Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш

/9-р сарын 23/  -  11 цаг 57 минут

Өчигдөр (2017.09.13) хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл намын ээлжит бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулахаар тогтов. Энэ хурлаар эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдыг тодруулах юм. Парламентад хэт олонхийн суудалтай МАН-ын УИХ дахь бүлэг Засгийн газраа огцруулсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулт олон хүнийг “нойргүйдүүлж” байгаа бололтой юм.

Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй эхэлсэн шинэ долоо хоногийн эхний өдрөөс дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, хэн болох вэ гэсэн таамаглалууд мэдээллийн хэрэгслээр гарч У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд нарын нэрс дуулдаж байна.

Гэвч Удирдах зөвлөлийн хуралдаан дээр 25-нд хуралдах Бага хурал дээр Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэснээс биш ирээдүйн Ерөнхий сайд хэн болох тухай асуудлыг огт хөндөгдөөгүй байна. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа нэрс хэн нэгний зохион байгуулалттай тараасан “бор шувуу” болж таарч буй аж.

МАН-ын гишүүд харин энэ цуурхалыг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг тарааж байгаа. Энэ нь түүний “Топор” ажиллагааны II хэсэг хэмээн үзэж байна. Болоогүй хурлын өмнө Ерөнхий сайдад горилогчдыг тодруулж, олны анхааралд оруулж аваад өөрөө өөрийгөө тагнаж, чагнасан онигоогоо мартуулна гэж тэр үзэж байгаа бололтой.

Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өмнө шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг хэлэлцсэн уулзалт тус намын томчуудын дунд хэд хэд болсон нь үнэн гэнэ. Гэхдээ эдгээр уулзалтаар ч, Бага хурлын гишүүд ч “Энэ удаа намын дарга, Ерөнхий сайдад залуучуудаа сойх нь зөв. Одоо тэдэнд итгэл үзүүлэх цаг болсон. Гэхдээ залуучууд дундаас сонгох хүн нь У.Хүрэлсүх бол биш юм байна” гэсэн байр суурьтай болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Түүгээр ч зогсохгүй саяхан л Засгийн газраа огцруулна хэмээн У.Хүрэлсүхийн шахалт, хүсэлтээр гарын үсэг зурсан УИХ-ын 30 гишүүн ч “У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш” гэсэн хандлагыг гаргаж, үндсэндээ “Топор” нэрээр алдаршаад байгаа Шадар сайдаас нүүр бууруулжээ.

У.Хүрэлсүхийн алдаа

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа урваж, сөрөг хүчнээс нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжин ажилласан нь ил болоод байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гурван минут үргэлжилсэн найруулагч Б.Баатар, У.Хүрэлсүх нарын тасралтгүй инээлдэх яриа бүхий бичлэгт хураагдсан,

Б.Баатарын: “Ерөнхийдөө бол таны ялалтын 40-50 хувь нь Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэднийг бол арчих ёстой байсан”

У.Хүрэлсүхийн: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулья гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо” гэсэн үгс МАН-ын гишүүдийг байтугай олон нийтийг цочоосон юм. Сөрөг хүчинтэйгээ сэм нийлсэн Шадар сайдын энэ үйлдэл нь У.Хүрэлсүхийг түүний гарт хэзээ нэгэн цагт зөнгөөрөө хүрээд ирж мэдэх байсан “МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдын суудал”-аас нэг мөсөн салгаад тавьчихав бололтой.

“Тoпор” биш Женко МАН-д засаглана 

Сөрөг хүчин, түүнээс төрсөн Ерөнхийлөгчтэй У.Хүрэлсүх нууцлагдмал хэлхээ холбоотой байсныг илчилсэн энэ үйл явдал МАН-ын гишүүдийг их багагүй Шадар сайдаас болгоомжлоход хүргэжээ. Хэрвээ У.Хүрэлсүхийг намын дарга бөгөөд Ерөнхий сайд болгочихвол энэ намд У.Хүрэлсүх биш Женко засаглана гэдгийг олж харахад нэг их олон нүүдэл бодох ч хэрэггүй юм.

