Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

“Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэхэд баялаг туршлагатай мэргэжилтэн чухал

/9-р сарын 24/  -  11 цаг 19 минут

Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэр ирэх 15 жилийн хөгжлийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн оршин тогтнох үндэс нь геологийн нөөц, ил уурхайн тогтвортой ажиллагаа юм. Иймээс үйлдвэрийн насжилтыг уртасгах, ордын нөөцийг ахиулах үүднээс компани энэ онд геологи хайгуулын ажилд өмнөх оноос хоёр дахин илүү буюу 5,6 сая ам.доллар зарцуулжээ. Геологи-хайгуулын өрөмдлөгийн ажлын хэмжээ 14000 уртааш метр байсныг 30000 хүргэсэн байна. Хайгуулын ажлын үр дүнд “Эрдэнэтийн овоо”-г өнөөдрийн хүчин чадлаар ашиглавал 60 орчим жил ажиллах нөөцтэйг шинэчлэн тогтоосон. Цаашид ч геологи хайгуулын ажилд ихээхэн анхаарал хандуулахаа үйлдвэрийн удирдлага мэдэгдэж байсан.

Уурхайн гүн доошилж, хүдэр тээвэрлэлтийн зардал өсч, энэ хэрээр үйлдвэрлэлийн өөрийн өртөг нэмэгдэж буй энэ цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу “туузан дамжуулга” нэвтрүүлэх бэлтгэл хангаж байна. Уулын цул тээвэрлэлтэд “туузан дамжуулга” нэвтрүүлснээр хүдэр тээвэрлэлтийн зардал 40 хувиар, олборлолтын өөрийн өртөг 20 орчим хувиар буурах тооцоо бий. Тодруулбал 10 жилд 218 сая ам.доллар хэмнэх аж. Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох зарим тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд ангийг үйлдвэрлэн өртөг зардлыг хямдруулахад томоохон хувь нэмэр оруулдаг. Цаашид заводын техник, технологийг үе шаттайгаар шинэчлэн сайжруулж Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам барилга, Эрчим хүчний үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги үйлдвэрлэн хэрэгцээ шаардлага хангахуйц төмөрлөг, машин үйлдвэрлэл, металл боловсруулах салбарын тэргүүлэх үйлдвэр болох чиглэл баримталж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан жилд 120 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хоёр жилийн өмнө боловсруулсан. Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг судалж байна.

“Эрдэнэт” үйлдвэр ирэх 15 жилд олон томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буйгаас цөөн хэдийг дурьдахад ийм. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд уул уурхайн салбарт мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд зөвлөн тусалж, хүчин зүтгэж байна. Өргөн мэдлэг, баялаг туршлагатай, шалгарсан боловсон хүчнүүдийн хүчийг төвлөрүүлэх нь “Эрдэнэт” үйлдвэрт төдийгүй улс орны хөгжилд хэрэгтэй.

Я.ЭНХТУЯА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.