Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Цагдаагийн алба хаагч руу салаавч гаргасан этгээд залилангийн хэргээр шалгагдаж байжээ

/9-р сарын 29/  -  19 цаг 07 минут

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Цахим сүлжээнд тархсан бичлэгийг хоёр өдрийн өмнө буюу лхагва гаригт хийсэн байдаг.

Тодруулбал, 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг замын цагдаа дохиж зогсоон, машин болон жолоочийн бичиг баримтыг шалгажээ. Улмаар дуут дохионы тусгай зөвшөөрлийг нь лавшруулан шалгахад машинд зорчиж явсан хүн бууж ирэн, үүргээ гүйцэтгэсэн цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан юм. Мөн дуут дохионы зөвшөөрлийг нь шалгахад бичиг баримтын зөрчилтэй байжээ. Дуут дохионы зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг аж.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад цагдаагийн алба хаагч руу танхайрсан үйлдэлд нь зөрчлийн тухай хуулийн 15.2-д зааснаар 250.000 төгрөгөөр торгож, дуут дохио хэрэглэх зөвшөөрөлгүй байж хэрэглэсэн үйлдэлд нь жолоочийн 3 онооноос нь хасаж зөрчлийн тухай хуулийн дагуу 80.000 төгрөгөөр торгожээ.

Тэгвэл уг иргэний талаар сошиал ертөнцөөр УИХ-ын гишүүний хүү, дүү, Сангийн яаманд ажилладаг гэхчлэн янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Баттай эх сурвалжаас олж авсан мэдээллээр, иргэн Баярцогт нь төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй юм байна. Өмнөх парламентад ажиллаж байсан нэгэн УИХ-ын гишүүн асаны хүргэн байжээ.

Улмаар эхнэр хоёр хүүхдээ хаяж явсан аж. Мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр шалгагдаж байгаад цагдаагийн байгууллагаас хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Улмаар шүүх хурлыг нь ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.233Ялбагийн гол Байгаль орчин   • 10 сарын 2. 18 цаг 01 минут

Энэ Баян суут ХХК-ны Баярцогтын Ерөөгийн Ялбагийн голын хэрэр дээр Прокурор хэн юугаар хохирсын ард түмэн гэж хэн юм бэ гээд Ялбагийн голын Байгаль орчинд учруулсан хохирлыг юу ч болголгүй ямар ч хариуцлага ноогдуулаагүй ш дээ.

103.212.116.162иргэн   • 10 сарын 2. 17 цаг 56 минут

Томчууд худлаа сүржигнээд байсан. Энгийн иргэд хууль зөрчөөд салаавч гаргаад явж болох л юм байна ш дээ 25000 торгоод 3 оноо хасдаг бол болмоор л юм байна. Нэг үзье байз

122.201.22.173Зочин   • 10 сарын 1. 13 цаг 29 минут

SHOROND HIII

103.229.123.80Өнөөдөр харлаа   • 9 сарын 30. 9 цаг 52 минут

Нэг муу нусан чавх байж юу юу гээд томроод байсан бээ энэ одоо гөлөгний сүүл

202.9.42.43Зочин   • 9 сарын 29. 19 цаг 11 минут

Сарангэрэлиин хүү

202.179.24.177Uvuu   • 10 сарын 2. 12 цаг 32 минут

Хүү минь Алдаж онож яваа хүү байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол. Бага дээр нь засаа.Аав ээжийнхээ нутагт сайхан идээ будаа өргөж өвөг дээдсээсээ хүлцэл эр. Хүний хүү ялгаа юу байх вэ? Алдаж яваа нэгнээ бүү боорол оо. хөөрхий засаж залаад авах л хэрэгтэй дээ залуус минь.Нэгнийхээ гарыг бүү хая!

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.