У.Хүрэлсүхийн хамгийн том алдаа утасны ярианаас гадна Женкогийн фанатуудын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн халуурлыг бодоход л хангалттай. Жишээ нь тэдний олон нийтийн сүлжээнд “Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН дахь эх орончид хуваалцах эрхтэй гэж үзэж байна. Тэд л өөрийн нам дахь бузар булай, бохир заваан бүхнийг илрүүлж, лэнд-лизээр Х.Баттулгын штабт илгээж байсан юм. Дараалсан үргээлгүүд сонгуульд ач тусаа өгсөн. Тэр эх орончдын дэмжлэгийг бид мартаж болохгүй юм!” гэх мэтчилэн цацсан сэтгэлийн хөөрлүүд одоо ч твиттер, фэйсбүүкийн гудамжинд хөглөрч л яваа.

Парламентад 65 суудалтай эрх баригч нам сөрөг хүчиндээ дөрлүүлээд, тариалангийн талбайд анжис чирч яваа үхэр шиг зүтгэнэ гэдэг яаж ч бодсон гутамшиг. Иймдээ тулчихвал 2020 оны УИХ-ын сонгуулийг мөрөөдөөд ч хэрэггүй. Одоо намаа тараачихсан нь нэрэнд цэвэр. Тэд үүнийгээ бодолцоо байлгүй.

Хүчнийхнийг “УВС” нам атгана

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхээс зайгаа авсан байдалтай байна. Энэ нь У.Хүрэлсүхийн хувьд гамшиг нүүрлэсэнтэй ижил хэрэг болж байна. Женко У.Хүрэлсүхээр гоё гуйлгаж, түүнийг гүйлгэх гэсэндээ ч биш. Кино зөвлөх Б.Баатарын бичлэг ил болж, МАН-аас акул “суйлсан” хэрэг нь ил болмогц эрх баригчдаас бас ч гэж жийрхсэн Х.Баттулга “Топор”-ыг танихгүй, мэдэхгүй царай гаргах болсон талаар эх сурвалжууд ам алдаж байна.

Хүнд байдалд орсон У.Хүрэлсүх нам дотроосоо дэмжих хүмүүсийг хайсаар Ц.Нямдорж дээр тулаад зогссон. Ц.Нямдорж “Топор”-ыг Ерөнхий сайд болгох тохироог Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Н.Алтанхуягтай ханьсаж хийхээр зорилго нэгдсэн мэдээлэл Төрийн ордноос дуулдаж байгаа юм. Тэд бол монголын улс төрд нам дамжсан бүлэглэлийн анхны шанг татсан УВС намаар холбогддог хүмүүс гэдгийг улстөрчид мэднэ.

Түүнээс биш Женког харахаараа хэзээний толгойтой үс нь босчихдог Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн өргөө рүү гүйх хүн биш. Өш хонзонтой мэт харилцаатай Женкогийнх нь учрыг нутаг нэгт Н.Алтанхуяг төвөггүй олчих учраас тэд ийм гарцан дээр нэгдсэн гэсэн хардлага үүнийг дагаад үүсчээ.

Ингээд хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болвол Женко МАН-д засаглаж, хууль хүчний байгууллагыг УВС нам атгаж эхэлнэ гэсэн тохироо ч хийгдсэн гэх мэдээллийг МАН-ынхан авчихаад байгаа аж. Намын Бага хурлаас өмнө гишүүдийн дунд “МАН ийм урвагчийг арай ч Ерөнхий сайд болгох болоогүй” гэсэн байр суурь давамгайлж эхэлсэн сураг дуулдав.

Өөрийгөө тагнаж муур хулгана болсон “тэнэг PR”

У.Хүрэлсүхийн өнөөдрийн бүх бүтэлгүйтэл намын дарга, Ерөнхий сайд болохын тулд эхлүүлсэн өөрийгөө тагнаж, чагнасан гэх дуулианаас эхтэй. Адал явдалтай кино, ном зохиолыг ядмагхан дууриасан “тэнэг PR” нь нотлогдчихоод эзнийгээ олны өмнө хэсэгтээ гарах эрхгүй болгожээ. Тэр өнөөдөр хичнээн ч удаа өөрийгөө буруугүй гэж хэлсэн ч итгэх хүн үгүй болж. Бүх асуудал баримтаар тогтоогдсон байгаа гэвэл үнэнээс хазайхгүй болов уу.

