Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад цагдаад хандлаа гэж уурласан

/10-р сарын 4/  -  11 цаг 25 минут

Энэ хоёр хөгшинийг Ж.Бадамсүрэн, Д.Аюуш гэдэг.  Тэд таван хүүхэдтэй бөгөөд хоёр дахь хүү  А.Ганзориг нь сураггүй алга болоод хоёр жил өнгөрч байгаа ч хууль хяналтынхан уг хэрэгт хөнгөн хуумгай хандаж, хүүхдийнх нь сургийг одоо хүртэл гаргаагүй учир арга буюу хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ юм.  Түүгээр ч үл барам сураггүй алга болсон хүүхэд нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад хуулийн байгууллагаас уг хэргийг хэрэгсэхгүй болгосонд ихэд гомдож яваа аж.

Ингээд болсон явдлын талаар тэдэнтэй цөөм хором ярилцлаа.

-Хүү нь сураггүй болоод хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

 -Бидний хүү А.Ганзориг 2015 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Эхнэрийнх нь хэлж байгаагаар адуундаа явна гэж гараад сураггүй болсон гэдэг. Эхнэрээс нь өөр харсан үзсэн хүн байдаггүй. Уг нь Хэнтийн аймгийн Биндэр суманд эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байсан юм. Гэтэл сураггүй алга болсоныг нь эхнэр нь бидэнд хэлээгүй. Бид эхнэрээс нь биш том хүүгийнхээ эхнэрээс л сонссон. Тэгээд л яаран сандран гэрт нь очиход сураггүй алга болоод долоо хонож байна гэх харамсалтай мэдээг бидэнд дуулгасан.

Бид ч хамаатан саднаараа нийлэн тэр хавиар хүүгээ олон хоног эрж хайсан ч олдоогүй.

-Цагдаагийн байгууллагад хандаагүй юм уу?

-Харин алга болоод долоо хонож байхад эхнэр нь цагдаад бүртгүүлээгүй байсан. Арга ядаад бид зургийг нь телевизүүдэд өгч, орон даяар зарлуулж, эрэн сурвалжлуулъя, цагдаад өргөдөл өгье гэхэд эхнэр хүүхдүүд нь дургүйцээд байсан. Гайхаад асуутал аавын нэр хүндэд муугаар нөлөөлнө гээд халгаагүй. Ингээд бид Биндэрт 3-4 хоноод хот руу буцсан. Эхнэр хүүхэд нь учиргүй санаа зовохгүй байхаар нь хаа нэгтээ амьд яваа болов уу гэж горьдож суудаг байлаа. Сураг нь огт гарахгүй байхаар нь бид өөрсдөө цагдаагийн байгууллагад хандсан.

-Эхнэр хүүхдүүд нь биш та бүхэн цагдаагийн байгууллагад хандсан юм уу?

-Тийм. Эхнэрийг нь цагдаад хандах байх гэж горьдсон ч бүртгүүлээгүй. Тиймээс бид өөрсдөө цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл хүүхдүүд нь бидэн рүү утасдаж та нарыг хэн гомдол санал тавьж цагдаад ханд гэсэн юм гэж уурлаж байсан. Ингээд бид тэрнээс хойш бэртэйгээ болон гурван хүүхэдтэй нь харьцахаа ч больсон. Очихоо ч больсон. Одоо хүртэл холбоогүй.

-Тэгээд цагдаагийн байгууллагаас хэрхэн яаж шийдвэрлэсэн юм бэ. Сургийг нь олж гаргаагүй юм уу?

-Хэнтий аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Төгсбаяр  мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Гэвч  Хэнтий аймгийн Биндэр сумын цагдаагийн тасгийн дарга хошууч н.Хатанбаатар болон мөрдөгч Б.Төгсбаяр нар энэ хэргийг шалгахдаа хурдан шуурхай ажиллагаа явуулаагүй. ямар шалтгаанаар хүү маань гэрээсээ яваад эргэж ирээгүй, Одоо амьд үхсэн нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон учир шалтгааныг тогтоогоогүй байж хэргийг хаасан. Энэ талаар Хэнтий аймгийн Цагдаагийн газарт, Хэнтий аймгийн прокурорын газарт, Цагдаагийн ерөнхий газарт хандаж өргөдөл гомдол гаргаж байсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэнд бид гомдолтой байна. Бид хүүгээ алга болсон хэрэгт эхнэр, хүүхдүүдийг нь холбоотой гэж сэжиглэдэг. Тиймээс тэднийг хэрэгт холбогдуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөхийг хүсч байгаа.

