Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Эрдэм оюун төгс, эгэл даруухан инженер

/10-р сарын 9/  -  12 цаг 52 минут

Шавилхан биетэй  инженер бүсгүйн, “суурийг энэ чигт нь тавьж яагаад ч болохгүй, заавал битондох хэрэгтэй” гэх шийдмэг үгс  барилгын талбайд явсан  олон хүний анхаарлыг татав.   “Эрдэнэт”  үйлдвэрийн  Их барилгын хэлтсийн инженер Доржийн Баярмаа  Дулааны цахилгаан станцын  өргөтгөлийн  Турбин  цехийн суурийг хэрхэн хийх талаар   гүйцэтгэгч  компанийн  инженерүүдтэй  мэтгэлцэж буй нь энэ. Төслийн  гүйцэтгэгч Хятадын компанийн болон  “Эрдэнэт”  үйлдвэрийн удирдлагууд  Д.Баярмаа инженерийн тайлбарыг  анхааралтай сонсож, нэмэгдэл  зардал гарах хэдий  ч эрчтэй эргэх аварга турбины суурь найдвартай байх нь чухал  гэдэгт санал нэгдэж асуудлыг түүнийхээр шийдэв.  Томоохон  бүтээн байгуулалтын барилгын талбайн инженерээр  түүнийг  тохоон томилдог нь учиртай.

Үүний өмнө  үйлдвэр ашиглалтад орсноос хойших  хамгийн том  байгууламж болох  Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга мөн л түүний өдөр тутмын хяналтан дор сүндэрлэжээ. Ерөөс тэр хариуцлага хэмээх зүйлийг гүн  ухамсарласан нэгэн.  Барилга байгууламжийн  бат бэх, аюулгүй байдал  нь  цаанадаад   хүний амь нас, эрүүл мэндтэй ч холбоотой. Ийм  ажилд хариуцлагатай байхаас ч аргагүй.  Баярмаа хурдан мориор бол барилгын талбай дээр “өөрийгөө уяна”. Ажилдаа улайраад үдийн цайгаа умартан орой болгочих ч энүүхэнд. Ээлжийн амралтаа ч хагас дутуу эдлээд л өргөтгөлийн барилга руугаа яарна.  Тэр өчүүхэн төдий  алдааг мадгийг ч зөвшөөрдөггүй.  Ямартаа л саяхан станцын өргөтгөлийн барилга дээр   арматурын хөндлөн боолтны алхмыг байх ёстойгоос жаахан хол тавьсныг мань хүн  засуулаад  явсны дараа  “Баярмаа инженер  хараад л мэднэ гэж хэлээд байхад...” гэж  нэгэн ажилчин нөгөөдөө  ундууцсаныг  орчуулагч нь ярьж  байсан.  Түүний хариуцлагатай, нягт нямбай, хичээнгүй  чанар балчир  наснаас нь  төлөвшжээ. Д.Баярмаагийн бага нас Төв аймгийн Алтанбулаг сум, мяралзан урсах хатан Туул голын хөвөөнөө өнгөрчээ. Залуухан аав ээжийн ууган  охин тэрбээр  өвөө эмээгийн хайранд бүүвэйлэгдэн өсчээ.  Тухайн үедээ долдугаар анги төгссөн “өндөр” боловсролтой эмээ нь Баярмааг  сургуульд орохоос нь өмнө үсэг, тоо, цаг  зааж, балчирхан оюунд нь амьдралын ухааныг ч суулгасан аж.

 Эмэг эх  нь  зээ охиноо магтаж, урмаар тэтгэдэг  байсан нь  тэмүүлэлтэй, бас хариуцлагатай нэгэн болгосон аж.  Авхаалжтай, аливаад хүртээмжтэй  болж өссөн тэрбээр   эрдэм номд хичээнгүй суралцсаар  аймгийн аварга тоочин болсон төдийгүй, спортын гимнастикийн тамирчин, цэрэгжлийн “Дөл” тэмцээнд   бүсэд шалгаран оролцож явжээ. Охид сайн чаддаггүй,  хөвгүүдийн гарыг хардаг  шугам зургийн хичээлд ч тэр манлайд нь явдаг байж.  Тэмцээн уралдаанд явахдаа  ч, завсар чөлөөгөөр нь  хичээл номоо бие даан үзсээр.  Дунд сургуулиа онцсайн төгссөн түүнд Политехникийн дээд сургуулийн Хөдөө аж ахуйн барилгын инженерийн ангид шалгалтгүй элсэх эрх олгожээ. Д.Баярмаа энэ мэргэжлийг анхандаа төдийлөн сайн ойлгоогүй ч,  өөрийгөө дайчлан, шамдсаар сургуулиа улаан дипломтой төгсжээ. Түүнийг Улсын барилгын зургийн институтэд хуваарилагдаад очиход  Эрдэнэтийн салбарт яв гэж. Тэр  хотод суух сонирхолтой тул үгүй л гэж. Намар нь түүнийг дуудаж, Экспертизийн хэлтэст ахлах техникчээр ажилд авчээ.  Таван жил техникч хийж,  шалгуулан ордог ажилд түүнийг шууд томилсон нь  хичээнгүй оюутан байсных нь шан  байх. Ц.Шараа багшдаа шавь орж, барилгын  тооцоо  шалгадаг ажилтай болов. Барилгын норм нормативыг ягштал мэдэх  төдийгүй,  нягт нямбай, гавшгай шаламгай  тэр  бусад  хэлтэст ч уригдах болов. Гэвч  тун удалгүй   институт татан буугджээ.  Ц.Шараа багш нь шавийгаа  дагуулан  Архитектур хот байгуулалтын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болгов. Тэнд барилгын цаг уур судлахын зэрэгцээ,  санаачилгаараа барилгын зураг зурна.  Уг хүрээлэнд газар хөдлөлийн одоо мөрдөж буй норм дүрмийг  орчуулах ажил ид өрнөж байж. Тэрбээр оросоос монгол руу хөрвүүлж,  хятадаас монгол руу өвөр монгол хүний орчуулсныг эх  хэлнээ буулгасан байдаг.  Мөн барилгын тооцооны програмууд Монголд дөнгөж нэвтэрч  байх үед  түүн дээр ажиллажээ. 

