Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Тэнгэрийн бүсгүй

/10-р сарын 12/  -  15 цаг 41 минут

Өнгөрсөн хавар “Эрдэнэт” үйлдвэрт кранчидын ажил мэргэжлийн уралдаан явагддаг юм. Хэсэг, цехээсээ шалгарсан шилдгүүд үйлдвэрийн аваргын төлөө тун няхуур үзэж байлаа. Дөрвөн давхар байшинтэй тэнцэхүйц өндөр краны кабинаас тээр дор байгаа устай хувинг олж оосорлон өгөгдсөн тодорхой түвшинд нүдэн баримжаагаар өргөн туг сүлжээд, оноосон байн дээр шүхэрчин газардахын адил буулгахыг харах үнэхээр бишрэм. Энэ тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч Содномдоржийн Наранжаргал түрүүлж билээ. Гүүрэн краны шатаар гүйх нь халаг сурмаг бууж ирэх энэ бүсгүй 20 настай хонгор зүстэй байхаасаа “тэнгэрийн аялалд” гарчээ.

Аав, ээжийн хэнз охин 10-р анги төгсөөд алс явж эрдэм сурах байсан ч эрх дураар зангаар бүгдийг дийлж Булган аймгийн Гурванбулаг сумандаа үлджээ.  Урин цагт өвөөгийндөө ирж зусдаг Эрдэнэтийн хүүг битүүхэн мөрөөдөж, зам харуулдан суусан нь саяхан. Түүний хүлээлт талаар болоогүй. Нэг л өдөр өвөөгийн жаахан хүү том эр болон нутагтаа ирж үеийн хонгороо ёс төртэй гуйж авч одсон. Хосууд анхны үрийн зулай үнэрлэн нялхарах үед хань нь эх орны том бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны нэгэн судлыг найдвартай ажиллагаагаар ханган ажилладаг байлаа. Тэр жил С.Наранжаргал нөхрийнхөө ажлыг, нүсэр үйлдвэр нүргэлэн эрдэнэс ундрааж байгааг нүдээр үзэж ихэд бахархжээ. Тэр дундаа “газрын” хүмүүсийн дохио зангаагаар хүнд ачаа өргөн тээвэрлэж, анхаарал алдалгүй ажилдаа махрах “тэнгэрийн бүсгүйчүүд” онцгой гайхамшиг санагджээ. Багш болох мөрөөдөл нь кранчинаар солигдож, одоогийн Технологийн сургуулийн суурь Сургалтын төвийн краны машинчийн курс төгссөнөөр “тэнгэрийн зам”-ын үүд түүнд нээгдсэн. Тухайн үед Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн технологичоор ажиллаж байсан Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа гуай түүнийг хамгийн чадварлаг кранчиндаа шавь оруулж дагалдуулсан нь өнөөдөр аваргын болзол хэдэнтээ хангахын эхлэл байлаа. Тэрээр Бунтар багшийгаа бүтэн сар ёстой унага шиг дагасан. Ямартаа л хаана ч байсан хамт явахыг нь харсан хүмүүс ижилхэн том алаг нүдтэй ээж, охин гэж эндүүрэх вэ дээ. Ингэж л С.Наранжаргал насан туршдаа жаргах нэгэн насны мэргэжлээ олсон. Анх удаа багшгүйгээр, краны кабинд ганцаар сууж бие даан ажиллахдаа гар нь чичирч, зүрх нь цээжиндээ багтахгүй мэт цохилж байсан нь амьдралынх нь мартагдашгүй гэгээн дурсамжийн нэг гэнэ. Өндөрт гарахаар толгой эргэж, даралт ихэсдэг байж билээ гэж дурсахдаа одоо  өөрийгөө шоолон инээж сууна. Тэр цагаас хойш 20-иод жил өнгөрчээ. Шавь нартаа хүндлэгдсэн багш байхын гайхам сайхныг мэдэрч, краныхаа кабинд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлөн мөрөөдөхдөө ч анхаарал алдахгүй, аюулгүй ажиллахаа умартахгүй архаг кранч болсон.    

С.Наранжаргалтай эртлэн уулзахад тэрээр шөнийн ээлжээс бууж байв. Арван хоёр цаг “тэнгэрээр аялан” нойргүй ажилласан гэхэд нүд нь очтоод жавхаатай харагдана. Хүдэр нунтаглан баяжуулах тээрмийн засварын ажлыг шөнөжин гүйцэтгэсэн гэнэ. Уул уурхайн үйлдвэрийн үндсэн том тоног төхөөрөмжийн эд ангийг кранаар зөөвөрлөн угсарч тохируулдаг байна. Үйлдвэрийн нүргэлсэн их дуу чимээ, чичиргээн дунд журмын нөхдийнхөө дохио зангааг нүд салгалгүй ажиглан өндрөөс нарийн тохиргоо засвар хийх амаргүй. Гэсэн ч тэр энэ ажилдаа дэндүү гаршиж дасчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн бахархал болсон энэ бүсгүй амьдралынхаа ихэнх он жилийг “тэнгэрт” туулахдаа анч бүргэд мэт гярхай няхуур байж, минут хором бүртэй уралдан баялаг бүтээсэн. Гэлээ гээд нялх хүүхэдтэй айлын эзэгтэй гэртээ өдөржин унтаж амрах нь юу бол...    

         Анх ажилд ороод удаагүй байх үед С.Наранжаргалыг вагоноос ууттай ган бөөрөнцөг кранаар буулгаж байгааг нөхөр нь доороос харчихаад “ханийгаа ер нь ямар ч ажилд оруулчихав даа” гэж нэгэнтээ эргэлзэж зогссон гэдэг. Одоо тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоожээ. Амаржих дөхсөн үедээ ч краныхаа шатаар түүртэлгүй авираад гардаг байсан гэх. Хүмүүсийн дохиог харахаар мэрийн тонгойход хэвлий дэх үр маань шахагдаад огцом хөдөлдөг байж билээ гэж ярихдаа танан цагаан шүднээсээ гэгээ татуулан инээх энэ бүсгүй “Эрдэнэт” үйлдвэрийн үнэт баялаг. “Тэнгэрт” тээгдсэн хүүхдүүд эхнээсээ Японд боловсрол эзэмшсэн ээж аавдаа, эх орондоо хэрэгтэй иргэд болон өсч байна.   

С.Наранжаргал цехийнхээ Үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн ятгачин. Эднийхэн “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын Урлагийн Их наадмын хөгжмийн төрөлд удаа дараа тэргүүлж, Нийслэлд тоглолтоо хийгээд амжсан авьяастнууд. Ирэх аравдугаар сард хамтлаг нь тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй явна.

Тэр маргааш дахиад шөнийн ээлжинд өндөрт заларна. Амсхийх чөлөөгүй ажилласаар өглөөтэй золгоно. Баяжмалын үнэр ханхлуулан гэртээ харина. Бор уулынхаа буянд бондойж байна гэж хүүхдүүддээ ярина...

М.ОДГЭРЭЛ   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.48Зочин   • 10 сарын 13. 9 цаг 41 минут

amjilt

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.