Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Д.Гангаамаа: Барилгын салбар дахь төр хувийн хэвшлийнхэн эрүүл ажилтны төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна

/9-р сарын 28/  -  14 цаг 47 минут

Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаатай барилгын салбар дахь мэргэжлийн өвчлөлийн талаар ярилцлаа.

- Юуны түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв нь Мэргэжлийн өвчин судлалын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар, Захиргаа удирдлагын газар, Сургалт, судалгаа мэдээлэл хамтын ажиллагаа гэсэн үндсэн 4 газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газар буюу эмнэлэг нь өдгөө 50 жилийн ойтойгоо золгож  байна. Мөн улсдаа ганц мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлдэг байгууллага юм. Тиймээс хөдөө орон нутгаар явуулын үзлэг хийдэг, сувилалд илгээж иргэдийг хяналтандаа авдаг, цаашлаад хөдөлмөр магадлал хийж ажлын нөхцөл солих, группын асуудлыг шийдвэрлэдэг эрүүл ажилтаны төлөө зүтгэдэг байгууллага гэж онцолж хэлмээр байна.  

- Монгол улсад сүүлийн 10 гаруй жил барилгын ажил эрчимтэй явагдаж байна.  Энэ хэрээр барилгын салбар дахь мэргэжлийн өвчин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?

- Барилгын салбар дахь мэргэжлийн өвчний асуудлыг ярихаасаа өмнө эхлээд мэргэжлийн өвчний ерөнхий ойлголтыг тодорхойлж хэлэх нь зүйтэй болов уу. Ерөөс хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж хэлнэ. Мэргэжлээс шалтгаалах өвчин нь салбар тус бүрээр ажлын нөхцлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, уул уурхайн салбарт уушги тоосжих өвчин зонхилж байхад хүнд үйлдвэрт нурууны эмгэг, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт шуугианаас гаралтай сонсгол бууралт давамгай  илрэх боловч эдгээр нь холимог байдлаар ч илэрч байна. Харин барилгын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь гуурсан хоолойн тоосны шалтгаант үрэвсэл, нурууны эмгэгүүд зонхилон тохиолддог. Манайд барилга, зам тээврийн салбараас мэргэжлийн өвчлөлтэй болсон нийт 1318 /13.3 хувь/ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай эмнэлгийн хяналтанд нийтдээ өнөөдрийн байдлаар 3532 хүн бий. Тэдгээрээс хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарын хүмүүс ихэнх хувийг эзэлж байна.

- Манай орны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж барилгын салбар мөн адил улирлын чанартай явагддаг. Энэ нь мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт оношлоход бэрхшээл учруулдаг уу?

Тийм л дээ. Барилгын салбарын ажил улирлын чанартай явагддаг нь үнэн.  Энэ нь мэдээж мэргэжлийн өвчнийг эрт илрүүлэх, нөхцлийн үнэлгээг хийхэд удаашралтай болгодог.  Гэвч энэ салбар мэргэжлийн өвчин болон осол, гэмтэл үүсэх өндөр эрсдэлтэй салбарын нэг шүү дээ. Дээр хэлсэнчлэн сүүлийн хэдэн жил барилгын ажил маш эрчимтэй явагдаж байгаа.  Энэ нь Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөр явуулж байгаатай холбоотой. Тиймээс ч 2007 онд барилгын салбарт 60 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан бол одоо 100 гаруй мянган хүнийг ажлын байраар тасралтгүй хангаж байна. Мөн сүүлийн 9-н жилийн хугацаанд тус салбарт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 иргэн амь насаа алдсан гэсэн тоо баримт манай эрүүл ахуйчийн судалгаанаас харагдаж байна. Ерөнхийдөө барилгын салбарт гарч буй зөрчлүүд нь ихэвчлэн хамгаалах хэрэгслийн дутагдал, чанар хангахгүй хэрэгсэл, тээвэр, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэл, чанаргүй байдал, гал, цахилгааны аюулгүй байдал, сургалт сурталчилгаа муу, мөн өөрийн болгоомжгүй байдал зэргээс шалтгаалсан байдаг. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас манай төвд нийт 9907 тохиолдол бүртгэгдсэн байна.  

