Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

"Дэлхийн ур чадвар" тэмцээний оролцогчдод төрийн далбаа гардууллаа

/10-р сарын 5/  -  14 цаг 19 минут

"Дэлхийн ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод 2017 оны 10 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд болно. Монгол улсын баг тамирчдад Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Тус арга хэмжээнд Дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдод Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа уламжлал болсон хүндэтгэлийн арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлсэн үгэндээ мэргэжилтэй ажилчдын чадвар чансааг нь сорьдог тэмцээн бол Дэлхийн ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнд бид залуучуудаа оролцуулдаг болсноор мэргэжилтэй ажилтнуудаа аль түвшинд явж байгаа вэ гэдгийг мэдэх. Мөн тэдэнтэй харилцан туршлага судлах, мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг өндөрт өргөх, мэргэжилтэй боловсон хүчний ач холбогдлыг хүүхэд залуучуудад ойлгуулах зэрэг олон ач холбогдолтой эерэг хандлагуудыг бий болгоод байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын сургуулийг зорих хүүхдүүдийн тоо эрс өсч байгаа нь энэ тэмцээн болон багш нарын маань хүч нэмэр билээ. Абу Даби хотноо болох дэлхийн ур чадвар тэмцээнд улсаа төлөөлөн зургаан хүүхэд маань явахаар өнөөдөр төрийн далбаагаа гардан авч байна. Та бүхэндээ амжилт хүсээд Монгол орныхоо нэрийг өндөрт дуурсгаарай, өөрсдөдөө олон шинэ боломжуудыг нээгээрэй, энэ мэргэжлийг эзэмшиж байгаа залуучууддаа мэргэжлээрээ бахархах хэмжээний олон амжилтыг гаргаад ирээрэй гэж хүсэн ерөөе гэсэн юм.

Тэмцээндээ амжилттай оролцон, эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээн Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын багийн ахлагч, ХНХЯ-ны МБСХ-ийн дарга А.Халиунаад ХНХЯ болон ХХҮЕГ-ын удирдлагууд Монгол төрийн алтан соёмбот далбаа, оролцогчдод улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан шилдэг мэргэжилтэй ажилтан болохыг ерөөн багаж, хэрэгслийн цуглуулга, эксперт багш нарт олон улсын сертификатыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
44 дэх удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч зэрэг зургаан мэргэжлээр оролцоно. Гурван үе шаттайгаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулсан тэмцээнээс зургаан оролцогч үндэсний аварга болж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа юм. Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл", Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс технологи политехник коллежийн дэмжигч байгууллагаар ажилладаг.

Бразил Улсын Сан Пауло хотноо 2015 онд болсон “Дэлхийн ур чадвар”-ын 43 дэх удаагийн тэмцээнд манай улс есөн мэргэжлээр анх удаа оролцож, Монгол Улс багийн дүнгээр 60 орноос 42-р байр эзэлж байсан бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болох тэмцээнээс Монгол улс 2015 оны амжилтаа ахиулах зорилттойгоор бэлтгэлээ хангаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.