрэг, Хамниган хэлнээ цөм, булингар гэсэн утгаар ордог. Гэтэл манайхан лай гэдэг үгийг гай гэдэг үгтэй ижилсүүлж гай лай гэх мэтээр хэлэлцэж байгаад сүүлдээ лай, гай хоёроо хооронд нь сольж нэг утгаар ойлгон хэрэглэх болжээ.

 

Уг нь бол Ав гэдэг үг, гай гэдэг холбоо үг бидний шууд утгаар ойлгох муухай үг биш болой. Энэ үгийн үнэн утгыг хайхын тулд адил эхлэлтэй буюу адил төгсгөлтэй үгүүдийг харьцуулан судлая.

 

Ав, авсан хойноо гай юм бол:

Баавгай нь баав баавсан хойноо гай, юу?

Хандгай нь ханд хандсан хойноо гай, юу?

Хавтгай нь хавт хавтсан хойноо гай, юу?

Андгай. Анд андсан хойноо гай юу?

Малгай. Мал малсан хойноо гай юу?

Шагай. Ша шаасан хойноо гай юу?

Наадгай. Наад наадсан хойноо гай юу?

Гай гэдэг дагавараар төгссөн үгийн хайхад маш цөөн.

Мөн. Авхай гэдэг үг байна. энэ нь ав авсан хойноо хай гэсэн үг биш. Дээд угсаатан эмэгтэй хүнийг нэрлэх, хүндэтгэх үг юм.

1. Баав+гай, Баавгай буюу байгалдаа хамгийн том араатан амьтан

2. Ханд+гай Хандгай нь хангай газрын хамгийн том хөхтөн амьтан

3. Хавт+гай. Хавтгай буюу тэгш газрын, говь нутгийн хамгийн том амьтан

4. Анд+гай. Андгай буюу үг хэллэгний хамгийн эрхэм дээд үг.

5. Мал+гай. Хүний хамгийн орой дээр /тэргүүн дээр/ байх хувцас бүхний дээд зүйл юм.

6. Хал+гай. Ургамал доторх хамгийн аюултай халуун буюу түлдэг ургамал. Өөрөөр хэлвэл аюултай ургамлын дээд.

7. Хул+гай Хулгай буюу адууны алаг зүс ядуугийн тэмдгийг илтгэдэг бол хул зүс муу зүсийг дам илтгэдэг бөгөөд “гай нь их дээд юм” тул нийлээд муугийн дээд /хулгай /. Их засаг хуулинд хүртэл хулгайтай хатуу чанга тэмцэхийг шингээсэн байдаг бөгөөд манай ард түмэн эртнээс хулгайг хамгийн муу зүйл, муугийн дээд гэж үзсээр ирсэн билээ.

8. Ша+гай. Малын яс дотроос өргөн хэрэглэгддэг тоглоом наадгайны хамгийн гол, чухал яс юм.

9. Наад+гай. Цэнгэл баярын дээдийг ингэж хэлнэ.

10. Шааз+гай Шаазгай шагширч дуу гардаг хамгийн хорон шувуу бөгөөд бөөгийн онгодтой газраар нутагладаг шидтэн шувуу гэж үзсээр иржээ.

Яагаад эвт шаазгай луу буулгана гэсэн юм бол? /Буга барь хамаагүй/ яагаад эвт бүргэд юмуу эвт шонхор гэх мэтээр өөр шувууг нэрлэж болоогүй нь цаанаа нэг учиртай …?

Тэгвэл Авгай гэдэг үг юуг үгүүлнэ? “Ав хомрого” гэж та мэднэ. Ав буюу нийтийн, хомрого буюу агнах устгах гэсэн үг.

Тэгвэл Авгай гэдэг үг ав авсан хойноо гай гэдэг үг биш, харин хүн төрөлхтний их, дээд гэсэн утгатай үг болж таарна. Хүний дээд эх хүн бөлгөө. Одоо манай буриад ар түмэн эмэгтэй хүнийг авгай гэж авгайлж хүндэтгэн дууддаг. Энэ нь эхийн эрхэт ёсны үед үүссэн үг бололтой.

Зарим номны эхэнд “эрхэм хүндэт уншигч авгай танаа..” бас эрдэмтдийг авгай гэж дуудах ёс байдаг байна. Тэрхүү номыг эрдэм мэдлэгийн хойноос зүтгэгч нийгмийг хөтлөгч тийм л хүмүүс уншдаг бөгөөд тэдгээр хүмүүсийг хүндэтгэсэн хэллэг байх нь. Тиймээс биш хийх юмаа олж ядсан гэрийн авгай нарт зориулав гэсэн санаа биш болой.

Мөн, Авгайлах гэж үг байдаг. энэ нь тухайн хүнийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэх хүндэтгэлийн үг. Тиймээс авсан хойноо гайлах гэдэг үг биш юм.

Дүгнэлт.Тэгвэл Авгай гэдэг үг нийтийн, нийгмийн, хүний дээд хүнийг, хүндэтгэлтэй хүнийг дууддаг хэллэг байх юм. Хайрт хань нь нийгэм дэхи эмэгтэйчүүдээс хамгийн дээд хүн нь тул миний Авгай /миний хамгийн дээд хүн/ гэж дуудаж хүндэтгэдэг байна. хайртай ханиа, авгайлан дуудсан сайхан үгийг шууд утгаар ойлгож энэ сайхан үгийг эсрэгээр дууддаг болсон нь нэн харамсалтай.

Дээр үгүүлсэнчлэн Авгайлах гэдэг үг нь хүндэтгэнэ гэсэн санааг агуулж байгаа нь авсан хойноо гайлахгэдэг үг биш гэдгийг дам гэрчилж байна.

Авга, авир, авдар, авааль, авс, авхай, авьяас, авхаалж, аварга, аврах, автах, авцалдах, авлах, авлага, авсаархан,

Гэх мэт үгүүдийг нэмж тайлбарлах нь илүүц бизээ.

 

Г.Энх-Амар

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.