Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон "Global challenge-2017" тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо

/10-р сарын 2/  -  12 цаг 45 минут

НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн 9 дүгээр зүйл “Хүртээмж” бүлэгт Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ, технологи нь хот хөдөө хаана ч нийтэд хүртээмжтэй байхад чиглэсэн зохих арга хэмжээг авах тухай заасан байдаг.

 Ази, номхон далайн бүс нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ЭРХИЙГ БОДИТ БОЛГОЁ” Инчоны стратегийн Зорилго 3-д  “Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулах” зорилтын хүрээнд 2017 оны 05 сарын 01-ний өдөр үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Мэдээллийн технологийн сорил-Монгол” улсын уралдааныг анх удаа Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв зохион байгуулсан билээ.

Уг тэмцээнд оролцогчдоос шалгарсан Г.Цолмон-Од, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, А.Лхамсүрэн нар нь 2017 оны 09 сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Вьетнам улсад зохион байгуулагдсан олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2017” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

“GLOBAL IT CHALLENGE-2017” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 17 орны 25 багийн нийт 230 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд оролцож өрсөлдсөн ба манай баг тамирчид өөрсдийн ур чадвар, авьяас, мэдлэгээ дайчлан амжилттай оролцож алт, мөнгөн медалиуд хүртлээ.

Дашрамд дуулгахад тус олон улсын тэмцээний зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Мэдээллийн технологийн сорил-Монгол” улсын уралдааныг анх удаа зохион байгуулсанд нь тусгайлан баяр хүргэж талархал дэвшүүлжээ

Манай багийн гаргасан амжилтыг дурдвал:

  1. Монголоос оролцогч Г. Цолмон-Од тэмцээний Ганцаарчилсан төрөл болох е-Tool challenge-д тэргүүн байр буюу алтан медаль, e-Life Map challenge-д дэд байр буюу мөнгөн медаль тус тус хүртлээ.
  2. Багийн төрөлд Монголын баг амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртлээ.
  3. Багийг тэргүүлж явсан МБУЧОС-ийн эрхлэгч Б.Алтмаагийн “Мэдээллийн технологийн уралдааныг эх орондоо зохион байгуулсан туршлага” илтгэл “BEST PRACTICE” илтгэлээр шалгарлаа.

Багийн нийт гишүүдэд халуун баяр хүргэхийн хамт хүүхэд залуусаа бэлтгэн, дадлагажуулж ажилласан МБУЧОС-ийн багш Л.Отгон түүнчлэн СЗСҮТ-ийн нийт хамт олонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас талархал илэрхийлье.

 ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.