 

Он

Хяналтанд байгаа өвчтөний тоо

1

2011

565

2

2012

470

3

2013

458

4

2014

417

5

2015

368

6

2016

344

 

- Тэгвэл барилгын салбарт мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх юм?

Энэ асуудлыг нэлээн томоор авч үзэх хэрэгтэй. Хууль эрх зүйн хүрээнд барилгын салбарын нийт ажилчид Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 2-р хавсралтанд зааснаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  даатгалын шимтгэлийг 2.0 хувиар төлдөг. Энэхүү зардал нь эргээд иргэнд сургалт сурталчилгаа мэдээллээр хангах, тэтгэвэр тэтгэмж, эмчилгээний зардал зэрэг тушаал, дүрэм журмаар зохицуулагдан хүргэгдэж байдаг.  Мөн ХАБЭА тухай хуулиар ажил олгогч компаниуд ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг жилд  1-ээс доошгүй удаа хийлгэхээр тус тус заасан байдаг. Үүн дээр Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 340-дугаар тушаалд зааснаар Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг онцолж  тусгасан байгаа.  Тухайлбал өндөрт ажилладаг бол жилд 1 удаа үзлэгт хамрагдан нэмэлтээр уушгины тоосшилт, нурууны өвчлөл зэргийг  шалгуулсан байх ёстой. Ингэснээр мэргэжлийн өвчин үүсэхээс сэргийлж чадна гэсэн үг.  Тухайн байгууллага ажлын байрандаа хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг заавал хийлгүүлэх ёстой. Ингэснээр ажлын байрны эрсдлийг үнэлж, заавар зөвлөмжийг хүргүүлснээр мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлж, осол аваарын гаралт бууруулах, ажилтан хөдөлмөрийн чадвараа бүрэн болон бүрэн бус алдахаас сэргийлж, эмчилгээ сувилгаа, хөдөлмөр зохицуулалт хийгдэх  чухал ач холбогдолтой. Гэхдээ барилгын салбарынхан энэ бүхэнд хамрагдаж чадахгүй  байгаа нь учир дутагдалтай байна. Хэрвээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч чадвал барилгын салбарын осол, мэргэжлээс шалтгаалах өвчний үүсэлт буурах боломж бий.

- Таны ярианаас сонсоход барилгын салбарынхан мэргэжлийн өвчнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нь бага гэж ойлголоо?

Ер нь тийм гэж ойлгож болно. Барилгын салбарынхан манай төвөөр хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг  илрүүлэх үзлэг шинжилгээнд  дүгнэлт гаргахуйц хангалттай хамрагдаагүй тул энэ салбарын өвчлөл болоод нөхцөлд тулгамдаж байгаа асуудлыг хөндөн ярихад учир дутагдалтай байна. Үүнээс харахад барилгын салбарын мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах, бүртгэх шаардлага байгааг харуулж байна. Тиймээс төр хувийн хэвшил салбар харгалзахгүй бүгд нэг зорилго тавин мэргэжлийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тухайн ажлын орчныг сайжруулах, эрүүл ажилтаны төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна.  Үүнд манай байгууллага үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцолж хэлмээр байна.

- Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх  асуудалд төрөөс ямар бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ?

- Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох заалтын хүрээнд бид “Үндэсний 5 дахь хөтөлбөр”-ийг батлуулах төсөл дээр ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, салбар дундын хамтын ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн дор санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд манай төв хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, хөдөлмөрлөх явцад ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах бүх нөхцлийг бүрдүүлэх, ажилтныг эрсдлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нийгмийн баталгааг сайжруулах, мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилго тавин ажиллаж байна.

 Эх сурвалж: Барилга хөгжлийн төвөөс бэлтгэн гаргадаг “Барилгын мэдээлэл эмхэтгэл”-ийн баярын дугаар 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.