Сураггүй алга болсон А.Ганзориг

-Ямар учраас эхнэр хүүхдийг нь сэжиглэж байгаа вэ?

-Сураггүй алга болохынх нь өмнө бэр маань манай хүүг адуу мал, эд хөрөнгөө хүүхдүүддээ хувааж өг, шилжүүл гэж шаардаж байсан. Энэ тухай миний хүү надад эхнэр эд хөрөнгөө хүүхдүүддээ шилжүүл, хуваа гэж дарамтлаад байх юм гэж ярьж байсан. Тэгээд хүү маань 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор өөрийн хүүхдүүдийн нэр дээр бүх малаа хувааж бүртгүүлсэн байсан. Гэтэл хөрөнгөө шилжүүлснийхээ дараа удалгүй хүү маань учир битүүлэг алга болж, өнөөдрийг хүртэл сураггүй байна. Гэтэл эхнэр хүүхдүүд нь санаа зовохгүй. Мөн цагдаад бүртгүүллээ гэж уурлаж байсан нь их л сэжигтэй санагдаад байгаа юм. Тиймээс бусдын гарт амь насаа алдсан эсвэл гэр бүлийн хүний зүгээс амиа хорлох байдалд хүргэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Хэрэв амьд байсан бол эхнэр хүүхдүүдтэйгээ холбогддоггүй юм гэхэд эцэг эх бид хоёр дээр ирэх ёстой.

-Эхнэр хүүхдийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм болов уу?

-Шалгасан л гэдэг. Гэвч Оюунтуяаг энэ хэрэгт холбоотой гэх нотлох баримт байхгүй гээд л орхидог. Бэр маань цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би хадам ээжийгээ гуравхан удаа харсан. Сайн таних ч үгүй” гэж мэдүүлсэн байсныг хавтаст хэргээс харсан. Арай ч дээ. Яаж ингэж хэлж чадаж байна аа.  Эхнэр нь байж эр нөхөр нь алга болчихоод долоо хонож байхад яагаад төрсөн эхэд нь хэлдэггүй юм бэ. Маш их гомдолтой байгаа.

-Ер нь хүү чинь эхнэртэйгээ ямар харьцаатай байсан бэ. Тэр талаар мэдээлэлтэй байсан уу?

-Таарамж муутай байгаа гэж хүү маань хэлж л байсан. Гэр бүлийн дотоод асуудал учраас бид энэ бүхэнд нь оролцдоггүй байсан. Ер нь биднийг очиход бэр маань хүүд маань  олигтой хоол унд хийж өгч байгаа нь харагддаггүй байсан. Гайхдаг л байлаа. Одоо бодоход эхнэртээ дээрэлхүүлж амьдардаг байсан юм билээ. Бас манай хадмууд жаахан тиймхэн хүмүүс байдаг гэж ярьж байсан удаатай. Тэгээд хүү минь ээж аав хоёр дээрээ хүрээд ир гэхээр “Адуу малаа орхиод явахаар болохгүй юм. Мал ч яахав гэхэд гурван хүүхэддээ хоргодоод хаашаа ч холдож чадахгүй юм даа” гэж ярьж байсан юм. Хавчилганд л байсан юм шиг байгаа юм миний хүү.

-Хадмууд нь ямар хүмүүс байсан бэ?

-Бэрийн маань аав "Анчин" Лувсан гээд нутагтаа их зартай хүн байсан. Өмнө нь том охиныхоо нөхрийг /хүргэнээ/ буудаж алсаныг нутгийнхан нь тэр аяараа мэддэг. Одоо талийгаач болсон хүн л дээ. Хүүхдүүд нь бас аавыгаа дуурайгаад ан гөрөө хийдэг л хүмүүс байдаг юм.

-Хүү тань ер нь ямархуу ааш араншинтай хүн байсан бэ. Архи дарс уудаг байсан уу?

