Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүхэд эв нэгдлийг яаж хангаж ажиллах юм гэдэгт хариулт алга

/10-р сарын 4/  -  15 цаг 19 минут

УИХ-ын зарим гишүүд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газрыг огцруулах гарын үсэг зураагүй гишүүд мэдээлэлд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан. Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас  айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд  хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн. Одоо МАН-ын зангидаж явах асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй. Ойлголцох байх гэж бодож байна"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "МУ-ын 30 дахь Ерөнхий сайдыг томилох үеэр нэг зүйл маш тодорхой боллоо. Энэ парламентад сөрөг хүчин цөөнх гэж байхгүй юм байна. Өнөөдөр чуулганд АН-ын 8 гишүүн нийлж Ерөнхий сайдыг томиллоо. Албан ёсны сөрөг хүчингүй болж. Уг нь парламентийн засаглалтай оронд сөрөг хүчин заавал байх ёстой. Тэгэж байж олонх болсон хүмүүсийн шийдвэрт хяналт тавьж, зөв шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл сөрөг хүчин алга байна"

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАН хоёр хуваагдчихлаа гэж харж байна?

-Ер нь бол талцал байна. Түүнийг нуугаад яахав. Үүнийг л МУ-ын Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангаж ажиллах ёстой.

-Та бүхний зүгээс Засгийн газарт сайд нараа оруулах гээд тохиролцож чадахгүй байна гээд байгаа?

-Тийм зүйл байхгүй. Зүгээр л ямар зарчмаар ажиллах юм. Яаж эв нэгдлийг хангах юм гэдэг асуудлыг л тавьж байгаа. 31 гишүүн өөр газар хуралдаад л, 32 тусдаа хуралдаад  байгааг нэгтгэж, 65-уулаа хуралддаг баймаар байна. Бид бол ойлголцоё л гээд байгаа.

-Хоёр хуваагдсан МАН-аас алийг нь эх орны язгуур эрх ашиг хамгаална гэж харах юм бэ?

-Яг энэ асуудлыг л бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавиад байна.

-Амь настай холбоотой асуудлыг ярилаа. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Анх удаа л чуулганы хуралдаанд амь настай холбоотой асуудал сонсож байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Ерөнхий сайдын амь насанд халдах тохиолдол огт гарч байгаагүй. Одоогийн байдлаар 65 гишүүн маань нэг нэгнийхээ амь насанд хүрчих хэмжээнд талцаж муудалцаагүй. Ямар учраас ийм зүйл ярьсныг Ерөнхий сайдаас өөрөөс нь асуух хэрэгтэй.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.214зочин   • 10 сарын 8. 20 цаг 49 минут

Хүрэлсүх эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох гэж зүтгэх, гэтэл Энхболд, Энхтүвшин нар фракцаа салгаж Хүрэлсүхийг эсэргүүцээд хурал хаяж явж эв нэгдлээ бутраадаг нь ард түмэнд харагдаад байна. МАН-ыг Н.Энхбаяр, М.Энхболд, Энхтүвшин нар эрх мэдлийн төлөө 3 хувааж "бутаргаж" АН-ыг баярлуулах цаг дөхөж дээ.

103.206.195.163uglee oboo   • 10 сарын 9. 18 цаг 37 минут

ooriig ni said bolgobol eb negdeltei bolloo gene dee

202.179.24.159СҮСЭГТЭН ОЛОН   • 10 сарын 6. 10 цаг 48 минут

ЭНЭ НАМЫН ШОРОО ПУР ХИЙХ ЦАГ ИРЖЭЭ.АРД ТҮМЭН ХӨЛД НЬ БАГА ЧИРЭГДЭЭСЭЭ МААНИ БАД МИ ХУМ

202.179.24.159эрка   • 10 сарын 6. 10 цаг 44 минут

Та нар ер нь сайд болох гэж их хуралд гарч ирсэн юм уу. Үндсэн ажилаа хийж чадахгүй байж давхар ажил хийх гэж ингэж улайрах ямар хэрэгтэй юм бэ? Сайд гэдэг ажил бол хэсэг хүмүүсийн баяжих боломж юм шиг байна.Үнэндээ эх орондоо сайхан зүйл хийх сэтгэлтэй нэг ч хүн алга ийм их хурал байх ч шаардлага алга

66.181.180.158Zochin   • 10 сарын 4. 18 цаг 01 минут

2-tuulai huusun hun hooson hotsordog shuudee Enhtuvshin mini.buurunhii ***** shudaraga bai uls oron hetsuu baina huValznuudiig bugdii ni barij hori

103.9.90.53Зочин   • 10 сарын 4. 17 цаг 25 минут

Ө.Энхтүвшин гишүүний зөв. Бүлэг доторх эв нэгдлээ хангаж чадахгүй бол ажлаа яаж урагшлуулах вэ.

27.123.214.89Ankhaa   • 10 сарын 4. 17 цаг 14 минут

Hurlsuh gdg hun momgol ulsiim erunhii said bolohoos ta nariin halaasnii said bish . Tiim l yum bol huraldaa suuhaad naad asuultaa asuuh n yasiin. Araar hutga shaasan novshnuud. Tegeed ch tanai namd ev negliig chine hagah darga geed zuulun manuuhai baidag bizde.

27.123.214.89Ankhaa   • 10 сарын 4. 17 цаг 09 минут

Ta nariin evii oloh hereg uu. Erheldeg gazar aa ochij eliir.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.