Энэ бүхэн   Монгол Оросын хамтарсан   “Эрдэнэт”  үйлдвэрт ажиллахад нь  томоохон туршлага  болсон нь дамжиггүй .  Сургууль төгссөнөөсөө хойш ийнхүү гурван жил ажиллаад, нөхрөө даган Эрдэнэтэд иржээ.  “Эрдэнэт” үйлдвэрт барилгын зургийг компьютер дээр  зурах эхлэлийг Д.Баярмаа тавьсан байдаг. Тэрбээр Молор-Эрдэнэ, Эрдэнэт зочид буудал, Төгөл, Цагаан тавилан, Цанын бааз, Говил, Алтай төв, Бумбатын алтны үйлдвэрийн өргөтгөлийн барилга,  Баяжуулах  үйлдвэрийн 1А  тээрэм, 16А бутлуур зэрэг барилга, байгууламжийн   зураг төслийг хийжээ.  2006 онд Орхон аймгийн зураг төслийн байгууллагуудын шилдэг ажилтан болсон аж. 2007 онд  зочид буудлын төрлөөр Монгол улсын шилдэг барилгаар  “Молор-Эрдэнэ” шалгарч, Д.Баярмаа Монгол улсын барилгын шилдэг зохиогч цом хүртсэн юм. Мөн   6000 ажилтнаас шалгаран “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Шилдэг инженер техникийн ажилтан болсноороо тэр бахархдаг. Төр засаг түүний  хөдөлмөр зүтгэлийг үнэлж,  Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаасан.  Тэр  зураг төслийн инженерээр ажиллаж байгаад, дараа нь Баяжуулах үйлдвэрт барилгын инженер болсон. Энэ үедээ крантаа хаа, тоосоо цэвэрлэ гээд л эхэлсэн гэдэг. Барилгын инженерт үйлдвэрийн энэ том барилгын тоос ямар хамаатай юм  гэж хүмүүс гайхаж.  Үндсэн даацын элемент дээр тоос тогтоод, чийгтэй  орчинд  огтлол нь багасаад металлууд ховхордог аж. Энэ хэмжээгээр ачаа хүлээж авах талбай хорогддог гэж ирээд  тооцооны схемээ тэр бодно.

Д.Баярмаа зуугийн талыг насалж буй ч тун хөнгөн шингэн. Түүнийг барилгын талбайд   юман доогуур хотойж гэдийж гарах, авирах,  дээрээс  хөнгөхөн эвтэй  буухыг  харахад зарим нэгэн хорин настнаас ч шаламгай харагдана. Таны энэ шалмаг хөдөлгөөн   спортын гимнастикаар хичээллэсэнтэй холбоотой юу гэхэд, “Тийм шүү. Надад өндрөөс айх, толгой эргэх энэ тэр асуудал үгүй. Уян хатан чанар одоо ч хадгалаастай” гээд инээмсэглэсэн юм. Д.Баярмаа халамжит сайн хань, хүү, охин, бэр, ачтай жаргаж явна. Хань Д.Чимэдцэрэн нь   “Эрдэнэт”  үйлдвэрийн Техникийн хэлтэст тэргүүлэх инженерээр ажилладаг.  Тэр “бурхан багш миний хувь төөргийг сайхан зурсан. Надад насны сайн хань, үр ач, сайхан мэргэжил   заяасан” гэж даруухан хэлсэн. Эрдэм оюун  төгс хүн даруухан  байдгийн үлгэр бол Д.Баярмаа.  Эгэл даруу мөртлөө эгэлгүй энэ эмэгтэй  “Эрдэнэт” үйлдвэрийн бахархал мөн.

                                                                                                                                 Я.ЭНХТУЯА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.216Зочин   • 10 сарын 13. 23 цаг 12 минут

IH BIEIIN ZASVAR GE

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.