Засгийн газрыг огцруулахаас өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдсан. Мөн УИХ ээлжит бус чуулганаа хааж байгаад Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлт, байр суурийг сонссон байгаа. Гэвч У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэргийн талаар хэн ч ам нээхгүй байна. Энэ нь улсын нууц гэсэн үгээр хаацайлагдаж буй аж.

Гэхдээ У.Хүрэлсүхийн “гэнэн хонгор” хэргийн талаар зарим нэг хүн ам алдсан байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тусгай хяналтын дэд хорооны хурлаас гарч ирээд (2017.09.07) “АТГ-аас өгсөн тайлбарын хүрээнд хэлж байна. Шадар сайд өөрийгөө тагнуулсан гэдэг хэрэг баталгаажсан” хэмээн мэдэгдсэн бол яг энэ өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ээлжит бус чуулганы хуралд оролцохынхоо өмнө “Шадар сайдын асуудал Засгийн газрыг огцруулах асуудалд нөлөөлөхгүй” гэсэн байдаг.

Мөн өдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан ээлжит бус чуулганы хуралдаан дээр “Асуудлууд тодорхой болж байна. Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонслоо. Зарим зүйлүүд ойлгогдлоо. Төрийн байгууллагууд чиглэл өгч, тагнаж мөрдөөгүй юм байна” хэмээн хэлсэн байгаа. Тэдний үг У.Хүрэлсүх энэ хэргийг өөрөө зохион байгуулсан гэдэгтэй агаар нэг сонсогдож буй. Харин хэргийн эзэн намынхаа нөхдөд “үүнийг зүгээр л марчихаач” гэж үг алдсан талаар Төрийн ордонд яригдаж байна.

  У.Хүрэлсүхийн тухай архив

Хэвлэлийн шарласан хуудсыг сөхөөд харвал болж өнгөрсөн үйл явдлын баримтууд халуунаараа хадгалагдаж үлдсэн байдаг. Эдгээр архивын нэг болох Зууны мэдээ сонины 2014 оны арваннэгдүгээр сарын 7-ны дугаараас иш татаж байна. А.Хуягийн “У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир” гарчигтай тус нийтлэлд

“…Цаг нь болоогүй байхад намынхаа нэрийг сольсноор намаа хоёр хувааж ялагдуулсан гэдэг ял зэм түүнийг байнга дагалддаг. Намын их хурал дээрээ “Намын нэр сольсноор 2012 оны сонгуульд ялагдвал бүх хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн томорч, цаг нь арай болоогүй юм биш үү хэмээсэн нөхдөө урвагч хэмээн цоллож, заримыг нь намаас хөөж байсан түүхтэй. Намын нөхөд нь ажил ч үгүй, мөнгө ч үгүй лааз өшиглөж АТГ-т дуудагдан баргар царайлж байсан хүндхэн үед мань эр гадаад руу одож, түрийвч нимгэнтэй хүн тэр бүр очоод байдаггүй Австралийн эрэгт тухалснаар сураг тасарсан” хэмээн түүний талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Мөн үүнээс гадна У.Хүрэлсүхийг 2012 онд Сонгуулийн хуулийг ашиггүй батлуулж МАН 2012 онд ялагдахад гол үүрэг гүйцэтгэж АН-д гавъяа байгуулсан. Онгироо, овилгогүйг өгүүлсэн мэдээллүүдийг олж үзэж болох юм.

Т.ГАРЬД



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.238.106Зочин   • 10 сарын 2. 22 цаг 31 минут

топорчин муужгай Хүрэлсүхээ МАН хөөж явуулах ёстой.

