Шинэ мэдээ

АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна1 цаг 50 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ1 цаг 52 минутын өмнөИрэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна4 цаг 26 минутын өмнөЖулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52

ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж

/10-р сарын 16/  -  16 цаг 28 минут

“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. 1988 онд зуны XXIV олимпийг /Сөүл/ эх орондоо амжилттай зохион байгуулсан Өмнөд солонгосчууд өвлийн олимпийн эрхийн төлөө чамгүй олон жил хичээл зүтгэл гаргасан.

“Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөнө. 102 багц медаль нь Ванкувер-2010 олимпиос 16 багц, Турин-2006 олимпиос 18 багц, Сочи-2014 олимпиос 4 багц медалиар илүү байна гэсэн үг юм.

Монголын тамирчдын тухайд олимпийн эрх олгох цуврал тэмцээнд цана, тэшүүрчид оролцож байгаа. Удахгүй цаначид Финляндад болох гранприд уралдана. 2018 оны нэгдүгээр сарын 22-нд “Пёнчан-2018” олимпод  оролцох тамирчдын нэрс сүүлийн байдлаар тодорхой болно. Тэр үед ч мөн Монголын өвлийн спортын тамирчид хэдэн хүний бүрэлдэхүүнтэй олимпийг зорих нь шийдэгдэх юм. Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахална.

Олимп яаж үзэх вэ?

Өмнөд Солонгост цагаан олимп болж байгаа нь монголчуудын хувьд том боломж. Ойрхон, зардлын хувьд хямд тусна.

“Пёнчан-2018” олимпийн аяллыг Монголын талаас “Нью жуулчин турс” компани хариуцаж байгаа. Тэдний хувьд Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012,  Рио-2016 зуны олимп, Турин-2006, Ванкувер-2010, Сочи-2014 өвлийн олимпийн наадамд Монголын үзэгчдээ зуучилж, үйлчилсэн туршлагатай.
 

 
 

Өнгөрсөн бямба гаригт буюу аравдугаар сарын 14-нд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал, жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон “Нью жуулчин турс” компани “Пёнчан-2018” олимпод зориулсан аяллын бүтээгдэхүүний танилцуулга хийсэн юм. Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Пак, Жон Үн, Пёнчан өвлийн олимпийн наадмын аяллын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэгч 'Нью Жуулчин Турс' компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар болон олимпод оролцох эрхийн тэмцээнд өрсөлдөж буй Б.Ачбадрах, Ц.Отгонцэцэг, С,Дүүрэнбаяр, А.Энхтуул нарын тамирчид оролцов. 

Энэ үеэр 'Пёнчан-2018'  өвлийн олимпийн аяллын бүтээгдэхүүнээр монгол жуулчдыг Өмнөд Солонгос улсад аяллуулах ажлыг дэмжихийн тулд 'Нью жуулчин турс' ХХК болон Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан ба  санамж бичиг нь Пёнчаны өвлийн олимпийн наадмыг үзэх зорилгоор БНСУ-д зорчих монгол жуулчдын визний мэдүүлэг хүлээн авах болон аялалын бүтээгдэхүүн борлуулах, жуулчдыг татах ажлыг дэмжин ажиллахад чиглэгджээ. 

Магадгүй та яг одоо өвлийн олимп үзэх шийдвэр гаргавал “Нью жуулчин турс” компанитай холбогдож, зочид буудал, тэмцээний тасалбар, бусад хөтөлбөр гээд олимпийн аяллын тухай мэдээлэл авч, захиалгаа өгөх боломжтой юм.

БНСУ-ын зүгээс ч олимп үзэх хүсэлтэй монголчуудад зориулан олон төрлийн хөтөлбөр, танилцуулга хийж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын залуусын хамтлаг, алдартай жүжигчид энэ өдрүүдэд Монголд зочлон, цагаан олимпио сурталчилж явна.

БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь 1962 онд байгуулагдан, өнгөрсөн хагас зуун жилийн турш БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсад таниулах, улс хоорондын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн төрийн байгууллага ажээ. Тэд гадаад жуулчдад Өмнөд Солонгосыг сурталчлах, аялалчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн 21 орны 33 газарт төлөөлөгчийн газраа ажиллуулдаг.

'KTO (Korea Tourism Organization) Улаанбаатар' Төлөөлөгчийн газар нь 32 дахь төлөөлөгчийн газар ба 2017 оны долдугаар сарын 4-нд Монголд албан ёсны нээлтээ хийжээ. 'KTO Улаанбаатар' Төлөөлөгчийн газар нь монгол иргэдийг Өмнөд Солонгост аялахад шаардагдах мэдээллүүд болон Өмнөд Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, танилцуулах арга хэмжээ, аялал жуулчлалын компанид маркетингийн дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагааг явуулдаг аж. 

  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.