Шинэ мэдээ

“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоу болоход ТАВХАН хоног ҮЛДЛЭЭ5 сар 24. 10:43Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ5 сар 24. 10:02Канад Филиппинээс хог хаягдлаа авна5 сар 24. 9:42“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 14:54Энэтхэг тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөжээ5 сар 23. 14:54Н.Тилеухан: Энэ онд 989 төслийг 1.9 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ5 сар 23. 13:46“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 9:22Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 14:16Египет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ5 сар 22. 12:12Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40

У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна

/10-р сарын 13/  -  9 цаг 30 минут

Явсан хүний араас шороо цацдаггүй, үнэнийг үнэнээр нь үлдээх нь Монголын улс төрд байх учиртай ёс зүй, жудаг билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хаягласан олон шүүмжлэл явдаг ч түүнтэй холбон ярих учиртай бас олон эерэг өөрчлөлт эдийн засагт ирсэн. Энэ бол маргашгүй үнэн.

Мэргэжлийн засгийн газрыг ханаа шийрлэж, галаа асааж байх тэр үед Монголын эдийн засгийг  сэхээний орон дээрхи өвчтөнтэй зүйрлэж байв. Тулгамдсан их өр, дефолтын заналхийлэл хаалгыг нь тогшиж, хатавчаар нь шагайгаад зогсч байсан.

Иймэрхүү бараан өнгө төрхийг цайруулж, нэг жил гаруйн хугацаанд эдийн засгийн өсөлтийг 5,3 хувьд хүргэсэн. Эдийн засгаа сэхээний өрөөнөөс энгийн тасагт шилжүүллээ хэмээн өмнөх зүйрлэлээ үргэлжлүүлж байсан нь “Мэргэжлийн” Засгийн газрын газрын гавьяа.

Харилцан бүхий л түвшинд бие биеэ нөхцөлдүүлж байдаг эдийн засгийн цусны эргэлт нэг л сэргээд эхлэхээр тэр эрчим энерциэрээ нэг хэсэгтээ л урагшилдаг нь тодорхой. Хэдийгээр эдийн засаг дахь өөрчлөлтийг зөвхөн нүүрсний экспорт нэмэгдсэн, үнийн өсөлттэй холбон өрөөсгөл гэж зарим нэг нь үгүйсгэдэг ч өсөлт бол өсөлт. Энэ утгаараа бусад салбараа бас урагшлуулж эрчимжүүлж байгаа. 

Монголын улстөр наадмаас хойш халуурч бүлээрсээр байгаад одоо л нэг илаарших өнгө төрхөө олж байна. Хүсээд байсан хүн нь хүсч байсныгаа гартаа атгаж чадлаа. Одоо гагцхүү ажиллах л үлдлээ. Ингэхдээ шударгаар, улс орныхоо эрх ашиг, ард иргэдийнхээ хүлээж цөхрөөд буй тэр сайн сайхан амьдрал руу аль болох ойртуулж чадвал шинэ Засгийн гавъяа тэр болно. Ерөнхийдөө бол нийтлэг эрх ашгийг л хангаж, боломжийг нь гарт атгуулж өгөх явдал. Юуны урьд баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг ард түмэн “Хүрэл”-ийн засгаас хүснэ.

Монголчуудын заяа буян гэж бий. Зунжин намаржин улстөржсөн ч эдийн засаг маань харин  энэ зуур сөхөрчихсөнгүй, харин ч сэтгэл сэргээх олон эерэг хандлагатайгаар Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхийн гарт  шилжиж байна.  Шинэ засгийн газарт харин үүнийг урагшлуулж, өсөлтийг нь эрчимжүүлэн авч явах ээлж ирж байна. Энэ бол гол шалгуур.  

“Ардын” Засгийн газарт ямаршуухан эдийн засаг өвлөгдөж байгааг хамтдаа харъя. Хожмын нэг өдөр ямар эдийн засгийг хүлээж аваад ямар хэмжээнд аваачсанаа ярих ээлж ирэх учраас  юм тодорхой байсан дээр.

 Үндэсний статистикийн хороо 2017 оны эхний 9 сарын эдийн засгийг ингэж тоймолжээ.

Төсвийн орлого нэг  их наяд төгрөгөөр давлаа

-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нэг их наяд төгрөгөөр өссөн бол зарлага 291.4 тэрбум төгрөгөөр буурлаа.

-Улсын төсвийн орлого 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

-Өөрөөр хэлбэл улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буураад байна.

-Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 876.5 тэрбум төгрөгөөр өсөв.

Монгол Улсын экспорт 4.6 тэрбум америк долларт хүрэв

-Монгол Улс 2017 оны эхний 9 сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк долларт хүрлээ.

-Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682 сая америк доллараар тус тус өссөн байна.

-Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 9 сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ.

 

М.Нэргүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.