Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

ХНХЯ-ны удирдлагууд ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

/9-р сарын 29/  -  16 цаг 50 минут

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр  "Бид өнгөрсөн жилийн хугацаанд халамжийн гэхээс илүүтэй та бүхнийг нийгэмд идэвхи санаачлагатай байх, хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нээж өгсөн "Ахмад настны тухай хууль"-аа УИХ-аар батлууллаа. Хуулийн хүрээнд бид ахмадууддаа анх удаа “Насны хишиг” олгодог боллоо.

Шинэчлэн батлагдсан хуулиар сум, хороо, баг, тосгонд "Ахмадын өргөө" байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн ахмад настны хэрэгцээнд үндэслэн лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчилгээ болон өдрийн үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асрах сувилах үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгоод байна. Мөн ахмадын кабинет, ахмад настны эмчтэй болох асуудлыг "Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах"-аар “Ахмад настны тухай хууль”-даа тусгалаа. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг шат дараалсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Ахмадууд та бүхэн өөрийн тэтгэврээ дурын банкаараа сонгон авах боломжийг бий болголоо. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болгож буурууллаа. Богино хугацааны буюу 6 сар хүртэлх тэтгэврийн зээлийг бид ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхлээд байна. Ингэснээр ахмадууд маань өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн дарамтаас бага ч гэсэн чөлөөлөгдсөн гэх зэрэг олон ажлуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан хийж хэрэгжүүлсэн гэдгээ та бүхэнд дуулгахад таатай байна.
Эдгээрээс гадна өнгөрсөн жил та бүхний зүгээс бидэнд тавьсан хүсэлтийн дагуу яамныхаа байранд ахмадууддаа зориулсан өрөөг тусгайлан гаргаж, бэлтгэлээ. Та бүхэн яамныхаа өрөөгөөр байнга орж гарч, бид бүхэнд өөрсдийнхөө үнэтэй сургамж зөвлөгөөнүүдээ харамгүй хайрлаж байхыг хүсье" гэлээ.
Мөн “Ахмад настны хөгжил хамгаалал” үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт ахмадуудаа саналаа тусгаж, хамтран ажиллахыг хүслээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.