Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Н.Номтойбаяр: Харамсалтай ослын талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацагдаж байна

/10-р сарын 4/  -  15 цаг 29 минут

Олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд авто осол гаргасан хэмээн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт яамны тамгын газрын харьяа жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байсан. Өдрийн 15. цагийн алдад Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтолцсон шороон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан.

Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайжирсан ч гэсэн тухайн эмнэлэгт компьютер оношилгоо, томографик байгаагүй учраас эмч нарийн зөвлөл хуралдаж өвчтөнг хамгийн ойр байрлах тоног төхөөрөмжтэй эмнэлэгт хүргэх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Эрдэнэт хотод байрлах Япон, Монголын хамтарсан эмнэлэгт хүргэж шинжилгээ өгөөд дараа нь Эрдэнэтийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэхээр ор захиалсан байж. Ингээд эмч нарийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу тухайн өвчтөнийг Эрдэнэт рүү тээвэрлэлт хийх явцад нөгөө өвчтөн маань ухаан алдсан тул буцааж эмнэлэгтээ оруулсан. Үүнийг холбогдох эмч нараас нь асууж тодруулахад ясных нь бэртэл Эрдэнэт рүү тээвэрлэх хөдөлгөөний явцад гол артерийн судсыг хагалж, цус алдсаны улмаас зүрх нь зогсож тэр шөнөдөө  өвчтөн нас барсан.

Яагаад энэ мэдээллийг би хийх болсон гэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар намайг шөнө орой согтуугаар машин барьж яваад осол гаргасан гэх гүтгэлэг мэдээллийг өгөхөөр бэлтгэгдээд байгааг олж мэдсэн тул өнөөдөр энэ мэдээллийг өөрийн биеэр хийж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар бидэнд талийгаач Ч нь эхнэр хүүхэдгүй, 1971 оных. Мөн тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, жолооний үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэсэн мэдээллүүд байна. Энэ талаар би хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудснаа “Ноцтой осол гарлаа. 2018 оны төсөвт засмал зам дагуух сум, аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмжүүд олгох төсөв хөрөнгийн асуудлыг суулгах ёстой юм байна” гэж бичиж байсан. Нуугаад байсан юм байхгүй. Би тухайн үед өөрөө цагдаад дуудлага өгч ослын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн.

Дашрамд хэлэхэд Булган аймгийн эмнэлэг, эмч нарын чадамжийн буруугаас биш гагцхүү шаардлагатай тоног төхөөрөмж нь тус  эмнэлэгт байхгүй учраас талийгаач харамсалтайгаар нас барлаа.

Хэрэг явдалтай холбоотой гагцхүү үнэн зөв мэдээллийг хууль хяналтын байгууллага, эмнэлэг болон надаас тодруулаарай гэж сэтгүүлчдээсээ хүсье” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.95Зочин   • 10 сарын 9. 18 цаг 48 минут

YU TARINA.TUUNIIGEE XURAANA GEJ UILS CHIN XARLACHIXJEE.XELSEN UGEND CHIN XUMUUS BUR ITGEXEE BOLICHIXOJ...YAMAAR CH YM BE DEE? DUU MINI!

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.