Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

Зөвөөс бүтсэн энгийн бөгөөд их хүмүүн

/10-р сарын 3/  -  12 цаг 20 минут

-Түүний амьдралын замыг нийтгэн дүгнээд харахад зөв үйл, зөв хүн л харагддаг-

Эвийн цавуу гэж нэг үг байдаг даа. Алив ажил хэрэг, юмны учир шалтгааныг нарийвчлан олж, учирч болох элдэв түвгийг товчлон, сайн үр дүнд хүргэж чаддаг авьяастаныг, донж хужрыг тааруулагчийг ингэж хэлж заншсан, хэвшсэн гэж ойлгогддог. Үйл хэрэг, манлайллаараа үргэлж хошуучилж, бусдыг даган дуурайлгаж, үлгэрлэн хөдөлмөрлөж чаддаг ийм хүмүүсийг монголчууд ийм нэршилд хамааруулан ойлгодог.

НАА-н Үйлчилгээ хэмээх хүндхэн ачаатай хөсөг тэрэгний арал дунд 50-иад жил зүтгэж яваа Насанжаргалын Авирмэд гуай бол Жаргалант Алтайд төрж, ажилч хичээнгүй аавын буяныг залгамжилж, хүний сайн хэв шинжийг өөртөө наан төлөвшсөн нэгэн. Тэрбээр, зөөлөн дулаан үг яриатай, удирдан залах чигч авьяастай, бусдад үргэлж сайн үлгэрийг  үзүүлж, энэ хэрээр онцгой гэгээн амьдарсан сэхээтэн.

БНМАУ-ын засгийн газар 1931 оны 1 дүгээр сарын 9-нд ‘’ Улаанбаатар хотын дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулах явдалд хэрэглэх аргуудын тухай’’гэсэн нэгдүгээр тогтоол гаргаж, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон сууцны фондыг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах,боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлсэн нь нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэн байгуулагдах үндэс суурь болсон юм.

 Мянга есөн зуун жаран зургаан онд Эдийн засгийн дээд  сургуулийг дүүргэн, унаган нутаг Ховд аймгийн Гүйцэтгэх захиргааны Төлөвлөгөөний комисд үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн үйлчилгээ хариуцсан  мэргэжилтнээр анх ажлын гараагаа эхэлсэн, Ахуйн Үйлчилгээний  Авираа хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм  Аймгийн  Нийтийн Ахуй Үйлчилгээний удирдах газрын даргаар 10 жил, Улаанбаатар хотод  НААҮЯамны тасгийн дарга,  Хувцас захиалга засварын үйлдвэрийн дарга, Дүүргийн Ахуйн үйлчилгээний комбинатын даргаар 15 жил, Засгийн Газрын III байрны захиргааны зохион байгуулагч, Сууц Өмчлөгчдийн Холбооны захирал гээд ухамсарт амьдралаа Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний Системийн байгуулагуудад хоёргүй сэтгэлээр ажиллаж, энэ салбартаа тавь гаруй жил зүтгэж  явна.

НААҮ-нийхэн бол Монголын ард түмний тохилог амьдралыг Сүү шиг цагаан хөдөлмөрөөрөө тэжээж, Ахуйн соёл хэмээх аагтай цайгаар ундаалагчид юм хэмээн ярих дуртай  тэр Ард түмний аятай таатай, зөв амьдрахуйг насаараа бүтээлцсэн хамт олонтойгоо байнгын холбоотой байж, тэднийхээ ажил амьдралын түүхийг шингээсэн ‘’  Ховд аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээнийхэн’’, ‘’Урт цагааныхан’’ хэмээх номоо гарган, Олны төлөө явсан аижл амьдралын он жилүүд, хамт олон, хөдөлмөрийн сайчуудаа номын цагаан хуудаснаа мөнхөлжээ.

Эх орны нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний ажил соёл, дэг журам, бүтээлч дэг ёс, өнөөдрийн дэвшилтэт аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчдийн дэвшил бол хэрэг дээрээ олон олон Авирмэдчүүдийн хөдөлмөр зүтгэлээр өрөгдсөн нь эргэлзээгүй юм.

1996 онд ‘’Орон сууц хувьчлах тухай хууль’’ батлагдан гарч, иргэд орон сууцаа хувьчилж авсанаар, сууц байрны дундын өмчлөлийн болон нийтийн эзэмшлийн зарим эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг Сууц өмчлөгчдийн холбоод хариуцах болсон үеэс уг холбоог үүсгэн байгуулалцаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ажил амьдралын туршлагаасаа харамгүй хуваалцан явсан энэ эрхэм  Уурын халаалт дулаан нь  пүнхийсэн, ус  цахилгаан нь саадгүй, сэхээвч сүүдрэвч нь тохьтой, орц онгил нь цэвэрхэн, харуул жижүүр нь байрандаа үүргээ гүйцэтгэж, амгалан тавтай орших нөхцлийг бүрдүүлэгч болсон СӨХ-ийн захирал, СӨХ-ийн холбоодын салбар зөвлөлийн даргаар ажиллаж байна.