66.181.184.190Зочин   • 9 сарын 28. 23 цаг 16 минут

За яахав, буриад нь байна уу, ойрад нь байна уу чадал чинь байвал энэ засгаар тоглоцгоо. Ханатлаа тогло. Харин бүх юм өр төлөөстэй шүү. Төрөөр тоглосон хүн хариугаа ханатлаа хүртэнэ дээ харин нэг. Тэр тусмаа монголын төр. Тэнгэр заяат болохоор тэр биш. Үхэрнүүдийг хуурах амархан. Гэхдээ дараа нь тэд хууртаснаа мэдвэл нэлээн хоржоонтойхон хариу авна даа. Тэр хариу нь маш бүдүүлэг, мугуйд, ужиг байх нь бий.

66.181.184.190Зочин   • 9 сарын 28. 23 цаг 17 минут

Бүгдээрээ эргээд намаг балчиг дээрээ бууна даа. Дахиад л эхнээс нь.

202.179.24.2Амар   • 9 сарын 26. 11 цаг 46 минут

Т.Гарьд чи Бор шувуу болох чинь энэ дээ.Яах гэж хэдэн хииртэй цаасны төлөө хүн гүтгэв дээ. Аан.

202.21.118.6Зочин   • 9 сарын 25. 17 цаг 03 минут

avilgachin, offshorcin, oligarhi ,60 terbumiinhan, Hurelsuhees aigaa yu

202.72.245.204Зочин   • 9 сарын 25. 11 цаг 52 минут

Хүрэлсүх шиг эр зоригтой,2 нүүргүй байж сур, түүнд бүү атаарх, түүнээс олон хүн айж байгаа даа

103.9.91.66Ганаа   • 9 сарын 24. 19 цаг 08 минут

Увайгүй Хүрэлсүхийн увайгүй өвчин намд нь халдах болов уу??? Харж л байя Монголчуудаа

122.201.22.173Зочин   • 9 сарын 24. 11 цаг 43 минут

ODOO L MONGOLIIN TURIIG LUIVARCHDAAS TSEVERLEH BOLOMJ IRLEEE ZAHIALGAAR YUM BICHIJ HEDEN HALTAR TSAAS AVAAD TERUUGEEREEE AMIDARDAG GARID CH GEH SHIG GULUGNUUDIIN UE DUUSNAA MONGOL YALNA

122.201.22.173Зочин   • 9 сарын 24. 11 цаг 41 минут

Hurelsuhiig demjij bainaaa

122.201.22.173Зочин   • 9 сарын 24. 11 цаг 40 минут

HURELSUHEES UUR JINHENE EN ORONCH HUN ZORIGTOI HUN BAIHGUIEE YUN NAM MAM YARIAAD BAINAAAAA MUUSAINTEJEEVER GULUGNUUDEEEE

202.9.42.181ard   • 9 сарын 24. 9 цаг 29 минут

hurelcuh aldcan bol ulciinhaa hubi zayanii tuluu zutgecneec bolcon uuniig yamarch ***** hun oilgono jenko toi canal neg baicnaar ulcaa abarna aa ingecneer urbacan boldog um uu harin ch mongold uuccen ***** taltsaliig eh orniihoo tuluu eb negdeltei baih gecen caihan jishee bish gej uu tsag hugatsaa haruulna hurelcuh ee temtselee urgeljluul chi chadna aa n

103.212.117.170Garid ch novsh yumdaa   • 9 сарын 24. 7 цаг 49 минут

Garid novsh yum da

66.181.181.171Зочин   • 9 сарын 23. 19 цаг 48 минут

Энэ балайнуудаас шал өөр нэр яригдах ёстой. Жишээ нь, Ж.Мөнхбат, Ө.Энхтүвшин байна. Шулуун шударга, хурц яриатай болохоор хүний өөрийнгүй Ж.Мөнхбатаас цэрвэдэг нь нууц биш

202.179.24.145Зочин   • 9 сарын 23. 18 цаг 14 минут

Энэ сайт телевизүүд хэдэн хиртэй цаасны төлөө ингэж Миеэгийн доодохыг долоохоосоо ичээч.Идэж ууж өөрсдийгөө бодох гэсэн Миеэгийнхэн идэж уухыг болиулж ард иргэдээ бодоё гэсэн Хүрэлсүхийн талынхан үхэх сэхэхээ үзэж байна биш үү. Ард иргэдэд аль тал нь дийлсэн дээр вэ? Аан? Бод доо.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.