Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Элгэмсүү сэтгэл

/10-р сарын 4/  -  16 цаг 46 минут

Эргэлдэн  нүргэлэх   аварга тээрэм, бутлуурууд бүгд   цахилгаанаар л  ажиллана  шүү дээ хэмээн   мэргэжлээрээ  аархах   энэ эрхэм бол  “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн ахлах цахилгаанчин Магвандоржийн Алтантулга. Жолооч   аавын техникт сонирхолтой  хүү   ангийнхаа  хүүхдүүдийн шугам зургийг зурдаг,  онц сурлагатан  байв.  1980 онд Архангайн төвийн  10 жилийн нэгдүгээр сургуулийг  алтан медальтай төгсч, Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд шалгалтгүй элсэн М.Алтантулга насны мэргэжлээ сонгожээ. Залуухан  цахилгааны инженер 1986 онд   Геологи уул уурхайн яамны томилолтоор “Эрдэнэт”-д  ирсэн.  Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” болсон Баяжуулах фабрикийн Төв корпуст  цахилгааны засварчнаар орсон нь эдүгээгийн  олон жилийн  хөдөлмөрөө зориулж буй их ажлынх нь гараа байлаа.  Тэр жарын талаас илүү жил энэ  үйлдвэрийн төв цэгийн цахилгааны албанд зүтгэхдээ бэрхшээл саад юу эсийг үзэхэв.  “Эрдэнэт”  цахилгаанаа Оросоос авдаг байж.   Зах зээлийн нийгмийн эхэн үед  “тог”  байн байн тасарч,  бүх тоног төхөөрөмж унтарч сандаргана.  М.Алтантулга болон түүний нөхөд   үүр, шөнө, өглөө үдшийн алинд цуцалгүй  ажиллах.  Цахилгаан тасрангуут   тээрмийн материал асгарч, насосны хөдөлгүүр живчихнэ.   Өвдөг хүрсэн  усан дотор  зогсон,  түүнийг   солих, янзлах  амар байгаагүй. Орон сууцны айлууд  зуух тавьж галлах үед  “Эрдэнэт”  үйлдвэр  нэг тээрмээ зогсоож,   цахилгаан залгуулах үе ч байж.  Ийм хүнд үед ч тэр галын шугаманд  явсан нэгэн.

Түүнийг тун санаачилгатай, бас ажилд шуурхай,   найдвартай  хүн гэж хэсгийн дарга нь магтсан.  “Эрдэнэт” үйлдвэр Төвийн бүсийн эрчим хүчний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэдэг.  Үйлдвэрийн зардалд жин дардаг  эрчим хүч, ус, технологийн уурыг зөв зохистой ашиглах, гар ажиллагааг механикжуулахад тэрбээр сэтгэлээ чилээж явдаг. Энэ чиглэлээр  хоёр тэрбум орчим төгрөгийн эдийн засгийн үр ашигтай 20 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тээрмийн хөдөлгүүрийг цэвэрлэх,  халалтаас хамгаалах техникийн шинэчлэлийн  төсөл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч зуны улиралд  тээрмийн хөдөлгүүр хэт халалтаас болж , сул зогсохгүй болжээ. Энэ  нь хүдэр боловсруулах төлөвлөгөө  биелэхэд жинтэй хувь нэмэр болсныг удирдлагууд нь онцолж байна. Тэрбээр  гуч гаруй жил ажиллахдаа  техникийн олон шинэчлэлд гар бие оролцсоны  дотор “Эрдэнэт” үйлдвэрийн  түүхэн  бүтээн байгуулалт болох  Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд  хамт олноо түүчээлэн, хичээнгүйлэн хөдөлмөрлөжээ. “Эрдэнэт”  үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг  зургаан  сая тонноор нэмэгдүүлэн, жилд 32 сая тонн хүчин чадалтай болгон өргөтгөсний  нээлтийн үеэр Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, тээрэм асаахад  өөрөөрөө болон, хамт олноороо бахархан омогшиж  самсаа шархируулж явснаа тэр нуугаагүй.  Орчин үеийн дэвшилтэт техник технологийг суурилуулах, нутагшуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд энэ үеэр төр засаг  “Алтан гадас” одон хүртээсэн мөчийг тэр хэзээ ч мартахгүй гэсэн юм.  

Тэр тун хүртээмжтэй хүн. Үндсэн ажлынхаа зэрэгцээ  Технологийн сургуулийн оюутнуудад   хичээл заана.  Залуудаа хөл бөмбөг, явган аяллын тамирчин явсны хэргийг гаргаж,  залуусаа тэмцээн уралдаанд  дасгалжуулна, тэднийгээ дэмжинэ. Мөн хэсгийнхээ Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн даргаар ажиллаж, ажиллагчдынхаа эрх ашгийг хамгаалахад идэвхийлэн оролцоно. Түүний дургүй зан шударга бус байдал, долигонуур араншин. Залууст  шударга бай, хичээнгүй хөдөлмөрлө, өдөр бүр шинэ зүйлд суралц, тэгж гэмээнэ хүн  хөгждөг юм гэж захих. Өөрөө ч үүнийг л амьдралдаа мөрдөж ирсэн.

Хүмүүний орчлонгийн зовлон  түүнийг тойрсонгүй.  Насан багадаа  үерхэж, хайрлалцан    гал голомтоо бадраан  алаг үрсээ өсгөлцсөн амьдралынх нь хань бурхны оронд одоод удаагүй. Гэргий  нь хайлган сэтгэлтэй, цагаан нөмрөгтөн явсныг дурсахдаа аньсага нь чийгтэж харагдсан.  Эднийх гурван сайхан хүүтэй айл.   Том хүү А.Ганзориг нь аавынхаа мэргэжлийг эзэмшиж, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн даргаар ажиллаж байна. Дунд хүү А.Гансүх нь Худалдаа хөгжлийн банкны ахлах эдийн засагч, бага хүү А.Ганболд нь  МУИС-ийн Мэдээллийн технологийн ангийг төгссөн. Хөвгүүдээ эрдэм боловсролтой, төлөв даруу  хүн болгон өсгөхдөө тэр  өөрөөрөө үлгэрлэсэн. М.Алтантулга тун ч хөнгөн шингэн нэгэн. Зүгээр сууж огт чаддаггүй зантай. Гэрийн ажил, байрны засвар,  машины эвдрэл гэмтлээ ч хүн царайчлахгүй, өөрөө дөнгөчихнө.

Эх орны  дуудлагад  эр цэрэг бэлэн байдгийн адил, “Эрдэнэт” үйлдвэр дуудахад  хэзээд бэлэн байх “бэлтгэл хурандаа” бол М.Алтантулга. Тэр удахгүй гавьяаны амралтдаа гарах ч, мөнхөд “Эрдэнэт” үйлдвэрээрээ бахархан, бүхнээ зориулах далай сэтгэлтэй эрхэм.

Ийм л оюунлаг, дадлага туршлагатай, ажилдаа  элгэмсүү  сэтгэлээр   ханддаг хүмүүсийн нуруун дээр “Эрдэнэт”  үйлдвэр хөгжин  дэвжиж байна.

                                                                                                                             Я.ЭНХТУЯА                                                                    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.