НААҮ-ний системийн байгуулагуудад он удаан жил, тасралтгүй үр бүтээлтэй ажилласнаа  төр засгаас Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор үнэлүүлсэн, энэ салбарт залуу наснаасаа зүтгэн яваа шилдэг ахмадуудын төлөөлөл юмаа. 

Юмханаар юм хийдэг,  үргэлж шинийг эрэлхийлэн байдаг тэрээр Монгол гэрийн тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулсан нэгэн шинэ бүтээгдхүүнийг санаачлан хийсэн нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны тушаалаар Монгол Улсын шинэ бүтээлийн  №4352 тоот патентын гэрчилгээ авсан ‘’Саруулхан Өрх’’ бүтээгдхүүн юм.

Уламжлалт Монгол гэрийн тооноор хур тунадас, салхи шороо, ялаа шумуул орохгүй байх, халуун хүйтнээ тохируулах, агаар солилцоог сайжруулах, өдөр шөнөгүй гэрэлтэй байх өрх тэгшлэхгүй байх зайлшгүй хэрэгцээг хангасан уг бүтээгдхүүн нь олны таашаалд хүрч ахуй амьдралд хэрэглэгдэж эхлээд байна.

 Тэрбээр өөрийн хувийн амьдралаа ч онцгой сайхан авч явж ирсэн хүн. Гэргий Очирын Ижиймаатайгаа хагас зуун жил илүүтэй амьдрахдаа арваад сайхан хүүхэд , ач зээгээрээ хайрлуулан хүрээлүүлж, төгс сайнаар хүмүүжүүлж, өнөөдөр тэд нь манай үндэсний шилдэг баялаг бүтээгч, тэргүүлэгч сэхээтнүүд болон улсаа өргөж явна.

Сайн удирдагч сайн аав биш байх нь бий. Харин Н.Авирмэд гуай бол энэ хоёрыг өв тэнцүү чигчлэн бэхжүүлж ирсэн ачтаан. Мөн тэрбээр, эх орны нэгэн иргэний хувиар, амьдралын онцгой зөв дадалтай хүн. Спортоор уйгагүй хичээллэж, өөрөө биечлэн үлгэрлэж, эрүүл идэр, залуу цогтой сайхан явахын үлгэрийг эдүгээ 75 насандаа гайхам сайхнаар урлан үргэлжлүүлж байна.

Завгүй амьдралын зэрэгцээгээр  эх орон элгэн нутаг, ижий аав, настан буурлууд,  хамт олон, ажил хөдөлмөрийн сэдвээр 60 гаруй шүлэг дууны үг, 20 гаруй өгүүлэл нийтлэл бичиж ном болгон буулгажээ. Иргэний уянгын олон сайхан шүлэг дуу бичиж, эдүгээ ард түмний сэтгэлийг баясган гэрэлтүүлж яваагийн илэрхийлэл нь “Хос Алтайн эгшиглэн”, “Алтайнхаа эгшиглэнгээс ивлэсэн аялгуут ухаарлын дууллууд” ном-цомог нь болой. 

Ямар ч хүнд аав шиг нь, эцэг шиг нь, ах шиг нь, өвөө шиг нь байж, халуун дулаан үгийг хэлж, ухаарал гэгээрлийн үрийг таримтгай сайхан буянтан билээ, Н.Авирмэд гуай. 

Хөдөлмөр бүтээлийг оргилуулж, хийж гэрэлтүүлэх шид чадал нь үргэлж ундарч, хүнийг амьдралын  аливаа сайханд урин залах ухаан билэг түүнийх ээ. Сайн зүйл бодож, гэгээн сэтгэлтэй амьдарч ирсэний үр биз, энэ хүний бүхий л үйлс өөрөө аяндаа бүтдэг, амжилт бүтээл нь тослогтон өрөмтдөг юм шиг санагддаг. Ийм хүнийг бид түмнийхээ төлөө, төрийнхөө хишгийг хүртэх учиртай гэж ойлгодог. Зөв үлгэртэй, зөөлөн мөртэй, түмэндээ ээлтэй, төрдөө зүтгэлтэй амьдарч ирсэн зам нь түүнийг төрөөс үнсүүлэх эрхээ хэдийнэ олсоон хэмээн ойлгогдуулах аа.

Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгсөний 86 жилийн ойн өмнө энэ салбарт хагас зуун жил ажиллаж,сайхныг  бүтээлцэн яваа Насанжаргалын Авирмэд гуайн амьдрал замналыг  өнгөцхөөн өгүүллээ.

Уудлаад уудлаад үл дуусах баялаг намтар түүх, амьдралыг үргэлж өөдрөгөөр харах, сайн сайханд тэмүүлэх,хүргэхэд  өөрөө үлгэрлэн  зүтгэж яваа Монголын нэгэн сайхан аав Н.Авирмэд гуай- тэр бол зөвөөс бүтсэн энгийн бөгөөд их хүмүүн.                                                        

Б.ЗОЛБАЯР

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.