Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

"Эрдэнэс-таван толгой" ХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

/9-р сарын 27/  -  13 цаг 51 минут

ХНХЯ-ны  харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ө.Нямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбооны дэргэдэх “МОША” сургалт, үнэлгээний төвтэй хамтран "Эрдэнэс-таван толгой" ХК-ний 500-н ажилтанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалтыг 8 сарын 28-наас 9 сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Эрдэнэс-таван толгой” хувьцаат компанийн ажлын байрны онцлог, хөдөлмөрийн нөхцлөөс хамаарч жолооч операторууд, засварын ажилчид, захиргааны ажилтнууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, ачилт экспортын хэлтэс гэсэн таван бүлэгт хуваан сургалтыг явуулсан нь онцлог болжээ.

Сургалтаар хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, эрүүл ахуйч О.Болорсүх, хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Энхзул нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг танилцуулж мэдээлэл өгсөн байна.  Мөн ХНХ-ийн сайдын 2014 оны 05 сарын 03 өдрийн 77 дугаар тушаал, болон ажлын байрны доргион, шуугиан, тоосжилтоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллажээ.  

Тус сургалт нь уурхайчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам стандартуудыг ханган ажиллахад шаардлагатай мэдлэгийг өгсөн төдийгүй техникийн аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгийг бодитоор үзүүлж, оролцогсодын сонирхолыг татсан, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь өндөр эрсдэлтэй салбаруудад ажиллаж буй ажиллагсадыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх  сургалт сурталчилгаанд хамруулах, үзлэг оношлогоо, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.