Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд эцэг эхчүүд нэгдлээ

/9-р сарын 29/  -  9 цаг 39 минут

Монголын багш нарын цалинг нэмэх асуудлаар Засгийн газар одоог хүртэл тоймтой хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хоёр ч удаа зохион байгуулаад байгаа билээ. Сануулах хоёр өдрийн ажил хаялтын  шаардлагыг хүлээн аваагүй нөхцөлд  цаашид хугацаагүй ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа багш нар мэдэгдсэн.Тэгвэл багш нарын цалингаа нэмүүлэх гэсэн энэхүү тэмцэлд эцэг эхчүүд нэгдэж, дуу хоолойгоо нэтгэхээр болсон байна.

Тодруулбал, багш нарын зүгээс тавьж буй цалингаа нэмүүлэх тухай шаардлагыг эцэг эхчүүд дэмжиж “Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулжээ.  Багшдаа туслах эцэг эхчүүдийн холбоо нь “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжиж, бүх сургуулиудын эцэг эхчүүдийг нэгдсэн удирдлага дор нэгтгэх зорилготой аж.



Тэгвэл өчигдөр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны зүгээс Монголын сурагчдын холбоо, Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны гишүүдтэй хамтран Сүхбаатар дүүргийн II болон VI сургуулийн эцэг, эхийн зөвлөл, аав ээжүүдтэй уулзаж санал солилцлоо.

Энэ үеэр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Д.Дуламсүрэн, “Багшийн цалин нэмэх түр хорооноос хийж байгаа үйл ажиллагааг эцэг эх болон сургуулийн зүгээс дэмжиж, цаашид юу хийх ёстой вэ? гэдэг тал дээр өнөөдөр бид санал солилцож байна.

Сургууль, багш, эцэг эх гэсэн гурвалсан хамаарал дээрээс хүүхдийн сурлагын чанар нь дээшилдэг. Манай холбоо төрийн бус байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид багш нартайгаа хамтарч ажиллахаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бусад байгууллагуудтайгаа харилцан туслах, мэдээлэл солилцох, багш нарын тэмцлийн үр дүнг нийгэмд зөвөөр түгээх, бүр болохгүй бол ТББ-ын шугамаар төр засгийн удирдлагуудад багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой асуудлуудыг тавих зорилго тавин ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.



Мөн Багшдаа туслах эцэг эхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Ононбаяр, “Монголын багш нарын цалингийн түвшинг дэлхийн бусад орнуудын багш нарын цалинтай харьцуулахад харамсмаар бага байна. Тийм учраас манай төрийн бус байгууллага эхний ээлжинд багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж нөхцлийг судалж, цалин нэмэх асуудлаар эцэг эхчүүдийн гарын үсэг цуглуулах аяныг орон даяар өрнүүлэхээр зэхэж байна.

Багш нар ажил хаялт зарласнаар мянга мянган хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа боловч нэг өдөр энэ асуудлыг төр засагт ойлгуулсанаар мянган өдрийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Үүнийг ойлгож, биднийг дэмжиж байгаа эцэг эхчүүддээ баярлалаа” гэв.



Түүнчлэн Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ ярихдаа, “Боловсролын салбар бол өөрөө “тэргүүлэх” салбар, энд дандаа тэргүүлэх хүмүүс ажилладаг. Тэргүүлэх хүмүүсээ тэргүүлэх хэмжээнд үнэлдэг байх ёстой. Хэрвээ багшийг үнэлж чадахгүй бол монголын боловсрол тэр чигээрээ үнэлэмжгүй  болж Монгол Улс боловсролын ядууралд орно гэж бидний зүгээс үзэж байна. Тиймээс багш нарын цалинг нэг сая зургаан зуун мянган төгрөгөөс илүү нэмэх хэрэгтэй.  Эцэг эхчүүд ч үүнтэй санал нэг байгаа гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр хэлж байна. Багш нар ажлаа хийхдээ санаа зовох зүйлгүй хийгээсэй гэдэг утгаараа багш нарын цалинг нэмэх тэмцэлд манай холбоо нэгдсэн. Яг үнэндээ дөрвөн зуухан мянга төгрөгний цалинтай, 40 50 хүүхдэд хичээл заадаг багш нар монголоос өөр газар байхгүй” хэмээн ярьсан юм.



Мөн эцэг эхчүүдийн зүгээс,“Төр засгийн бодлого шийдвэрийг зүгээр шүүмжлээд суух биш Монголын ирээдүйг бэлтгэж буй багш нараа дэмжиж,тэдний цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулахад эцэг эхчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэхийн төлөө цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.

Х.Онон



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.180зочин   • 10 сарын 9. 16 цаг 45 минут

дэмжиж байна. Багш гэлтгүй төрийн алба хаагч нарын цалинг нэмэх хэрэгтэй. Цалин нэмнэ гэж хий яриад хамаг юмны үнээ өсгөдөг асуудлаа шийдмээр байна.

202.9.41.58Зочин   • 10 сарын 7. 9 цаг 09 минут

Багш нарбн цалинг нэмсний дараа сургалтын чанар эрс дэншлээд л сурагч нар нь гэж бүгд онцчууд болох бол цалинг нь нэмээ. Багш нар цалингаа нэмүүлёихээд сурлагын хоцрогдолтой сурагчид нь хоцрогдол арилгана гэдэг сургалтад хамрагдахд эцэг эхдээ датлагын төлбөриын дарамт учруулахд байхын бол энэ тэнэг гичийнүүдийн цалинг нэмж яадгиын мөнгөний гарз тийм мундаг юм бол хувийн сургуульдаа очоод багшлахгүй юу?

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.