-Хүү маань архи дарс уудаггүй. Тамхи л татдаг, даруу төлөв, дуу цөөтэй тийм л хүүхэд  байсан. Алга болохдоо 45 настай байсан. Үхсэн амьдыг нь мэдчих юмсан. Үнэхээр их шаналж байна даа. Хөгшин бид хоёр тэтгэврээ буухаар нь энд тэндэхийн зурхайч лам дээр очдог юм. Амьхандаа л хүүгийнхээ сургийг гаргах гэж тэр шүү дээ. Одоо Зөн билгийн тулаанаар гарч байгаа хэдэн хүмүүс дээр очих бодолтой байна. Хүүгийнхээ сургийг гаргах чин их хүсэл эрмэлзэл байна даа.

-Эхнэртэйгээ хэдэн жил ханилсан юм бэ?

- Миний хүү бэр Оюунтуяа нар гэр бүл болоод 23 жилийн амьдралыг туулсан. Гэтэл ханийхаа алга болсонд хамгийн түрүүнд санаа тавьж байх естой хүн нь ямар зорилготой эрэн сурвалжлуулах гомдол гаргахгүй, нуун дарагдуулж бидний гомдлыг дэмжихгүй байсан нь эргэлзэхэд хүргэж байгаа. Бид А.Ганзоригийн нэр төрийг бодож байна гэж хэлсэн Оюунтуяа хүүг маань үхсэн амьд эсэх талаар сайн мэдэж байгаа хэрнээ түүнийг  нууж байгаад сэтгэл эмзэглэж байна.

-Хүүгээ амиа алдсан байж болох ямар нэг баримт сэжиг та хоёрт бий юу?

-Онон голын таван салаа гэдэг гармын эрэг хавьцаа маш их цус асгарсан, мөсөн дээр халтирсан морины мөр харсан талаар нутгийн хүн Пүрэв-Очирт хэлж, Пүрэв-Очир өөрийн төрсөн охиндоо хэлсэн байсан.  Мөн Пүрэв-Очир нь хүн алга болсонтой холбоотойгоор сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар хэлж, очиж шалгахгүй яасан юм бэ гэж хэлж байсан байгаа юм. Гэтэл энэ мэдээллийг авсан хэсгийн төлөөлөгч газар дээр нь очиж, цуснаас дээж авч, шинжилгээнд явуулж, хүн малын алиных нь цус болохыг тогтоогоогүй. Хэдэн гэрч асуусан төдийгөөр хүний амь настай холбоотой асуудлыг шалгасан болж, хэргийг хаасанд гомдолтой байна. Бид хүүгээ сураггүй алга болсон гэж үзэхгүй байна. Харин бусдын гарт амь нас нь хохирсон, амь насыг нь хохироосон хүмүүс цогцосыг нь хүн олохгүй газар нууснаас одоо болтол олдохгүй байгаа гэж үзэж байна. Тэгээгүй юм бол өдий хоёр жил болоход ямар нэг сураг ажиг дуулдаж, нас барсан бол цогцос нь олдох байсан.

-Та бүхэн холбогдох албан тушаалтнуудад гомдол санал хүргүүлсэн үү?

-Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч прокурор Б.Амгаланбаатартай уулзах гэж оочир бичүүлсэн. Аравдугаар сарын гурав дахь долоо хоногт уулзуулна. Танд утсаар хэлнэ гэсэн.  Хэнтий аймгийн Цагдаагийн газарт бидний өгсөн гомдлын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэхгүй, зар тавьсан төдийгөөр ажиллагааг хязгаарлаж, цагдаа прокурор нь хэрэг үүсгэн шалгасан болж, биднийг хуурч байгаа нь харамсалтай байна. Мөн манай гэр бүлийнхэн Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн. Бид хүүгээ бусдын гарт амиа алдсан гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулга та өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ асуудалд анхаарал тавьж, холбогдох хууль хяналтын байгууллагыг дахин шалгах талаар үүрэг даалгавар өгч энгийн ард биднийхээ энэ гашуудсан сэтгэл эмзэглэлийг хамт хуваалцаж, үнэн зөвийг тогтооход өөрийн зүгээс туслана гэж итгэж найдаж байна.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.